3 хүртэлх насны хүүхдэд идүүлж болохгүй бүтээгдэхүүнүүд

Хүүхдийн 3 хүртэлх насанд тогтсон дархлаанаас хамаарч түүний ирээдүйн дархлааны систем хэрхэн ажиллах нь шийдэгддэг. Тиймээс та хүүхдийнхээ идэж буй зүйлд анхаарал хандуулж, аль болох эрүүл, тэжээллэг, зөв хооллолтыг сонгож байгаарай. Ингээд 3 хүртэлх насны хүүхдүүдэд хэзээ ч өгч болохгүй 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

3 хүртэлх насны хүүхдэд идүүлж болохгүй бүтээгдэхүүнүүд

1 Шоколад

Бүхий л төрлийн шоколадны найрлагад кофеин болон элсэн чихэр агуулагдсан байдаг. Харин хүүхдийн хоол боловсруулах эрхтэн уг бодисыг боловсруулж чаддаггүй учир 3 нас хүртэл нь чихэрлэг, шоколадтай бүтээгдэхүүн өгөхгүй байсан нь зүгээр юм.

Шоколад

2 Самрын тос

Газрын самарны тосыг 3 нас хүрээгүй хүүхдэд үүнийг өгөх хэрэггүй бөгөөд энэ нь ирээдүйд харшил үүсгэх магадлалтай байдаг.

Самрын тос

3 Сүү

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд сүүг боловсруулах, задлах фермент байдаггүй. Тиймдээ ч сүүг устай хольж, эсвэл зориулалтын кашийг хүүхдийн хооллолтод хэрэглэдэг юм. Харин цэвэр сүүг 3-аас дээш насны хүүхдэд уулгаж болдог байна.

Сүү

4 Интоор, усан үзэм, үрлэн улаан лооль

Бүх төрлийн яс агуулсан жимс, хүнсний ногоонд хүүхэд хахах эрсдэлтэй байдаг. Тиймээс ястай бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөр шийдсэн бол ясыг нь цэвэрлэхээ мартуузай.

Интоор, усан үзэм, үрлэн улаан лооль

5 Маршмэллоу

Маршмэллоуд маш их элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлдөг. Мөн хүүхэд хахах аюултай байдгийг санах хэрэгтэй.

Маршмэллоу

6 Зөгийн бал

Ямар ч тохиолдолд хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөгийн баланд ботулизм хэмээх савханцар байдаг бөгөөд энэ нь хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээж, хөгжлийн бэрхшээлтэй болгох эрсдэлтэй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар зөгийн балаар хийсэн бүтээгдэхүүний 8% нь ботулизмын савханцартай байдаг аж.

Зөгийн бал

16
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()