"Ариг" банкны ээлжит харилцагчийн өргөө шинээр үүдээ нээлээ

Ариг банк нь харилцагч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулах зорилгоор тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчлэн, уртасгасан цагаар ажиллах "Хүүхдийн 100" харилцагчийн өргөөг шинээр нээлээ. Та бүхэн энэхүү өргөөнөөс банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна валют арилжааг ханшийн таатай нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой.

"Ариг" банкны ээлжит харилцагчийн өргөө шинээр үүдээ нээлээ

Дашрамд дурьдахад тус банк нь Монголын Банк Санхүүгийн салбарт Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 болон Харилцагчийн сэтгэл ханамжийн ISO10002 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч анхны банк бөгөөд Нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч, Тогтвортой санхүүжилтийн манлайлагч байгууллага билээ.

7013-3060 24/7

https://www.arigbank.mn/mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.