Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

Бид мөрөөдөл бодит зүйл болдог эрин үед амьдарч байна. Мөн урьд нь зөвхөн уран зөгнөлт ном зохиол дээрээс л уншиж гайхширдаг байсан зүйлсийг нүдээр харах боломжтой цаг үе нэгэнт иржээ. Энэ үүднээс та бүхэнд ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай технологиудыг нээлтүүдийг байна.

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Био хөргөгч

Оросын зохион бүтээгч нэгэн өвөрмөц хөргөгчний загвар гаргажээ. Энэхүү хөргөгч нь хаалга, тавиургүй бөгөөд өөр дээрээ байгаа наалдамхай бус гелээр хүнсний бүтээгдэхүүнийг тогтоон барьдаг гэнэ. Тус гел нь үнэр амтгүй үнэргүйн дээр өөрөө өөрөөсөө цэнэг гаргаж хүйтэн байдлаа хадгаладаг юм.

Энэхүү хөргөгчийн хянах самбар нь л тог зарцуулдаг учраас эдийн засгийн хувьд том хэмнэлттэйн дээр байгаль орчинд ч ээлтэй.

Био хөргөгч

2 5G интернетийн хиймэл дагуул

"Google" компани 5G интернетийн сүлжээний "Project Skybender" нэртэй төсөл эхлүүлжээ. Энэхүү төсөл нь агаар мандалд өндөр хурдны 5G интернетийн хиймэл дагуул байрлуулах зорилготой юм.

Тус хиймэл дагуул нь нарны хавтангаар өөрийгөө цэнэглэх бөгөөд хэрэглэгчид рүү илүү нарийн үелзэлтэй долгион илгээснээр хаана ч байхгүй өндөр хурдны интернетийг хэрэглээнд нэвтрүүлэх аж.

5G интернетийн хиймэл дагуул

3 5D зөөврийн диск

Британийн эрдэмтэд 5D санах ой бүхий дискийг бүтээжээ. Энэхүү диск нь 5 хэмжээст мэдээллийг хадгалах учраас тэрбум жилийн дараа ч доторх мэдээллээ устгалгүй хадгалж чадах юм байна. Нийт 60 терабайт хэмжээтэй энэхүү диск нь 5000 целсийн хэмд хайлахгүй гэнэ.

5D зөөврийн диск

4 Хүчилтөрөгч шахагч

Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэд өвчтөний цусанд хүчил төрөгч шахах зориулалттай бичил биетийг гаргаж авчээ. Өөрөө амьсгалж чадахгүй байгаа өвчтөнд энэхүү бичил биетийг тарьсанаархүчил төрөгчийн хомсдолд орохоос сэргийлж чадах юм байна.

Хүчилтөрөгч шахагч

5 Усан доорх машины зам

Норвегийн эрдэмтэд далайн 30 м-ийн гүнд машины зам барих төсөл эхлүүлжээ. Энэхүү зам нь өөрөө хөвөгч бүхий тунел дотор байрлах гэнэ. Энэхүү тунелыг барьсанаар Норвегчууд замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулж чадна гэж үзэж байгаа юм. Нийт 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтэж буй энэхүү зам нь 2035 онд ашиглалтад орох юм байна.

Усан доорх машины зам

6 Гэрэлтдэг мод

Эрдэмтэд гэрэлт цох шиг харанхуйд өөрөө гэрэлтдэг мод гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Энэхүү гэрэлтдэг модыг гаргаж авснаар гудамжны гэрэлтүүлэгт санаа зовох хэрэггүй болно.

Гэрэлтдэг мод

7 Эвхэгддэг телевиз

"LG" компани эвхэгддэг телевиз зохион бүтээгээд эхэлжээ. Энэхүү телевиз нь шингэн LED технологи дээр суурилах бөгөөд авч явахад илүү авсаархан болох гэнэ.

Эвхэгддэг телевиз

9 Шүршдэг хувцас

Испанийн зохион бүтээгч Манел Торрес (Manuel Torres) шүршдэг хувцас бүтээжээ. Энэхүү хувцас нь эхлээд шингэн төлөвт байх бөгөөд тухайн хүний бие рүү цацангуут хатаж биеийн хэлбэрт нь орох аж. Нэг цацаад хатсан байхад тухайн хувцсыг тайлж юмуу угааж болно. Мөн та хувцсаа хүссэн өнгө загвартаа оруулах боломжтой.

Шүршдэг хувцас

10 ДНК хөрөг

Америкийн эрдэмтэд хүний ДНК-г тооцоолж ямар төрхтэй хүн болохыг тогтоож чаддаг болжээ. Тухайн хүний зажилсан бохь юмуу татсан тамхины иш байхад хэдэн настай ямар хүйстэйг нь тогтоогоод нүүрний хэлбэрийг нь гаргаж авч болох юм байна.

ДНК хөрөг

11 Виртуал дэлгүүр

Өмнөд Солонгос дахь галт тэрэгний буудлууд дээр "Homeplus" нэгэн өвөрмөц самбар байрлуулаад эхэлжээ. Тэдгээр самбарууд дээр барааны зураг болон код байх бөгөөд та тус кодыг уншуулан гэрийн хаягаа оруулсан тохиолдолд тэр өдөртөө захиалсан барааг хүргэж өгөх болно.

Виртуал дэлгүүр

12 Жолоочгүй машин

2020 он гэхэд 10 гаруй автомат жолоодлоготой машины загвар худалдаанд гарахаар төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд тэдгээр нь зам тээврийг ослыг 90 хувь хүртэл бууруулна гэсэн тооцоо гарчээ.

Жолоочгүй машин

13 Шилэн дээвэртэй хот

Дэлхий даяар шилэн дээвэр бүхий хотууд баригдаж эхэлжээ. Дубайд  "Mall of the World" хэмээх худалдааны төвийг барьж эхэлсэн бөгөөд Тус цогцолбор нь 4.46 км2 талбайг хамарсан томоохон байгууламж юм. Тус байгууламж доторх уур амьсгал, темепратур болон нарнаас ирж буй хэт ягаан туяаг комьпютерээр хянах аж. "Mall of the World" нь дотроо эрүүл мэндийн төв, соёлын болон зугаа цэнгэлийн дүүрэг, 20 мянган өрөө бүхий зочид буудал, мөн үүнээс илүү багтаамжтай орон сууцыг агуулах учраас хот гэж нэрлэсэн ч буруудахааргүй юм.

Шилэн дээвэртэй хот

14 Нүүрстөрөгчийн давхар исэл, нарны гэрлийг түлш болгон хувиргах хиймэл навч

Эрдэмтэд нарны энерги ашиглан нүүрстөрөгчийн хэт ислийг түлш түлш болгох зориулалттай ургамлын навчыг гаргаж авахаар ажиллаж байна. дэлхийн агаар мандалд их хэмжээгээр агуулагддаг нүүрстөрөгчийн цуглуулж эрчим хүч болгох чадалтай энэхүү навч нь ямар ч металл агуулаагүй бөгөөд өөрийгөө нарны гэрлээр цэнэглэх гэнэ.

Нүүрстөрөгчийн давхар исэл, нарны гэрлийг түлш болгон хувиргах хиймэл навч

15 Аюул осол, мөргөлдөөнөөс хамгаалдаг плазм бамбай

"Boeing" компани плазм бамбай бүтээж байгаа аж. Энэхүү бамбай нь агаарын лазерын тусламжтай өндөр хэмт халаан тусгай бүрхүүл үүсгэх бөгөөд тухайн бүрхүүлд хүрсэн зүйл шууд шатах юм байна. Энэхүү бүрхүүл нь ямар нэг тусгай материал шаардахгүй бөгөөд цэвэр нүүрс төрөгчийн хэт ислээр ажиллах юм байна.

Аюул осол, мөргөлдөөнөөс хамгаалдаг плазм бамбай

16 Хөвөгч хот

"Lilypad Project" (Сараана цэцэгт хавтан) хэмээх уг бүтээл одоогоор энэ цагийн хамгийн гайхамшигт “ногоон” төслийн нэг гэгдээд буй бөгөөд барихад хамгийн өртөгтэй, хамгийн боломжгүй гэгдэж буй ч бүхний анхаарлыг хамгийн ихээр татсаар байна. Уг төсөл хоорондоо асар өргөн сувгаар холбогдсон хөвөгч хот-арлуудыг бүтээхэд чиглэжээ. Францын архитектор боловсруулсан экологид халгүй Lilypad хотхон нь дулаарлын улмаас орох байх газраа олж ядан яваа 50 мянган хүнийг ая тухтай нөхцөлөөр хангах боломжтой аж.

Уур амьсгалын хувьслын олон улсын багийнхны тооцоогоор гамшгийн бүсэд амьдрах хүмүүсийн тоо 25 саяд хүрч магадгүй гэнэ.. Шинэ суурингуудад оршин суугчдыг үндэс угсаагаар нь ялгаж, зааглах ямар ч дүрэм үйлчлэхгүй. Арал бүрийн дунд нийтийн усан сан байх ба цэвэр усны арвин нөөцтэй байх юм. Хөвөгч хот-арлууд адал явдлын жуулчдаас гадна байгалийн гамшгаас дүрвэгсэд хийгээд цагаачдад зориулагджээ. Эл аварга хот 2058 онд манай гаригт нэн тэргүүнд шаардлагатай орон байр болох аж.

Хөвөгч хот

17 3D-ээр хүний эрхтэн хэвлэх

“Био хэвлэл” хөгжсөнөөр амьтны эрхийг зөрчлөө хэмээн нэлээн маргаан шүүмжлэл дагуулдаг туршилтад амьтан оруулахын оронд ЗD-гээр хэвлэ­сэн эд, эрхтэнд шинэ эм, бэлдмэлийг турших боломж нээг­дэнэ. Нөгөө талаар амьтанд бус хүний эд эрхтэнд туршилт хийснээр эм хангамжийн компаниуд илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийх давуу талтай. Яг ийм зорилгоор “L’Oreal”, “Procter & Gamble” зэрэг компани хүний арьсыг “хэвлэхээр” ажиллаж байна. “L’Oreal” гэхэд хуучны технологийг ашиглан жилд таван метр шахам арьс хэвлэдэг болжээ. Био хэвлэл хөгжсөнөөр цаашид үүнээс ч их арьсыг хэвлэх боломжтой бөгөөд ганцхан төрлийн арьс бус яг хүнийх шиг хуурай, тослог, эмзэг гээд төрөл бүрийн арьс ургуулж болох ажээ.

3D-ээр хүний эрхтэн хэвлэх

18 Ухаалаг жоом

Эрдэмтэд энэхүү ухаалаг жоомыг бүтээжээ. Энэхүү жоом нь тусгай удирдлагатай бөгөөд үүнийг ашиглан хүмүүс тэр бүр хүрч чаддаггүй газраараа аялах боломжтой болох юм.

Ухаалаг жоом

19 Зүүд хадгалах үйлчилгээ

Эрдэмтэд томограф төхөөрөмжийг ашиглан хүний тархины давтамжийг дүрсжүүлэн зүүдний бичлэг хийж хадгалах үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Зүүд хадгалах үйлчилгээ

20 Сансараас өөр амьдрал хайх төхөөрөмж

Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужийн Пин Танд байгуулсан 500 метрийн диаметр бүхий дэлхийн хамгийн том дуран(FAST)25-ны өдөр Гүй Жөү мужид ашиглалтад орж, огторгуйн цээлээс ирэлттэй цахилгаан соронзон долгионыг хүлээн авч эхэлжээ. Дэлхийн хамгийн том судалгааны “Тэнгэрийн нүд” буюу FAST-ийг бүтээх ажлыг Хятадын Шинжлэх ухааны академи 10 жилийн өмнөөс бэлтгэжээ. Энэхүү дурны диаметр нь 500 метр бөгөөд бөмбөгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хураан авч, өөр гариг дээр амьдрал байгаа эсэхийг мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.

Сансараас өөр амьдрал хайх төхөөрөмж

21 1000 хүртэл наслах

Кэмбрижийн судлаач Ауврей де Грей (Aubrey de Gray) хүнийг 1000 хүртэлх жил амьдруулах эмчилгээ боловсруулж байна. Тэрбээр хүний хуваагдахаа больж үхжиж эхэлсэн эсийг устган шинэ залуу эсээр солих замаар урт насалж болно хэмээн үзжээ. Ауврей де Грей энэхүү эмчилгээгээ 6-8 жилийн дараа олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна.

1000 хүртэл наслах

31
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()