Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

Францын уламжлалт рататуй нь (ratatouille) зуны улиралд идэхэд хамгийн тохиромжтой хөнгөн зуушнуудын нэг юм. Тус улсын алдартай хоолнуудын адилаар рататуйг нутаг нутгаас нь шалтгаалаад өөр жороор хийдэг. Өнөөдөр та бүхэнд тэр дундаас хийхэд хамгийн амархан хэрнээ амттайг нь хүргэж байна.

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Улаан лооль - ойролцоогоор 1 кг.
  • Амтат чинжүү - 3 ширхэг.
  • Сонгино - 2-3 ширхэг.
  • Сармис - 2-3 хумс;
  • Ногоон хулуу - 2 ширхэг.
  • Хаш - 2 ширхэг.
  • Давс, перец - хүссэнээрээ;
  • Амтлагч ногоо - хүссэнээрээ;
  • Оливын тос.

Хийх арга: 

Амтат чинжүүг бүхлээр нь чанасны дараа хальслаарай. Ялангуяа гүйцэд болсон чинжүүний хальс нимгэн байдаг учраас хуулахад амархан байдаг.

Эхлээд сонгино, сармис, чинжүү, улаан лоолийг жижиг шоо болгон хэрчинэ. Улаан лооль 400 орчим грамм байхад хангалттай. Та лаазалсан улаан лооль ашиглаж болно.

Хайруулын тавгаа тостой халаагаад сонгино, сармис, чинжүүгээ 5 минут хуурна. 

Дараа нь улаан лооль нэмээд 2-3 минут хуурсны дараа давс, перецээр амтлаарай.

Сүүлд нь амтлагч ногоо нэмж болно. Эцэст нь соусаа гал дээрээс аваад тагийг нь тавина.

Одоо бусад ногоогоо хийнэ. Бүх ногоогоо сайтар угааж, хатаасны дараа аль болох нимгэн хэрчих хэрэгтэй. Энэ зуур шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана.

Дараа нь керамик юм уу шилэн тавиур дээр соусаа тарааж тавина. Түүний дээр хэрчсэн ногоонуудаа сөөлжүүлэн өрөөрэй. Хаш, улаан лооль, ногоон хулуу, улаан лооль гэсэн дарааллаар явна. 

Дараа нь ногоон дээрээ оливийн тосоо дунд зэрэг хэмжээтэй хийнэ. Дээгүүр нь багахан сармис цацахад илүүдэхгүй. Дараа нь  тугалган цаасаар бүрээд шарах шүүгээндээ 30-40 минутын турш болгоно. Эцэст нь рататуйгаа гаргаад тугалган цаасыг аван 20 минутын турш хөргөх хэрэгтэй. Ингээд таны рататуй бэлэн боллоо.

Сайхан хооллоорой!

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()