Бүсгүйчүүдийн зөвхөн хайртай залуудаа зориулж хийдэг үйлдлүүд

Эрчүүдийн хайр сэтгэлийг гаргаж байгаа үйлдлээр нь дүгнэдэг билээ. Тэгвэл бүсгүйчүүд танд хэр сэтгэлтэй байгааг ч гэсэн гаргаж байгаа үйлдлээр нь мэдэх боломжтой. Ингээд танд хайртай бүсгүй ямар үйлдэл гаргадгийг хамтдаа сонирхоцгооё. 

Бүсгүйчүүдийн зөвхөн хайртай залуудаа зориулж хийдэг үйлдлүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Тaныг байгаагаар нь хүлээж авах

Тэр таныг байгаагаар тань хүлээн авч, бүх алдаа дутагдлыг тань хүлээн зөвшөөрч эсвэл бүр анзаарахгүй ч байх магадлалтай. Таны ямар нэгэн үйлдэл таалагдахгүй байсан ч тэр таныг шүүмжлэхгүй. Жишээлбэл: Хэрвээ таны тамхи татаж байгаа байдал түүнд таалагдахгүй байвал тэр таныг тамхи татахаа боль гэж хэлэхгүй. Харин тагтан дээр татаж байгаарай гэж хэлэх болно. 

Тaныг байгаагаар нь хүлээж авах

2 Бэлэг бэлэглэх

Орчин үед бүсгүйчүүдийг эрчүүдийн мөнгийг хардаг, тэдэнд зөвхөн таниас бэлэг, мөнгө л хэрэгтэй гэсэн бодол давамгайлсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хэрвээ тэр танд хайртай бол таниас их зүйлийг хүсэхгүй. Харин өөрөө танд таатай сюрпризыг барих гэж хичээнэ. Хэрвээ тэр танд 3 сарын 18-нд бэлэг өгсөн бол үүнийг тооцохгүй. Харин таныг бээлийгээ алга болсныг анзаарч бээлий бэлэглэвэл энэ бол танд анхаарал хандуулж байгаа хэрэг юм.  

Бэлэг бэлэглэх

3 Танд хэцүү байхад таны хажууд байна

Тэр зөвхөн хөгжилдөхийн тулд тантай байдаггүй. Хэцүү цаг мөчид тань хажууд чинь байж таныг дэмжих болно. Бүсгүй таны асуудлыг шийдвэрлэхэд тусалж, сэтгэл санааны дэмжлэг өгч чадна.  

Танд хэцүү байхад таны хажууд байна

4 Халамжлах

Бүсгүй зөвхөн өөрийнхөө сонирхлыг түрүүлж тавихгүй. Тэр таныг ч гэсэн бодно. Таны ядарсныг харсан бол тэр заавал клуб руу явъя гэж таныг дуудахгүй. Ажил тань тарсны дараа оройн хоол бэлдэж өгнө. Өвлийн улиралд таны нүцгэн хүзүүг хараад ороолт зүүж, гадуур хувцасны тань цахилгааныг татаж өгөх болно. Халамж гэдэг эмэгтэйчүүдийн төрөлхийн зан араншин байдаг бөгөөд хайр байх үед энэ нь идэвхэждэг байна.  

Халамжлах

5 Сайн тал руугаа өөрчлөгдөнө

Хайр бол гайхалтай эрч хүчийг өгдөг юм. Ингээд тэд яг л дүүлэн нисэж байгаа мэт мэдрэмжийг авдаг аж.  

✅ Дурласан бүсгүйн шинж: 

✔ Гадаад дүр төрхөндөө анхаарал хандуулна 

✔ Шүлэг, дуу бичих, юм оёх гэх мэт урлагийн чадвар нь сэргэнэ

✔ Нарийн боов хийх сонирхолтой болно.

Эмэгтэй хүн дурласан үед окситоцин хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь түүнд аз жаргалыг мэдрүүлдэг. Нөгөө талаас тэрээр тухайн залууг өөрийн ирээдүйн нөхөр гэдэгт итгэлтэй байдаг учир үйл хөдлөл нь өөрчлөгддөг.

✅ Анхаарал халамжаас гадна: 

✔ Үргэлж таны хажууд байхыг хүснэ 

✔ Таныг эзэмдэхийг хүснэ 

✔ Хардана 

✔ Харилцаагаа алдах вий гэхээс айна

Гэхдээ энэ гаргаж буй зан араншинг буруугаар ашиглах хэрэггүй. Үл ойлголцол, зэрлэг байдал, үл хүндэтгэл зэрэг нь хайрыг үзэн ядалт болгож хувиргадаг. Хэрвээ тухайн бүсгүй таны хувьд үнэ цэнэтэй чухал хүн бол түүний хайрыг хүндэтгэж, хамгаалах хэрэгтэй.

Сайн тал руугаа өөрчлөгдөнө

39
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()