Жуулчдын урмыг хэзээ ч хугалдаггүй дэлхийн 10 хот

Хүн бүр л хаана байгаагаасаа үл хамаарч адал явдлыг эрэлхийлж, аялалд гарахыг хүсдэг билээ. Харин та одоог хүртэл хаашаа явахаа төлөвлөж чадаагүй байгаа бол бид танд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Эдгээр хот бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтойгоос гадна төрөл бүрийн зүйлсээрээ жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг юм.

Жуулчдын урмыг хэзээ ч хугалдаггүй дэлхийн 10 хот
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Киото

Хэрвээ та Япон руу аялахаар төлөвлөж байгаа бол Киото руу заавал очоорой. Энэхүү хот нь эртний модон барилга, төрөл бүрийн Буддын сүм, гайхалтай цэцэрлэгт хүрээлэн, халуун рашаанаараа алдартай.

Киото

2 Нью-Орлеанс

АНУ-ын үзэсгэлэнт хотуудын тоонд Нью-Орлеанс зайлшгүй багтана. Учир нь энэ бол урлаг болон үнэт зүйлсэд дуртай хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг диваажин мэт газар юм. Мөн Нью-Орлеансд сар бүр 80 орчим зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн болдог бөгөөд "Magazine Street" нь алдарт дизайнеруудын шилдэг бүтээлийн гудамж юм.

Нью-Орлеанс

3 Жайпур

Хэрвээ та эртний цайз, орднуудад дуртай, тэдгээрийг судлахыг хүсдэг бол Энэтхэгийн Жайпурыг зориорой. Түүнчлэн энэ газрын гайхалтай орчныг төгс мэдрэхийн тулд "Taj Rambagh Palace" хэмээх зочид буудалд хоноглосон нь зүйтэй. Харин илүү тайван байхыг эрмэлзэж байвал 1700 оны үед баригдсан Жантар-Мантар руу очихыг зөвлөж байна.

Жайпур

4 Эдинбург

Эдинбург бол түүхэн дурсгалт газрууд, соёлын өв ихтэй, олон улсын арга хэмжээ зохиогддог, үзэсгэлэнт байгальтай хот билээ. Мөн хүмүүс энэ газрын амттай хоолонд тун дуртай байдаг юм.

Эдинбург

5 Кейптаун

Хэрвээ та үлгэрийн мэт байгалийн сайхныг харахыг хүсэж байвал Өмнөд Африкийн Кейптаун хотыг зориорой. Учир нь энэ газарт их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн зах, гайхалтай маршрут бүхий халим, оцон шувуу, далайн гахайг харах аялал бий.

Кейптаун

6 Амстердам

Хэдийгээр Амстердам Парис шиг алдартай биш хэдий ч энэ газарт очсон хүн бүр уулга алддаг юм. Та Нидерландын нийслэл болох Амстердамд очоод унадаг дугуйгаар аялж, байгалийн үзэсгэлэнг тольдож, хуучин хотын архитектурыг судлах боломжтой.

Амстердам

7 Вена

Хэрвээ та Австрийн нийслэл болох Вена хотод очихоор төлөвлөж байгаа бол олон тооны урлагийн музей, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр аялж, амтат дарсыг нь шимж уухаа мартуузай.

Вена

8 Шанхай

Энэ хотод цагийг зугаатай өнгөрүүлж болох төрөл бүрийн дэлгүүр, ресторан, тансаг зочид буудал, музей, театр гэх мэт олон газрууд бий. Гэхдээ та илүү өвөрмөц зүйлийг сонирхож байгаа бол коммунист Хятадын түүхийг харуулдаг Шанхайн "Propaganda Poster Art Museum"-д очоорой. 

Шанхай

9 Сингапур

Сингапурын эртний үнэт зүйлсийн болон шаазан эдлэлийн дэлгүүр нь хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Үүнээс гадна энэ газарт тансаг зэрэглэлийн тухтай ресторанууд ч олон бий. Сингапурын музей дундаас хамгийн алдартай нь Даниел Вангийн музей юм.

Сингапур

10 Стамбул

Өрнө, дорнын түүхийг хамтад нь харуулах энэхүү хот нь өөрийн үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газар, халуухан хөгжилтэй шөнөөрөө алдартай билээ. Мөн та Стамбулд очвол Босфорын хоолой дээрх алдарт Бүсгүйн цамхгаар заавал зочлоорой. Хэдийгээр өмнө нь уг цамхгийг хорих анги, эмнэлгийн зориулалтаар ашигладаг байсан ч орчин үед энэ нь жуулчдын заавал очих газруудын нэг болон хувирсан юм. Түүнчлэн үүн дотор музей, ресторан, бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр хүртэл байдаг гэнэ.

Стамбул

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()