2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

Олон жилийн өмнө Жэймс Харрисон гэх энэхүү австрали эр хүнд өвчнөөр өвдөж бараг үхлийн ирмэг дээр очжээ. Цээжний хөндийд нь хийсэн хагалгаа арав гаруй цаг үргэлжилж, 13 литр цус сэлбүүлсний дараа түүний амь аврагджээ. Ингээд залуухан Жэймс амийг нь аварсан цусны доноруудын ачийг хариулж, өөрөө бусдад буян болохоор сэтгэл шулуудсан байна.

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Гэхдээ тэрбээр ямар их үнэ цэнэтэй донор болохоо мэдсэнгүй.

18 нас хүрмэгцээ Жэймс тогтмол цусаа хандивлах болсон бөгөөд нэг удаа түүнийг эмнэлгээс дуудан уулзсан байна. Учир нь түүний цус төрөөгүй урагт аюултай резус факторын өвчнийг эсэргүүцэх ховор төрлийн эсрэг биет буюу антигентэй нь тогтоогдсон байна.

Эхийн болон ургийн бие дэх резус факторууд нь эсрэгцсэн тохиолдолд шар өвчнөөс эхлээд зулбалт ч үүсэх аюултай. Эмч нар Харрисоны цусыг дээрх тохиолдолд эмчилгээ нь болох ховор “антибиотик” хэмээн нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл түүний цусыг шилжүүлсэн хүний бие резусын өвчний эсрэг дархлаатай болдог аж. Тиймээс Австралийн эрүүл мэндийн яам Жэймсийн цуснаас олон жилийн турш дээж авч резус өвчний эсрэг бэлдмэл гаргаж авах болсон бөгөөд түүний биеийг нэг сая ам.доллараар даатгуулсан байдаг.

2011 онд 80 нас хүрэхдээ тэрбээр 1000 дахь удаагаа цусаа өгсөн бөгөөд үүнийхээ төлөө Геннисийн номонд бичигдсэн байна. Ингээд тэрээр 57 жилийн турш доод тал нь 2.4 сая ургийг амьд мэндэлж, эсэн мэнд өсөж торниход нь тусалсан буянтай үйлийг хийжээ. Тэдэн дунд өөрийнх нь төрсөн охин ч гэсэн багтаж байжээ. Мөн тэрбээр 1999 онд Австрали улсын дээд одонгоор шагнагдаж, ард иргэдийн дунд “ардын баатар” гэж хүндлэгдэх болжээ.

Харамсалтай нь  Жэймс Харрисон 2011 оны 12-р сард 81 нас хүрсэн бөгөөд тухайн насанд цусаа хандивлахыг хуулиар хориглодог юм. Азаар Австралийн эмч нар өөр аргаар бэлдмэл гаргаж авах арга олсон байна. Гэхдээ 2015 он хүртэл резус өвчний эсрэг бэлдмэлийг Жэймсийн цуснаас авсан дээжээр хийсээр байсан аж.

44
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()