2 настайгаасаа эхлэн булчингаа хөгжүүлсэн хүүд юу тохиолдсон бэ?

2010 онд нэгэн бяцхан хүүг аав нь гантель өргүүлэн бэлтгэл хийлгэж байгаа бичлэг цахим орчинд хэсэгтээ шуугиан тарьсан билээ. Жулиана Строе хэмээх румын хүү 2 настайгаасаа эхлэн төмөр өргөсөн бөгөөд 6 настайдаа яг л бодибилдингийн тамирчин шиг биетэй болсон байсан нь олон хүнийг гайхшруулж байсан юм.

2 настайгаасаа эхлэн булчингаа хөгжүүлсэн хүүд юу тохиолдсон бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Жулиано хүү өөрөө булчингаа хөгжүүлэхийг хүссэн гэж аав нь хэлж байжээ. Дөнгөж 2 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлсэн Жулиано 2010 онд дөнгөж 6 настай байхдаа бодибилдингийн тамирчин мэт  булчин шөрмөс нь зангирч байв.

Гэхдээ олон хүн Жулианогийн хийж байгаа бэлтгэлд санаа зовж байсан юм. Хүү энгийн суниалтаас эхлээд төрөл бүрийн туухай, штанг, гантель зэргийг өргөдөг аж.

Хүмүүс ийм бага насандаа тийм хүнд бэлтгэл хийх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байв. Жулианогийн аав нь хүүгээ өдөрт 2-3 цаг бэлтгэл хийдэг гэж хэлж байжээ.

Удалгүй Жулианогийн аав нь фэйсбүүк хуудас дээрээ хүүгийнхээ шинэ биш хуучин бичлэгүүдийг тавих болсныг хүмүүс анзаарсан байна. Хүмүүс түүнээс яагаад шинэ бичлэг тавихгүй байгаа, хүү нь зүгээр эсэхийг асуусанд тэрээр ямар ч хариу өгөөгүй аж.

Эрүүл мэндийн асуудал

Тэгвэл Жулиано саяхан шинэ бичлэг болон зургаа цацжээ. Хүү илт жин нэмсэн ч өмнөх шигээ биетэй байхаа больсныг хүмүүс даруй анзаарсан юм.

Мөн тэрээр зүрхний өвчтэй гэж оношлогдсон нь тодорхой болсон бөгөөд яг ямар өвчин бэ гэдгийг аав нь одоогоор мэдэгдээгүй байгаа аж.

Эрүүл мэндийн асуудал

13
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()