Эрчүүдийн зөвхөн хайртай бүсгүйдээ зориулж хийдэг үйлдлүүд

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү нууцлаг байдаг. Заримдаа тэд найз бүсгүйгээ түүний хувьд ямар чухал болохыг ойлгож чаддаггүй. Гэхдээ эрчүүд өөрийн хайр сэтгэлийг үгээр биш үйлдлээр илэрхийлэх сонирхолтой байдаг юм. Тиймээс бүсгүй та өөрт тань хайртай, дурласан гэх залууг дараах үйлдлээр дүгнээрэй. 

Эрчүүдийн зөвхөн хайртай бүсгүйдээ зориулж хийдэг үйлдлүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилдөг

Өөрийн цор ганц эмэгтэйнхээ төлөө тэрээр урт хугацааны туршид төлөвлөж байсан ажлын хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ хийх зугаалга, чухал уулзалтыг хойшлуулж, татгалзаж чаддаг.

Өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилдөг

2 Найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь таатай харилцаатай байх

Дурласан, хайртай залуу найз бүсгүйнхээ сэтгэл санааг тайван байлгах тал дээр маш их анхаарал хандуулна.

Тиймээс тэр найз бүсгүйнхээ хувьд чухал хүмүүстэй нөхөрсөг, таатай харилцаатай байхыг хичээнэ. Өөрт таалагдахгүй байгаа хүмүүстэй ч сайхан харилцаатай байх болно.

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь таатай харилцаатай байх

3 Харилцаагаа авч үлдэхийн төлөө тэмцэнэ

Хэрвээ тэр залуу танд хайртай бол мэдээж таныг өөр хүнд алдахаас айх болно. Тэрээр хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд гэр бүлийнхэн нь найз бүсгүйд нь дургүй байсан ч бүх асуудлыг шийдвэрлэж чадна.  

Харилцаагаа авч үлдэхийн төлөө тэмцэнэ

4 Буулт хийнэ

Дурлалт хосуудын хувьд хэрүүл маргаан гэдэг байх л зүйл. Тэд хоорондоо санал нэгдэхгүй байх магадлалтай ч хэрвээ тэр залуу танд хайртай л бол буулт хийж чадна.

Заримдаа энэхүү буулт нь илүү ухаалаг шийдвэрийг гаргахад туслах болно. Хэрвээ тухайн залуу өөрийн ярьж байгааг зөв гэж үзэж байвал тэр хэсэг хугацаанд буулт хийж, тухайн зүйлийг танд ойлгуулах өөр аргыг хайх болно.

Буулт хийнэ

5 Хайртай бүсгүйнхээ сэтгэл хөдлөлд анхаарал хандуулна

Найз бүсгүйнхээ сэтгэл хөдлөлд тэрээр үргэлж анхаарал хандуулдаг бөгөөд уйтгарласан, гунигласан, ууртай, санаа зовсон байдал гээд бүгдийг нь ажиглаж чадна. Тэр юу ч болоогүй юм шиг аашлахгүй.

Харин энэ бүхний шалтгааныг олж асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ. Үүнээс гадна таатай сэтгэл хөдлөлийг ч тэр анзаарч харах болно.

Хайртай бүсгүйнхээ сэтгэл хөдлөлд анхаарал хандуулна

45
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()