Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

Гэрээсээ гарч, өөр улс орон руу явалгүйгээр цэнхэр дэлгэцээрээ дамжуулан Англи хэлийг яг л орчинд нь байгаа мэт сурч болдог. Тиймээс та хөгжилтэй хэрнээ үр дүнтэйгээр хэл сурахыг хүсэж байвал дуртай киногоо орчуулгагүйгээр үзэхэд л хангалттай юм. Ингээд Англи хэлийг шамдан сурч байгаа хүн бүрд зориулж энэхүү маш сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Кристофер Робин" (Christopher Robin)

Энэ кинонд насанд хүрсэн Кристофер Робин болон түүний бага насны хамгийн сайн найзуудын талаар өгүүлдэг. Түүнчлэн Винни пүүх баавгай болон эзнийх нь амьдралын бодит түүхийг ойлгоход их амархан байдаг бөгөөд тэд маш энгийн хэллэгүүдээр хоорондоо ярилцдаг юм. Үүнийг гэр бүлийн ямар ч гишүүн үзэхэд тохиромжтой.

"Кристофер Робин" (Christopher Robin)

2 "Хааны үг" (King's Speech)

Английн дараагийн хаан болохоор бэлтгэгдэж буй гүнгийн ноён Жорж VI хэрхэн өөрөө өөртэйгөө тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй. Тэрбээр төрөлхийн хэл яриа муутай, ээрч, гацдаг бөгөөд түүнийгээ засаж, улс орноо удирдахын тулд зөв, тод ярихад суралцдаг юм. Магадгүй энэ нь таны Англи хэлний дуудлагад сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

"Хааны үг" (King's Speech)

3 "Bohemian Rhapsody"

Английн домогт Queen хамтлагийн амжилт, уналт болон гоцлол дуучин Фредди Меркьюригийн амьдралыг хүүрнэн өгүүлсэн энэ бүтээл кино сонирхогч хүн бүрийн сэтгэлийг эзэмдсэн гэхэд хилсдэхгүй билээ. Мөн хүн бүрд ойлгогдохоор яриа, мартагдашгүй дуунууд зэрэг нь уг киног дахин давтагдашгүй чадсан юм. Тиймээс хэрвээ та хөгжмийн ертөнцийн амьд домгуудын түүхийг сонирхож, Англи хэлээ сайжруулмаар байвал "Bohemian Rhapsody"-ыг үзээрэй.

"Bohemian Rhapsody"

4 "Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь" (One Flew Over The Cuckoo's Nest )

1975 онд гарсан уг классик кино таныг Америк Англи хэлтэй болоход чинь туслах болно. Тэр дундаа та үүнээс шог, ёжилсон зэвүүн яриаг ч сурах боломжтой. Учир нь гол дүрийн баатар маань сэтгэцийн эмнэлгийн өвчтөн байсан учир цаг мөч тутамд тиймэрхүү элдэв яриаг өрнүүлдэг юм.

"Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь" (One Flew Over The Cuckoo's Nest )

5 Брижит Жонсын өдрийн тэмдэглэл (Bridget Jones's Diary)

Энэхүү Английн романтик, инээдмийн кинонд маш олон эмэгтэйчүүд дуртай байдаг. Тиймээс та ч мөн адил үүнийг үзэж, хөгжилтэй яриа, жинхэнэ Англи аялгыг ойлгож, сурах хэрэгтэй юм. Хэдийгээр гол дүрийн жүжигчин Рене Зеллвегер Америк хүн боловч тус кинонд тоглохын тулд Англи аялгаар гаргууд ярьж сурсан гэдэг.

Брижит Жонсын өдрийн тэмдэглэл (Bridget Jones's Diary)

6 "Форрест Гамп"

Хүн бүрийн хамгийн сайн мэддэг тус киног та дахин нэг удаа Англи хэл дээрх хувилбараар нь үзээрэй. Огт өөр сэтгэгдэл төрөх болно шүү. Түүнчлэн гол дүрийн залуугийн маш ойлгомжтой, энгийн үг хэллэг, эерэг яриаг өдгөө дэлхий даяар бараг цээжээр мэддэг болсон нь нууц биш юм.

"Форрест Гамп"

7 "Цаг нь боллоо" (About Time)

Бусад хайрын тухай киноноос огт өөр зохиолтой "About Time" мелодрама нь хайрыг яг л цаг хугацаа шиг алдаж болохгүй тийм нандин зүйл гэдгийг хүмүүст ойлгуулж өгдөг. Та энэ киног үзсэнээр жүжигчдийн тод яриа, хайр дурлалын талаарх болон хошин шогийн хэллэгүүдээс нь Британи аялгыг төгс сурах болно.

"Цаг нь боллоо" (About Time)

8 "Ид, залбир, хайрла" (Eat Pray Love)

Аз жаргалын эрэлд гарсан эмэгтэйн талаар өгүүлдэг энэ киноноос та жүжигчин Жулия Робертсийн цэвэр Америк аялгыг сонсохоос гадна өөр улс орны олон хэл, соёлтой танилцах болно. Учир нь гол дүрийн бүсгүй аз жаргалаа олохын тулд дэлхийгээр аялдаг юм.

"Ид, залбир, хайрла" (Eat Pray Love)

9 "Сүүлийн шөнө" (Last Night)

Маш үнэнч сэтгэлтэй гол дүрийн бүсгүйн ганцхан шөнийн эгэлгүй явдлын тухай өгүүлэх тус киног та үзсэнээр Англи хэлний олон аялгыг сурахаас гадна хосуудын харилцааны талаарх гүн гүнзгий яриаг ойлгох болно шүү.

"Сүүлийн шөнө" (Last Night)

10 "Харри Поттер" цувралын бүх анги

Англи хэл сурч байгаа хүмүүс ном уншихдаа ихэвчлэн "Харри Поттер"-ийн цуврал зохиолыг сонгож авдаг. Тиймээс хэрвээ та Англи хэлний анхлан суралцагч бол "Харри Поттер"-ийн бүх ангийг үзэхийг зөвлөж байна. Гэхдээ энэ удаа үйл явдал биш үг хэллэг дээр нь анхаарлаа түлхүү хандуулаарай.

"Харри Поттер" цувралын бүх анги

11 "Жинхэнэ хайр" (Love Actually)

Энэ бол хайр дурлал, хосын харилцааны талаар өгүүлэх хамгийн шилдэг инээдмийн мелодрама кино юм. Та үүнээс маш олон дүрүүдийн бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлал болон төгсгөлгүй үргэлжлэх яриаг үзээрэй.

"Жинхэнэ хайр" (Love Actually)

12 "Элизабет" (Elizabeth)

Английн Тюдор удмын сүүлийн хатан хаан Элизабет I-ийн амьдралын мөч бүрийг та энэ киноноос харах боломжтой. Элизабетын засаглалын үед Англи улс хөгжлийнхөө алтан үед явж байсан бөгөөд чухам тэр цагт л Английн уран зохиол үүсэж, хөгжсөн байдаг. Мөн Австрали жүжигчин Кейт Бланшет хатан хааны дүрд маш чадварлаг тоглож, өөрийгөө ямар ч аялгаар гаргууд ярьж чаддагаа батлан харуулсан юм.

"Элизабет" (Elizabeth)

13 "Нуурын эрэг дээрх байшин" (The Lake House)

Бие биедээ дурласан хос хоёрын залуу нь 2004 онд амьдардаг бол эмэгтэй нь 2006 онд гацсан байдаг. Тус кинонд сонирхолгүй, удаан, сунжралдсан яриа гардаггүй бөгөөд гол баатрууд маань захидал, бичгээр бие биетэйгээ харилцдаг юм. Магадгүй энэ киног үзсэнээр таны бичгийн хэл сайжирч мэдэх юм.

"Нуурын эрэг дээрх байшин" (The Lake House)

14 "Наминчлал" (Atonement)

Хүн амьдралдаа ганцхан том алдаа гаргахад л түүнийхээ хариуцлага, хор уршгийг насаараа үүрдгийг та энэ киноны зохиолоос ойлгох болно. Түүнчлэн Английн алдартай жүжигчдийн цэвэр дуудлага таныг бишрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

"Наминчлал" (Atonement)

15 "Хатан хаан" (The Queen)

Энэ кинонд хатан хаан Элизабет II-ийн засаглал болон хувийн амьдрал, Их Британийн хямрал, Диана гүнжийн үхэл гээд бүхий л зүйлийг харуулахыг зорьдог. Мөн хатан хааны цэвэр Англи дуудлага, академик Англи хэлний яриа, гол дүрийн алдартай жүжигчид олон хүний сэтгэлийг татаж чаддаг юм.

"Хатан хаан" (The Queen)

16 "Тарвагатай өдөр" (Groundhog Day)

Цаг хугацаанд гацаж, өдөр бүр ижилхэн өдөртөө (хоёрдугаар сарын 2) амьдрах болсон цаг агаар судлаач Фил Коннорсын түүхийг та уг киноноос үзээрэй. Энэхүү дэлгэцийн бүтээлийн амархан ойлгогддог үг хэллэг, Америк маягийн хошин яриа танд таалагдах нь гарцаагүй билээ.

"Тарвагатай өдөр" (Groundhog Day)

17 "Зуны 500 өдөр" (500 Days of Summer)

Огт өөр хоёр хүн хэрхэн бие биедээ дурлаж, харилцаагаа төгсгөж буй талаар энд өгүүлдэг. Мөн тус кинонд хэцүү, ойлгомжгүй хэллэг огт байхгүй ба харин ч эсрэгээрээ Англи шог яриа, сонсоход таатай дуу хөгжмүүд гардаг юм.

"Зуны 500 өдөр" (500 Days of Summer)

28
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()