Нэр нь хэзээ ч тодрохгүй агуу баатрууд

Бид аливаад бодитоор хандахын тулд өдөр тутамдаа л “хэн”, “хаана”, “хэзээ” гэх асуултуудад хариулдаг. Гэхдээ түүхийн хувьд судлаачид 2000 жилийн өмнө Ромын эзэнт улсын үеэс хойш болсон үйл явдлуудыг л баримт, нотолгоотой гэж үздэг аж. Тэгэхээр түүнээс эртний Грек, Египетийн түүхүүд юу болж таарах вэ? Мөн тухайн цаг үетэй зэрэгцэн болж байсан үйл явдлуудыг юу гэж тайлбарлах уу? Үүнээс гадна хүн төрөлхтөн 200-300 мянган жилийн өмнө үүссэн хэдий ч эрдэмтэд хамгийн анхны хот сууринг 10-12 мянган жилийн өмнө баригдсан болохыг тогтоосон байдаг. Гэтэл тэр их орхигдсон цаг хугацаанд яг юу болсон эсэх нь хүн бүрийг л гайхшруулдаг билээ.

Нэр нь хэзээ ч тодрохгүй агуу баатрууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүсийг өөр тивд аваачсан хүн

Америк тивийг анх нээсэн хүн бол Христофер Колумб гэж сургуульд заадаг бол Скандинавчууд Америк тивд хамгийн анх викингчуудыг очсон гэж үздэг юм. Мөн үүнээс гадна итгэмээргүй таамгуудыг ч дэвшүүлдэг хүмүүс бий. Жишээлбэл, 12-р зуунд Исламчууд эсвэл Ганын вант улсын далайчид хэдэн зууны өмнө Америкт очиж байжээ. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ батлагдаагүй ярианууд юм. Ямартай ч түүхийн сурвалжуудаас харвал Америк тивийг нэлээд олон мянган жилийн өмнө нээсэн болж таарч байна.

70-80 мянган жилийн өмнө Африкаас хэсэг бүлэг хүмүүс Ази тив руу аялаад, хөндлөн гулд давж улмаар Берингийн тэнгист хүрчээ. Орос улс Америктай маш жижиг газраар хиллэдэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл чухам түүгээр л тэд Хойд Америк руу орж Америк тивийг нээсэн анхны хүмүүс болж чаджээ. Мөн энэ хүмүүсийг аймшиггүй зоригтой, аяллаасаа няцаагүй эртний хүмүүс гэж ойлгож болно. Учир нь тэд замдаа тааралдсан зэрлэг овог аймгуудтай амьдралын төлөө үзэлцсэний эцэст ийм хол газар хөл тавьсан байж таарна шүү дээ. Гэхдээ уг тивд очсон хүн бүр Оросын зүүн хязгаараар дамжиж өнгөрөөгүй. Зарим нь Евразиар, зарим нь Энэтхэг, Хятадын далай тэнгисийг туулах замдаа Номхон далайн жижиг арлууд дээр очиж суурьших болсон юм. Түүнчлэн та Папуа Шинэ Гвиней, Австрали зэрэг арлын уугуул иргэд Хойд болон Өмнөд Америкчуудтай төстэй байдгийг анзаарч байсан биз ээ.

Хүмүүсийг өөр тивд аваачсан хүн

2 Хамгийн анхны хотыг барьсан хүмүүс

Хүн төрөлхтний бүтээн байгуулсан хамгийн эртний хотууд болох Сирийн Дамаск болон Иракийн Урыг ойролцоогоор 10 мянган жилийн өмнө барьсан гэж үздэг. Гэхдээ энэ хотуудыг хэн барьсан нь тодорхойгүй. Мөн эдгээр нь өнөөдрийг хүртэл маш сайн хадгалагдаж ирсэн, оршин тогтносоор байгаа хамгийн эртний хотууд болохоос хамгийн анхных биш юм. Учир нь эрдэмтэд хүн төрөлхтнийг 15-20 мянган жилийн өмнө хот суурингийн амьдралд шилжсэн гэж тодорхойлдог ба Тигр болон Евфрат голын эрэг дээр хамгийн анхны соёл иргэншил үүссэн гэдэг. Тухайлбал, Шумер, Вавилон, Ассир нь чухам энд л оршин тогтнож байжээ. Харин одоо эдгээр газрууд цөл болон хувирсан юм.

Гэхдээ яагаад энэ газарт хүмүүс хот балгас барьсан юм бэ? Учир нь 10-15 мянган жилийн өмнө нөхцөл байдал огт өөр байжээ. Харин МЭӨ 5-6 мянган жилийн тэртээ цөлжилт явагдах болж, Африкт байх Сахар ч цөлжиж эхэлсэн юм. Тэгэхээр хамгийн анхны хот суурингууд цөлжилтөөс өмнө буюу 10-15 мянган жилийн өмнө байгуулагдсан гэсэн үг билээ.

Түүнчлэн энэхүү хот суурингийн нийгэмд шилжих эхлэлийг хэн тавьсан юм бол гэх бодол хүн төрөлхтөнд шинэ түүхийн хуудсыг нээж, бид мөчлөгөө МЭӨ, МЭ болон Зэсийн үе, Хүрэлийн үе, Төмөр зэвсгийн үе зэрэгт хувааж, ашигт малтмал, түүхий эдээр өөрт хэрэгтэй зэр зэвсэг, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг хийх болсон юм. 

Хамгийн анхны хотыг барьсан хүмүүс

3 Хүмүүсийг дайнд турхирсан удирдагч

Месопотамид хамгийн анхны соёл иргэншил үүсэж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэгэн нар доор амьдарч буй хүмүүс бие биеэ ойлгохоо больж зөрчилдөн дайн тулаан хийх болжээ.

Түүнчлэн хамгийн анхны соёл иргэншлийн удирдагч бүхнийг зохион байгуулалтад оруулж, дайснаа устгахын тулд хүмүүсийг амь тэмцтэл нь тулалдуулж чадаж байв. Улмаар Тигр, Евфрат мөрний дагуу амьдардаг хүмүүс байнгын дайн тулаанд оролцож байсан ба амьд үлдсэн хэсэг овог, аймгууд түүхийг үргэлжлүүлэн бичих болсон юм. Вавилонд ч тэр, Шумерт ч тэр яг л ийм явдал болж ялагчид нь түүхийг бичин үлдээжээ.

Хүмүүсийг дайнд турхирсан удирдагч

4 Зохион бүтээгч байсан нэгэн

Түүхэнд маш олон зохион бүтээгчид байсан ч заримынх нь нэрийг бид огт мэдэхгүй. Үүнээс гадна хэн санаачилсан нь тодорхойгүй нэлээд хэдэн бүтээлүүд ч байдаг билээ. Тухайлбал, дугуйг зохион бүтээх санаа хэний толгойд орж ирсэн юм бол гэж та бодож байсан уу? Хачирхалтай нь цахилгаан болон шатамхай хөдөлгүүр зэргээс илүүтэйгээр дугуй хүний амьдралыг ихэд өөрчилсөн байдаг бөгөөд хамгийн эртний дугуйны зургийг 5-6 мянган жилийн өмнөх хоолны саван дээрээс олж байжээ.

Тэгвэл хэн хамгийн анхны модон завийг зохиосон бэ? Австрали тивд анх 15-20 мянган жилийн өмнө хүмүүс хөл тавьсан байдаг. Хүн төрөлхтөн сэлэхэд зориулагдсан амьтан биш учир хичнээн сайн сэлж сурсан ч далайг гатална гэж үгүй. Тэгэхээр хэн нэгэн нь мод тайрч, хооронд нь холбож, усан дээр хөвдөг болгоод Австрали руу аян замд гарсан байх нь. Дараа нь өөрийн тэрхүү аргаа бусдадаа зааж сургаж улмаар далай тэнгисийн аялагчдыг ч бий болоход хүргэжээ. Гэхдээ тэднийг ямар хүмүүс байсныг мэдэх боломжгүй.

Хүн усанд амархан живдэг төдийгүй бүх л амьтан галаас айдаг. Гэхдээ ганцхан хүн л айдастайгаа нүүр тулж, галыг өөрийн хэрэгцээндээ ашиглах санааг гаргаж байсан. Мөн эдгээр нь магадгүй хоол хүнс олохтой холбоотой байсан ч байж болох талтай. Ямартай ч бид хэзээ ч тэдгээр хүмүүсийн нэрийг болоод гаргасан санааных нь цаад учир шалтгааныг мэдэж чадахгүй нь харамсалтай.

Зохион бүтээгч байсан нэгэн

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()