Хүн төрөлхтний бүрэн устгаж чадсан цорын ганц өвчин

Түүхийн бүхий л үед хүн төрөлхтөнд үхлийн заналхийлэл учруулж байсан өвчин бол бодоо буюу цагаан бурхан (smallpox) юм. АНУ-ын үндэсний халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр 1980 оноос өмнө цагаан бурхан туссан 10 хүний 3 нь амиа алддаг байжээ. Азаар 1977 он гэхэд дэлхий даяар уг өвчнийг бүр мөсөн устгасан бөгөөд түүнээс хойш цагаан бурхан нь бүрэн устсан анхны бөгөөд цорын ганц халдварт өвчин болон үлджээ.

Хүн төрөлхтний бүрэн устгаж чадсан цорын ганц өвчин
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан бурхан өвчний шинж тэмдэг

Вариола хэмээх вирусээс болж үүсдэг цагаан бурхан нь агаар дуслын замаар халдварладаг бөгөөд нус, цэр, шүлсээр дамжин тараагддаг. Мөн өвчтэй хүний хүрсэн газраар халдвар тархах магадлалтай ч энэ нь тийм ч түгээмэл байгаагүй юм.

Халдвар авсан хүнд халуурах, толгой өвдөх, нуруу, гэдэс дотор өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Харин өвчин туссан хоёр дахь долоо хоногт тууралт гарч эхлэх бөгөөд нүүр, гар, гарын, ам, хоолойд, эцэст нь бүхий л биеэр тархана. Өвчин даамжрах тусам тууралт улам тодорч, цэврүү үүсдэг.

Өвчтний бүх тууралт эдгэрсний дараа тухайн өвчтөн халдвар тээхээ больдог гэж Пенсильванийн Вилланова их сургуулийн эмч, профессор Роберт Леггиадро хэлжээ. 

Цагаан бурхан өвчний шинж тэмдэг

2 Хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөө

20-р зуунд 300 сая хүн цагаан бурхнаас болж нас барсан гэж BBC агентлаг мэдээлсэн байна. Вакцин хийлгээгүй хүмүүсийн 30 хувь нь амиа алддаг учраас цагаан бурхан ийм олон хүний аминд хүрсэн аж. Түүхээс харахад уг өвчин нь жирэмсэн болон дархлаа султай хүмүүст хамгийн аюултай байжээ.

Хэдийгээр цагаан бурхан өвчнөөр өвчилсөн олон хүн амьд үлдсэн ч байсан ч тэд цоо эрүүл үлдэж чадаагүй аж. Тууралт нь маш олон, эвгүй сорви үлдээдэг төдийгүй зарим хүмүүс бүр сохор болдог байжээ.

Хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөө

3 Цагаан бурхныг хэрхэн устгасан бэ?

Анхны вакциныг 1796 онд Эдвард Женнер бүтээсэн боловч цагаан бурхныг бүрэн устгахад дахиад 200 гаруй жилийн хугацаа шаардагджээ. Байгалийн гаралтай сүүлчийн тохиолдол 1977 оны 10-р сарын 26-ны өдөр Сомалийн Мерка хотод бүртгэгдсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 1980 онд цагаан бурхан бүрэн устсан болохыг мэдэгдэж байв.

"Зөвхөн вакцинжуулалтаар л цагаан бурхныг арилгасан. Өнөөдөр уг өвчнийг эдгээх батлагдсан, туршиж үзсэн эмчилгээ бараг байдаггүй" хэмээн Өмнөд Нассаугийн нэгдсэн эмнэлгийн судлаач Аарон Глатт хэлжээ.

Судлаачид цагаан бурхан өвчнийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд  ДЭМБ-ын хоёр л лаборатори нь вариола вирусын нөөцийг хадгалах эрхтэй байдаг байна. 

Цагаан бурхныг хэрхэн устгасан бэ?

4 Цагаан бурхан өвчнийг Монголд устгасан нь

Өнгөрсөн зууны эхэн үед Монголд цагаан бурхан өвчин ихэд дэлгэрч өвчлөгсдийн бараг тал хувь нь насан өөд болж байх үед зөвхөн хөл хорио тогтоох, зам дагуу харуул гаргах, зар, пайз хатгах маягаар урьдчилан сэргийлж, тархалтыг хязгаарлаж байв.

Харин 1932 онд "Ариун цэвэр - Бактери шинжилгээний газар" (Санбак институт) байгуулагдсанаар Оросын биобэлдмэлийн хяналтын хүрээлэнгээс авчирсан бэлдмэлийг монголын нөхцөлд тохируулан өөрчилж цагаан бурхны вакциныг үйлдвэрлэх болжээ. Ингээд дараагийн хэдэн жилд 200 мянга гаруй хүнийг албадан вакцинжуулсан бөгөөд 1940 онд цагаан бурхан өвчин Монголд бүрэн устсан болохыг зарлаж байжээ.

Цагаан бурхан өвчнийг Монголд устгасан нь

54
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()