Египетийн хамгийн эртний 2 пирамидыг жуулчдад нээлттэй болгожээ

Египетийн нийслэл Каир хотоос өмнө зүгт Дашхур хэмээх газар байдаг хамгийн эртний гэж тооцогдох 2 пирамид үүдээ нээжээ. 1965 онд энэхүү пирамидад хүн нэвтрэхийг зөвшөөрч байсан бөгөөд эцэст нь жуулчдад зориулан нээж байгаа нь энэ юм.

Египетийн хамгийн эртний 2 пирамидыг жуулчдад нээлттэй болгожээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

МЭӨ 26-р зууны үед баригдсан 101 метр өндөртэй пирамид нь Снофру хэмээх фараонд зориулагджээ. Энэхүү пирамид нь баруун талдаа хаалгатай гэдгээрээ бусдаас ялгардаг аж. Пирамидын эхний 49 метрийг 59 хэмийн налуутайгаар барьсан бол үлдсэн хэсгийг нь 43 хэм болгож налууг нь бууруулсан байдаг аж.

Снофру фараон цаг бусаар өөд болсон учраас түүнд зориулан барьж байсан пирамидыг хурдан дуусгахын тулд налууг нь өөрчлөн барьсан байх гэж судлаачид үздэг. Харин зарим нь барилгын ажлын явцад цуурлт үүссэн учраас налууг нь өөрчилж зассан гэж таамагладаг байна.

4600 жилийн настай энэхүү пирамидын доторх 2 танхимд нэвтрэхийг хүсвэл жуулчид 80 метрийн урттай хонгилоор дамжих болно.

Мөн жуулчид тус фараоны хатан Хетепхересийн жижиг дагуул пирамидаар зочилж болох юм байна. Тус пирамид нь мөн 1965 оноос хойш хаалттай байсан юм.

Пирамид руу орсон хүмүүс модон авсан доторх занданшуулсан шарил, чулуун хэрэгслүүд зэрэг ховор олдворуудыг үзэх боломжтой юм.

Дээрээс нь Египетийн Соёл урлагийн яам ойролцоох Са Эсетийн бунхныг 2 жилийн турш нээх шийдвэр гаргажээ. 1894 онд нээснээс нь хойш хүмүүст үзүүлээгүй тэрхүү бунхан дотор маш сайн хадгалагдаж үлдсэн эртний бичээсүүд байгаа гэнэ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()