Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

Хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хариуцаж байгаагийн хувьд зарим эцэг, эхчүүд хэт их зүйлд хориг тогтоож, тэдний бүхий л үйл хөдлөлийг хянах гэж хичээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ үргэлж “Болохгүй”, “Үгүй” гэж хэлэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй, хулчгар нэгэн болгон хувиргадаг байна. Тиймээс хэрвээ хүүхэд чинь дараах зүйлсийг хийж байвал та битгий уурлаж байгаарай.

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хоббигоо өөрөө сонгох

Эцэг, эхчүүдэд хүүхэд нь заавал аав, ээжийгээ дуурайсан байх ёстой гэсэн ойлголт бий. Тиймээс ч тэд хүүхдүүдээ өөрсдийнх нь бодсоноос өөр зүйлийг сонирхоход ихээхэн бухимддаг. Улмаар үзэл бодлоо тулгаж эхэлдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийн эцэг, эхдээ хандах хандлага, итгэлийг алдагдуулж байдаг юм.

Хэдийгээр тэд хүүхдээ хүсэл мөрөөдөл, зорилготой байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч сонирхлын тал дээр санал нийлэх нь ховор байдаг аж.

Хоббигоо өөрөө сонгох

2 Төсөөлөн бодох

Хүүхдүүд ихэнхдээ төсөөллийнхөө дагуу өөрийн гэсэн ертөнцийг бүтээдэг. Төсөөлөн бодох гэдэг нь нэг талаасаа хүүхдийн тоглоом юм. Мөн тэд эцэг, эх нь тэрхүү байдалд хэрхэн хандахыг шалгаж үзэхийг хүсдэг байна.

Энэ тохиолдолд та хүүхдээ шийтгэж, загнаж, зэмлэх хэрэггүй. Эс бөгөөс тэр танд итгэхээ больж, сэтгэл санааг чинь тайван байлгахын тулд ирээдүйд худал ярих хандлагатай болдог. Тиймд хүүхдийнхээ төсөөллийг худлаа хэлж байгаагаас нь ялгаж сураарай.

Төсөөлөн бодох

3 Үсрэх, орилох, гүйх

Биеийн хөдөлгөөн нь хүүхдүүдэд тайвширч, хуримтлагдсан энергиэ зарцуулахад тусалдаг бөгөөд тэд нэг газраа, нэг байрлалтай 40 минут суухад л стрессийг мэдэрдэг байна.

Түүнчлэн үсрэх, гүйх, харайх, орилох гэх мэт мэдрэмжүүд зөвхөн хүүхэд насанд л идэвхтэй байдаг аж. Тиймээс эдгээр үйлдлүүдийг олон нийтийн газар хязгаарлаж болох ч гэртээ хүссэнээр нь байлгах хэрэгтэй юм.

Үсрэх, орилох, гүйх

4 Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Үнэн хэрэгтээ хүүхэд биднээс 10 дахин их сэтгэл хөдлөлтэй байдаг ба тэд уйлж, уурлаж өөрийнхөө айдас, гомдол, бухимдал, атаархлаа илэрхийлдэг юм. Тиймээс хүүхдэдээ битгий уйл, уйлах нь ичгэвтэр хэрэг гэж ойлгуулах гэсний хэрэггүй. Түүнчлэн тэд сэтгэл хөдлөлөө хянаж сураагүй байдаг учир хүчээр уйлахыг нь зогсоох шаардлагагүй билээ.

Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

5 Өөрийгөө хэн нэгэн болгож төсөөлөх

Заримдаа хүүхдийн хүсэл мөрөөдөл томчуудад хачирхалтай санагддаг. Учир нь, хааяа тэд өөрсдийгөө ямар нэгэн баатар, алдартан биш харин угаагч, эсвэл үйлчлэгч мэтээр төсөөлөх нь бий. Гэхдээ та хүүхдээ загналгүйгээр яагаад тэр мэргэжил анхаарлыг нь татсан болохыг асуух хэрэгтэй юм.

Өөрийгөө хэн нэгэн болгож төсөөлөх

6 Найз нөхдөө сонгох

Хүүхэд өсөж том болохын хэрээр хүсэл сонирхолдоо тулгуурлаж, найз нөхдөө өөрөө сонгохыг хүсдэг. Тиймээс хэрвээ тэр муу хүмүүстэй нийлээгүй л бол хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж үзээрэй. Мөн та хүүхдэдээ “Сайн болон муу зүйл”-ийн ялгааг зааж өгснөөр ирээдүйд санаа амар байж чадах юм. Харин найзуудыг нь муулж, дургүйцлээ илэрхийлбэл тэд танд итгэх итгэлээ алдах болно шүү. 

Найз нөхдөө сонгох

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()