Гайхалтай дур тавилтыг мэдрэх 7 арга

2019-07-22, 16:55
19,095

Эрчүүд ихэнхдээ дотно харилцааны талаарх сэдвээр ярих дургүй байдаг. Учир нь тэд энэ тал дээр өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж боддог билээ. Гэхдээ заримдаа өөрийгөө мундаг гэж хий хөргөөд яваад байх нь дутагдалтай гэдгийг санаарай. Ингээд та бүхэнд хэрхэн хүсэл тачаал ихтэйгээр дур ханаж болохыг зөөж өгье.

Гайхалтай дур тавилтыг мэдрэх 7 арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв хооллох хэрэгтэй

Хамгийн түрүүнд та ногоо идэх хэрэгтэй ба далайн байцаа, бууцай, нохойн хошуу зэрэг нь судсыг өргөсгөж, цусны эргэлтийг түргэсгэж, бэлэг эрхтэнд очих цусан хангамжийг сайжруулдаг. Харин байцаа, руккола нь фолийн хүчлээр баялаг тул нөхөн үржихүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Мөн В амин дэм ихтэй өндөг нь стрессийг тайлж, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг бол овьёос болон бүхэл үрийн бүтээгдэхүүн нь цусан дахь тестостерон дааврыг өсгөж, илүү хүчтэй дур тавихад тусалдаг байна.

Зөв хооллох хэрэгтэй

2 Амьсгалаа удаашруул

Эцсийн мөчид амьсгал түргэсэх явдал хүн бүрд л тохиолддог. Тиймээс дуусахаасаа хэдэн минутын өмнө амьсгалынхаа темпийг удаашруулаарай. Энэ нь таны бэлэг эрхтэнд очиж буй хүчил төрөгч, цусан хангамжийг сайжруулж эцсийн мөчийг таатай, хүчтэй болгоход тусалдаг юм.

Амьсгалаа удаашруул

3 Барь

Хэдийгээр энэ нь тийм амархан зүйл биш боловч та илүү сайхныг мэдрэхийг хүсэж байвал хичээгээд үзээрэй. Учир нь Олон Улсын Сексийн Холбооны судалгаагаар дур ханалтаа хүчээр барих нь эцсийн мөчид таатай мэдрэмжийг төрүүлдэг болох нь батлагджээ. Тиймээс дур тавих гэж байх үедээ хөдөлгөөнөө удаашруулж, хоёроос гурван удаа зогсож, бариарай. 

Барь

4 Төмсгөндөө анхаар

Сэрэл хөдлөх үед таны хүслийг илүү хүчтэй болгохын тулд төмсөг дээшээ болж биетэй чинь наалддаг. Тиймд хэрвээ та дур тавих үедээ төмсгөө бага зэрэг барьж, дарах юм бол илүү хүчтэй мэдрэмжийг авах болно. Эсвэл хамтрагчаасаа ч гуйж болно шүү дээ. Энэ нь таны сэрлийг нэмэгдүүлж,төгсгөлийг таатай болгож чадна. 

Төмсгөндөө анхаар

5 Дахин сэрэл хөдлөх хугацаагаа богиносго

Эрчүүд эхнийхийгээ дуусгаад дахихыг хүсдэг ч шууд эхэлж чаддаггүй. Түүнчлэн хүн бүрийн хувьд давтах хугацаа нь өөр өөр байдаг ба нэг хэсэгт нь 1 цаг байхад заримд нь 1 өдөр ч байх нь бий. Тиймээс сэрэл хөдөлгөх төрөл бүрийн аргыг ашиглаж дээрх хугацаагаа аль болох богиносгох хэрэгтэй юм.

Дахин сэрэл хөдлөх хугацаагаа богиносго

6 Тестостерон дааврын төвшингөө нэмэгдүүл

Тестостерон бол дур хүсэлд нөлөөлдөг эр хүний даавар юм. Уг даавар нь дасгал сургуулилт хийх, дуртай киногоо үзэх болон сэтгэл хөдлөл ихтэй байх үед нэмэгддэг. Мөн таны цусанд хэдий чинээ их тестостерон даавар байна төдий чинээ дур тавих боломж их байдаг юм. Тиймээс дараагийн удаа дааврын төвшингөө нэмэгдүүлэх ямар нэг зүйлийг сексийнхээ өмнө хийгээрэй.

Тестостерон дааврын төвшингөө нэмэгдүүл

7 Санаа зовох хэрэггүй

Дур тавилтыг ихэнхдээ сэтгэл ханамжтай үед мэдэрдэг боловч та өөрийгөө үргэлж голдог бол энэ талаар яриад ч хэрэггүй биз. Тиймээс хамгийн гол нь бэлгийн харилцааны үеэрээ тайван байж, бүх зүйлийг мартах хэрэгтэйг санаарай. Хэрвээ өөр бусад зүйлсэд санаа зовж байвал хурдан дур тавих, ямар ч таашаал мэдрэхгүй байх магадлалтай юм.

Санаа зовох хэрэггүй

36
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()