100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

Хуучин цагийн гоо бүсгүйчүүд гайхалтай эрхэмсэг, дэгжнээр биеэ авч явдаг байсныг зурагнаас нь харахад л мэдэгдэнэ. Энэ үүднээс та бүхэнд 100-аад жилийн өмнө мэк-ап, гоо сайхны хагалгаа, фотошопгүйгээр, цэвэр төрөлхийн гоо үзэсгэлэнгээр бусдад гайхагддаг байсан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Анна Павлова - 1881-1931

Оросын эзэн хааны нэрэмжит балетын театрт харьяалагддаг байсан Анна Павлова нь 20-р зууны шилдэг балетчдийн нэгт тооцогддог. 

Анна Павлова - 1881-1931

2 Гүнгийн авхай Ольга - 1895-1918

Оросын сүүлчийн эзэн хаан Хоёрдугаар Николайн охин Ольга гэр бүлийнхээ хамтаар 1917 оны 7-р сарын 17-нд цаазлуулсан юм. 

Гүнгийн авхай Ольга - 1895-1918

3 Мод Адамс (Maude Adams) - 1872-1953

Мод Адамс нь цагтаа дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг байжээ. Тэрбээр тайзан дээр олон дүр бүтээсэн бөгөөд "Питер Пэн" жүжгийн дүрээр нь хүмүүс хамгийн сайн мэддэг байв.

Мод Адамс (Maude Adams) - 1872-1953

4 Мэри Пикфорд (Mary Pickford) - 1892-1979

Америк дуугүй киноны хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Мэри Пикфорд нь Чарли Чаплин, Дуглас Фэрбенкс зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран кинонд тоглосон байдаг.

Мэри Пикфорд (Mary Pickford) - 1892-1979

5 Мод Фили (Maude Fealy) - 1883 - 1971

3 настайгаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн Моди Фили дуугүй кино болон тайзны урлагийн томоохон од болж чадсан юм. 1903 онд түүний нэгэн зураг Олон улсын гоо үзэсгэлэнгийн тэмцээн дээрээс 1000 франкын шагнал хожсон ч тэрбээр татгалзсан байдаг. Учир нь Моди Фили өөрийн гоо үзэсгэлэнгээ чадвар хэмээн үнэлээгүй бөгөөд шагналаа гэрэл зурагчинд нь өгөхийг хүссэн байна.

Мод Фили (Maude Fealy) - 1883 - 1971

6 Клео де Мерод (Cleo de Mérode) - 1875–1966

Франц балетчин Клео де Мерод өөрийн гоо үзэсгэлэнгээр дэлхийд танигдаж тухайн үедээ хамгийн олон удаа зураг даруулсан хүнээр нэрлэгдэж байжээ. Түүний балетын ур чадвар болон гоо үзэсгэлэнг олон хүн биширч байсан аж. 

Клео де Мерод (Cleo de Mérode) - 1875–1966

7 Анна Мэй Вонг (Anna May Wong) -1905-1961

АНУ-ын кино ертөнцөд амжилтанд хүрч чадсан анхны ази жүжигчин бол Анна Мэй Вонг юм. Тэрбээр кино, радио, тайзны олон арван бүтээлд оролцож нэрд гарсан бөгөөд өөрийн гэсэн телевизийн цуврал хүртэл гаргаж байжээ. 

Анна Мэй Вонг (Anna May Wong) -1905-1961

8 Румыны сүүлчийн гүнж, Югославын хатан хаан Мария - 1900-1961

Мария ганцхан гоо үзэсгэлэн бус алсан хараа, эр зориг, эрдэм мэдлэгээр дэлхийд гайхагддаг байжээ.

Румыны сүүлчийн гүнж, Югославын хатан хаан Мария - 1900-1961

9 Дорис Стоукс (Doris Stokes) - 1920- 1987

Энэтхэгт төрсөн Англи жүжигчин Дорис Стоукс далдын увидастайгаараа алдартай байсан бөгөөд цагдаа нарт гэмт хэрэгтэнгүүдийг хайхад тусладаг байжээ.

Дорис Стоукс (Doris Stokes) - 1920- 1987

10 Ил захидал дээрх Филиппин эмэгтэйн зураг - 1909

Энэхүү нэр нь үл мэдэгдэх эмэгтэйн зураг ил захидал дээр тавигдсанаар тухайн үед барууныхан Филиппин улсыг ихээр сонирхож эхлэсэн гэдэг.

Ил захидал дээрх Филиппин эмэгтэйн зураг - 1909

43
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()