Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

Япончууд ихэвчлэн галт тэрэг болон автобусаар зорчдог хэдий ч зарим нэг газар луу заавал хувийн машинаараа явах шаардлагатай болдог. Түүнчлэн хүний хөлөөс хол газруудад буудал маш ховор олддог бөгөөд мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүст өөр хоноглох газар олддоггүй байна. Харин азаар "Niconico Rentacar" нэртэй компани нэгэн өвөрмөц машиныг түрээслүүлж эхэлсэн бөгөөд тэрхүү машин нь дотроо тусгайлан хийгдсэн ортой ажээ.

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Энэхүү "Daihatsu Wake" загварын машин нь явуулын сууц биш харин "Кэй" буюу Японы зам дээрх хамгийн бага оврын суудлын тэрэгнүүдийн нэг юм.

Харин хэдэн өөрчлөлт хийсний дараагаар тус машин дотор нийт 1.85 метрийн урттай ор бий болсон бөгөөд үүнийг хүссэн үедээ дэлгэж, хурааж болдог аж.

Мэдээж хэрэг цонхоор гэрэл тусаж байгаа үед унтах хэцүү учраас цонх бүр дээр нь тусгай хөшгийг суурилуулж өгсөн байдаг.

"Niconico Rentacar" компани уг бүтээгдэхүүнээ "Nicohaku plan" буюу "Никочуй төлөвлөгөө" гэж нэрлэсэн ба тэд энэхүү авто машиныг гадуур салхинд гарах, загасчлах зэрэгт ашиглахад хамгийн тохиромжтой болохыг мэдэгджээ. Гэхдээ тус компани машинаа аялалд явах хэрэгсэл бус харин үнэтэй зочид буудлын төлбөрийг хэмнэх гол бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байгаа юм.

"Nicohaku plan"-ыг 2 өдөр 1 шөнөөр түрээслэхэд 10 мянган иен буюу 93 ам.долларыг төлдөг бөгөөд ахиад 1 шөнийг өнгөрөөхөөр бол нэмж 7000 иен өгдөг гэнэ. Түүнчлэн одоогийн байдлаар "Nicohaku plan"-ыг Токио болон Хоккайдогоос түрээслэх боломжтой ажээ. Хэдийгээр энэ машинд шүршүүр байхгүй ч Японд хаа сайгүй халуун усны газар байдаг учраас тэр тал дээр та санаа зовох хэрэггүй юм.

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()