Дэлхийн анхны робот

2019-07-21, 12:34
1,744

450 жилийн настай мөртлөө ямар ч цахилгаан тоног төхөөрөмж ашиглалгүйгээр хөдөлж явж чаддаг механизм байдаг гэдэгт та итгэх үү? 1560-д оны үед зохион бүтээгдсэн хэмээн таамаглагдаж буй, цагийн механизмаар ажилладаг энэхүү робот нь одоо ч гэсэн хөдөлж, явж чаддаг аж.

Дэлхийн анхны робот
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Хэн, ямар шалтгааны улмаас санваартны дүртэй энэхүү роботыг бүтээх болсон нь нууцлагдмал, яг тодорхой бус. Гэхдээ олон түүхчид 16-р зууны Испанийн цаг зохион бүтээгч, зураач Хуанело Турриано нь үүнийг бүтээсэн хэмээн үздэг аж.

Тэрээр Ариун Ромын эзэнт гүрний хаан 5-р Чарльзийн ордонд ажилладаг байсан байна. Зурах, зохион бүтээх өндөр авьяастай тэрээр цагны нарийн механизмыг ашиглан аливаа зүйлийг хөдөлгөөнд оруулж чаддаг байжээ.

Чарльз хааны залгамжлагч 2-р Филиппийн хүү хүндээр өвдөхөд, хаан мөргөл үйлдэж, хэрэв гайхамшиг тохиолдон хүү минь амьд гарвал би ч хариу болгон гайхамшгийг бүтээх болно хэмээн андгай тангараг өргөжээ. Ингээд ханхүү ч амьд гарч, хаан өөрийн хэлсэн амандаа хүрэн энэхүү гайхамшигт санваартныг бүтээх зарлиг буулгажээ. 

Уг түүхийн юу нь үнэн, юу нь худал болохыг тодорхойлох боломжгүй ч энэхүү робот нь цаг үеэсээ хэдэн зуун жилээр түрүүлсэн гайхамшигт бүтээл юм. Одоогоор АНУ-ын Вашингтон хот дахь үндэсний түүх болон технологийн музейд хадгалагддаг байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()