Үе мөчний өвчнийг анагаахад тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Үе мөчний асуудалтай хүмүүс амьдралын маш нарийн дэглэмийг баримтлах хэрэгтэй байдаг. Гэхдээ та зөв хооллож, шаардлагатай эмийн ургамлуудыг хэрэглэснээр өвчнөөсөө ангижирч, үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлж чадах юм. Түүнчлэн аливаа юм бүхэнд цаг хугацаа шаардагддагийг санаж тууштай, уйгагүй байх ёстойг санаарай.

Үе мөчний өвчнийг анагаахад тустай хүнсний бүтээгдэхүүнүүд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Самар

Үе мөчний мөгөөрс нөхөн төлжихдөө муу байдаг учир үргэлж үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй юм. Харин үүнд самарт агуулагддаг ресвератрол болон хүчтэй антиоксидантууд тусалдаг аж. 

Мөн ресвератрол нь үе мөчний мөгөөрсний эд, эсийг гэмтээдэг ферментийн ялгаруулалтыг багасгадаг. Тиймээс самрыг үе мөчний асуудалтай хүмүүс хэрэглэх нь хамгийн зөв сонголт билээ.

Самар

2 Аарниг (arnica)

Швейцарын судлаачдын үзэж байгаагаар аарниг нь өвчин намдаадгаас гадна хаван хөөлгөж, судас бэхжүүлэх үйлчилгээг үзүүлдэг аж. Түүнчлэн үе мөчний асуудалтай 26 эрэгтэй, 53 эмэгтэй нэгэн судалгаанд оролцохдоо 6 долоон хоногийн турш өдөрт 2 удаа энэхүү ургамлын гаралтай гелийг түрхжээ. Улмаар хугацаа өнгөрөх тусам тэдгээр хүмүүсийн үе мөчний хөдөлгөөн сайжирч, дасгал хийх үедээ илүү бага өвдөлтийг мэдрэх болсон байна. Гэхдээ аарнигийг нээлттэй шарханд хэрэглэх хориотой бөгөөд энэ нь харшил үүсгэх магадлалтай байдаг аж.

Аарниг (arnica)

3 Шанцай

Эрүүл үе мөчтэй байхын тулд шээсний хүчлийн талстуудаа ангижирсан байх хэрэгтэй байдаг учир тамирчид өглөөг бүрийг шинэхэн шанцайн шүүсээр эхлүүлдэг. Мөн энэ нь артритаас сэргийлж, аспирин, ибупрофен, напроксентай адил өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг байна.

Шанцай

4 Гүнждийн үр

Үе мөчний асуудалтай болон эрүүл мэнддээ анхаарч буй хүмүүс гүнждийн үрийг хүнсэндээ заавал хэрэглэх ёстой болохыг нэгэн судалгаагаар баталжээ. Уг туршилтаар үе мөчний өвчтэй 25 хүнд уламжлалт эмчилгээг хийж, харин үлдсэн 25 хүнд өдөрт 40 гр нунтаг гүнждийн үрийг 2 сарын турш өгсөн байна.  Хэдийгээр гүнждийн үр уламжлалт эмчилгээг бодвол арай сул байсан ч маш сайн үр дүнг үзүүлсэн гэнэ.

Гүнждийн үр

5 Нохойн хошуу

Судлаачдын үзэж байгаагаар нохойн хошуу нь өвдөгний үе болон ташааны үений өвчинд сайнаар нөлөөлдөг байна. Тэд 94 өвчтөнийг туршилтад оролцуулж нэг хэсэгт нь 3 сарын турш өвчин намдаах тайвшруулах эм уулгаж, нөгөө хэсэгт нь 5 гр хатаасан нохойн хошууг өдөрт 2 удаа хоолных нь хамтаар идүүлсэн байна.

Үр дүнд нь нохойн хошуу хэрэглэж байсан хүмүүсийн үе мөчний өвчин дарагдаж, хөдөлгөөн хийхэд саадгүй болж байсан гэнэ. Мөн үүнд нохойн хошууны үрэвсэл дарах үйлчилгээ нь нөлөөлсөн байх магадлалтай аж.

Нохойн хошуу

6 Ногоон арц

Дундад зууны үед ногоон арцыг ханиад, үе мөч, шээс, амьсгалын замын өвчинд хэрэглэж байжээ. Мөн уламжлалт анагаах ухаанд үүнийг тайвшруулах зорилгоор болон гэмтлийн үед ашигладаг бөгөөд үе мөч болон булчингийн өвчтэй хэсгүүдийг хандаар нь арчдаг байна.

Үүнээс гадна энэ нь хүнд дасгал сургуулилт хийсний дараах биеийн булрааг арилгахад тусалдаг ба тархийг тайвшруулж,  тархины үйл ажиллагааг сэргээх үнэрт эмчилгээ буюу ароматерапидад ч ногоон арцыг хэрэглэдэг байсан юм.

Ногоон арц

7 Хан боргоцой

Энэхүү жимсийг олон жилийн туршид үрэвсэл дарах зорилгоор ашиглаж байжээ. Учир нь хан боргоцойд агуулагдах бромелайн хэмээх бодис нь үрэвсэл дарах, өвчин намдаах, бактерийн эсрэг үйлчилгээг үзүүлдгээс гадна дархлааг дэмждэг юм.

Хан боргоцой

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()