Давсаар хийж болох гайхалтай лайфхакууд

Давс бол гал тогооны хэрэглээний хамгийн чухал зүйл билээ. Тиймээс ч айл бүрийн шүүгээнд нэг илүү давс хадгалагдсан байдаг. Гэхдээ давсны хэрэглээний талаар илүү ихийг мэдэж авснаар та илүү ихийг авч хадгалах хүсэлтэй болох болов уу. Ингээд давсыг хоол хүнснээс гадна, ахуйд хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөөг хүргэе.

Давсаар хийж болох гайхалтай лайфхакууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Хуучин хувцасны өнгийг сэргээнэ

Хувцсыг олон дахин угааснаар тухайн хувцас өнгөө алдаж эхэлдэг. Өнгө алдсан хувцасныхаа өнгийг дахин сэргээхэд танд ердөө давс л хэрэг болно.

Хувцасныхаа өнгийг сэргээхийн тулд өнгө алдсан хувцсаа 10-15 минутын турш давсны уусмалд дэвтээгээрэй. Нэг түмпэн бүлээн усанд 1\4 аяга давс хийнэ. Дараа нь хувцсаа хүйтэн усанд сайн гэгч зайлахад л хангалттай. 

Үүнээс гадна угаалгын машиндаа ч нэмж хийж болно. Мөн адил 1\4 аяга давс хийнэ. 

Хиймэл цэцэгний өнгийг сэргээнэ

Хэрвээ танай гэрт хиймэл цэцэг байдаг бол эдгээр цэцгүүд тоосонд маш ихээр дарагдах асуудалтай та тулгарч байсан биз. Хиймэл цэцэг нь маш олон жижиг давхраатай байдаг учир энэ бүх давхарганы тоосыг бүрэн арилгах гэдэг нэлээд асуудалтай. Гэхдээ бүх хиймэл цэцгийг усанд угааж болохгүй. Тиймээс тоосны асуудлыг шийдвэрлэхэд танд давс тусална.

Хиймэл цэцгээ том цаасан дээр тавиад дээрээс нь давс цацаж ороо. Болгоомжтойгоор цаасанд боосон цэцгээ сэгсрээрэй. Харин дараа нь цэцгээ гаргаж сэгсрэх хэрэгтэй. Цэцгийн бүх тоос давсны хамтаар арилгаж, таны цэцэг шинэ мэт болно

Уруулын будагны толбо арилгана

Заримдаа аяганаас уруулын будагны толбыг арилгахад хэцүү байдаг. Ялангуяа усны хамгаалалттай будаг хэрэглэх үед энэ асуудал тулгарна. Хамгийн шилдэг арга бол бохирдсон хэсгийг жижиг давсаар үрэх явдал юм. Гэхдээ аяган дээрээ зураас үүсгэхгүйн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Гарын арьсыг гуужуулна

Гэрт тань давс байхад үнэтэй спа салонд орж их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй. Давс нь хуурайшсан, үхэжсэн арьсыг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Шүршүүрт эсвэл усанд орсны дараа гарынхаа арьсыг чийглэг, зөөлөн байх үед гараа болгоомжтойгоор жижиг ширхэгтэй давсаар үрээрэй. Ер нь бол нунтагласан далайн давс илүү сайн үйлчилгээтэй. Давсан дээрээ өөрийн дуртай эфирийн тосыг нэмсэн ч болно шүү дээ.

Шүдний оог орлоно

Хэрвээ таны шүдний оо дууссан болохыг та өглөө мэдсэн бол энэ нь таныг ажилдаа шүдээ цэвэрлээгүй явах хэрэгтэй гэсэн үг биш. Шүдний сойзон дээрээ бага зэрэг давс түрхээд шүдээ цэвэрлэхэд л хангалттай. Бүтэн өдрийн турш таны шүд гялалзсан байх болно.

Харин хэрвээ та мэдрэмтгий, нимгэн эмальтай бол давсаар шүдээ үрэх хэрэггүй. Харин давсны уусмалаар амаа зайлж, шүдээ угааж болно шүү дээ.

Өндөгний шинэхэн байдлыг тогтооход тустай

Та өглөө бүрийг өндгөөр угтдаг бол таны хөргөгчид хуучирсан өндөг байгаа л болов уу. Гэхдээ өндөг хөргөгчид байсан ч гэсэн мууддаг гэдгийг санаарай. Хэрвээ та тухайн өндгийг хэрэглэж болох уу үгүй юу гэдгээ мэдэхийг хүсэж байвал танд давс тус болно.

Нэг аяга усанд хоёр хоолны халбага давс хийгээрэй. Дараа нь энэхүү уусмалдаа өндгөө хийнэ. Хэрвээ живж байвал хэрэглэж болох бөгөөд харин дээгүүрээ хөвж байвал хэрэглэсний хэрэггүй л болов уу.

Хаг арилгахад тустай

Давс нь бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг учир хаг арилгахад нэн тустай. Хагнаас ангижрахын тулд толгойгоо угаахын өмнө хуйхан дээрээ давс цацаад 5 минутын турш массаж хийгээрэй. Ингээд дараа нь шампуниар угаахад л болно. Энэ үйлдлийг хаг арилах хүртэл хийнэ. Үүнээс гадна давс нь үсний ургалтыг түргэсгэнэ.

Шил цантахаас сэргийлнэ

Өвлийн улиралд шилний цанталтыг арилгахын тулд нэлээд хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд давстай уусмалд норгосон алчуураар шилээ арчихад л хангалттай. Давсны уусмалаар арчсан шилэн дээр мөс тогтохгүй. Мөн гэрийнхээ цонхыг ч арчсан болно.

Хоолойн өвчинтэй тэмцэнэ

Хоолой өвдөх нь ихэнхдээ үрэвслийн эсвэл бактерийн гаралтай байдаг. Хоолой нь хаван, нянтай давс гайхалтай сайн тэмцэж чадна.

Нэг цайны халбага давсыг, нэг аяга бүлээн усанд хийж хоолойгоо зайлна. Илүү үр дүнд  хүрэхийн тулд хэдэн дусал йод нэмсэн ч болно. Хоолойгоо зайлсны дараа өвдөлт мэдэгдэхүйц намдах бөгөөд ойрхон зайтай хэд хэдэн удаа зайлснаар хоолойн өвчнийг эдгээж чадна.

Тавилганаас усны толбыг арилгана

Цэцэгний сав, аяганаас модон тавилга дээр их хэмжээний усны толбо үлддэг. Энэ толбыг арилгахад ихээхэн хэцүү байдаг бөгөөд хамаагүй үрвэл тавилганы дээд талыг гэмтээх аюултай байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд танд давс туслах болно. Асуудалтай хэсэг дээр давс цацаж, дээрээс нь зөөлөн чийгтэй паралоноор арчаарай. Хэсэг хугацааны дараа толбо ор мөргүй арилна.

Шүдний сойзны хэрэглээг уртасгана

Шүдний сойз маш амархан муудаж хэрэглээнээс гардаг билээ. Тэгвэл шүдний сойзны хэрэглээг уртасгах нэг арга байдаг бөгөөд энэ нь шинэ шүдний сойзыг хэрэглэхийнхээ өмнө нэг удаа давсны уусмалд дүрэх явдал юм.

Улаан дарсны толбыг арилгана

Хамгийн хэцүү толбоны нэг бол улаан дарсны толбо юм. Хувцас болон тавилганаас арилгахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд азаар танд давс тусална.

Хэрвээ толбо нь удаагүй бол норгоод дээрээс нь давс цацна. 25 минутын дараа бага зэрэг үрэхэд толбо байгаагүй мэт алга болно.

Харин удсан бол давсны уусмал бэлдэж, толбон дээрээ үлдээгээд 15 минутын дараа саван эсвэл угаалгын нунтгаар угаана. Гэхдээ энэ аргыг хэд хэдэн удаа давтах хэрэгтэй болно.

Аквариумыг цэвэрлэхэд тустай

Хэсэг хугацааны дараа аквариумын хана нь булингартай, өнгөртэй болдог билээ. Мэдээж, энэ орчинд загас амьдрах тийм ч таатай биш байх болов уу. Азаар энэ асуудлыг хямд хялбар аргаар шийдвэрлэх боломжтой. Давсаар аквариумын шилийг дотор талаас нь арчиж, дараа нь хүйтэн усаар зайлахад л хангалттай.

Улаан дарсны толбыг арилгана

Хамгийн хэцүү толбоны нэг бол улаан дарсны толбо юм. Хувцас болон тавилганаас арилгахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд азаар танд давс тусална.

Хэрвээ толбо нь удаагүй бол норгоод дээрээс нь давс цацна. 25 минутын дараа бага зэрэг үрэхэд толбо байгаагүй мэт алга болно.

Харин удсан бол давсны уусмал бэлдэж, толбон дээрээ үлдээгээд 15 минутын дараа саван эсвэл угаалгын нунтгаар угаана. Гэхдээ энэ аргыг хэд хэдэн удаа давтах хэрэгтэй болно.

Усны хоолой нь бөглөрөлтийг гаргана

Хэрвээ гэрийн тань угаалтуур бөглөрсөн бол үнэтэй бодис худалдаж авах гэж битгий яараарай. Эхлээд давс хэрэглээд үз. Бөглөрсөн хоолойд хагас аяга давс хийгээд хонуулаарай. Харин өглөө нь халуун ус хийнэ. Давс нь тосыг шингэлж, усны хоолойн бусад бохирдлыг арилгана. Үүнээс гадна таагүй үнэрийг мөн арилгах болно.

Уруулыг зөөлөн болгоно

Давс нь гайхалтай гуужуулагч болдог. Тиймээс уруулаа зөөлөн байлгахыг хүсэж байвал долоо хоногт 1-2 удаа давсаар гуужуулаарай. Сойзыг давс болон эфирийн тосонд дүрж уруулаа угаана. Харин дараа нь уруулан дээрээ уруулын тосыг зузаан түрхэнэ.

Орой унтахынхаа өмнө гуужуулах нь хамгийн зөв сонголт байх бөгөөд өглөө та зөөлөн, өнгөлөг уруултай сэрнэ шүү дээ.

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()