2019-2020 онд нээлтээ хийх Диснейн шилдэг 10 кино

Дисней компани "21st Century Fox"-ийг худалдаж авснаасаа хэдхэн долоо хоногийн дараа 2019-2020 онд нээлтээ хийх кинонуудынхаа хуваарийг зарласан юм. Тэдний дотор "X-Men Франчайз", "Тоглоомын түүх", "Оддын дайн" болон бусад шинэ кинонууд багтжээ. Ингээд үзэгчдийн хамгийн ихээр хүлээж буй 10 киноны жагсаалтыг хүргэж байна.

2019-2020 онд нээлтээ хийх Диснейн шилдэг 10 кино
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "The Art of Racing in the Rain"

Нээлтээ хийх өдөр: 2019 оны 8 сарын 9

Гол дүрд: Kevin Costner, Amanda Seyfried, Milo Ventimiglia, Gary Cole

Киноны агуулга: Энзо нэртэй нэгэн нохой болон түүний эзэн, уралдааны машины жолооч Дэнни нарын адал явдлын тухай өгүүлнэ.

"The Art of Racing in the Rain"

2 "Ad Astra"

Нээлтээ хийх өдөр: 2019 оны 9 сарын 20

Гол дүрд: Brad Pitt, Liv Tyler, Tommy Lee Jones, Donald Sutherland

Киноны агуулга: Астрономич Рое Макбрайд алга болсон аавыгаа хайхаар нарны аймгийн хязгаараас гадуур аялж, манай гарагт учраад буй аюул заналхийллийн нууцыг тайлдаг. Түүний аялал сансар огторгуй болон байгаль дэлхий хүн төрөлхтнөөс болж хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах болно.

"Ad Astra"

3 Малефисент 2 (Maleficent: Mistress of Evil)

Нээлтээ хий өдөр: 2019 оны 10 сарын 18

Гол дүрд: Angelina Jolie, Elle Fanning, Michelle Pfeiffer, Juno Temple

Киноны агуулга: Гол үйл явдал нь Малефисент бяцхан Аврораг харааснаас хэдэн жилийн дараагаас эхэлдэг. Энэхүү хоёрдугаар анги нь ид шид болон ирээдүйн хатан хааны эрх мэдлийн талаар өгүүлэх юм.

Малефисент 2 (Maleficent: Mistress of Evil)

4 "Ford v. Ferrari"

Нээлтээ хийх өдөр: 2019 оны 11 сарын 15

Гол дүрд: Caitriona Balfe, Christian Bale, Matt Damon, Jon Bernthal.

Киноны агуулга: Францад жил бүр зохион байгуулагддаг “Le Mans” уралдаанд зориулж Америкийн авто машин зохион бүтээгч Карролл Шелби, Их Британийн жолооч Кен Майлс нар Ферраритай өрсөлдөхүйц, урьд өмнө хэзээ ч үйлдвэрлэгдэж байгаагүй уралдааны машин зохион бүтээхээр шийддэг. Тэд корпорацаас үзүүлэх саад тотгор, физикийн хууль, тэр ч бүү хэл өөрсдийн зөрчилдөөнтэйгөө хүртэл тэмцэхээс өөр аргагүйд хүрдэг билээ.

"Ford v. Ferrari"

5 "Frozen 2"

Нээлтээ хийх өдөр: 2019 оны 11 сарын 22

Гол дүрд: Evan Rachel Wood, Kristen Bell, Sterling K. Brown, Jonathan Groff.

Киноны агуулга: Одоогоор зөвхөн Элса, Анна, Олаф нар Аренделлээс хол явах нь тодорхой байгаа ба тэд Элсагийн шидэт хүч чухам хаанаас үүсэлтэй болохыг хайж, хаант улсаа дахин аврахыг хичээдэг аж.

"Frozen 2"

6 "Star Wars: Episode IX — The Rise of Skywalker"

Нээлтээ хийх өдөр: 2019 оны 12 сарын 20

Гол дүрд: Billie Lourd, Adam Driver, Daisy Ridley, болон Lupita Nyong’o.

Киноны агуулга: Одоогоор энэхүү киноны талаар тийм ч олон мэдээлэл нийтлэгдээгүй байгаа боловч зохиолын  ес дэх цуврал нь VII ангиас эхэлсэн "The Force Awakens (2015)" гурамсан цувралын төгсгөл болно гэсэн таамаг олон нийтийн дунд газар аваад байна. Өөрөөр хэлбэл, Рей, Пое болон Финн нар адал явдал дуусгахаасаа өмнө эцсийн сорилттойгоо тулгарах юм.

"Star Wars: Episode IX — The Rise of Skywalker"

7 "Onward"

Нээлтээ хийх өдөр: 2020 оны 3 сарын 6

Гол дүрд: Tom Holland, Chris Pratt, Octavia Spencer, Julia Louis-Dreyfus.

Киноны агуулга: Хүн төрөлхтөн амьдардаггүй, зөгнөлт хотын захад 2 өсвөр насны элф ах, дүү дэлхий дээр ямар нэгэн ид шид үлдсэн эсэхийг олж мэдэхээр ер бусын аялалд гардаг. Энэ хотод зөвхөн элфүүд, тролль, гоблин, ганц эвэртүүд амьдардаг бөгөөд тэд гудамжинд хог идэж, хотоор тэнүүчилдэг ах, дүү хоёрыг тахал гэж үздэг аж. 

"Onward"

8 "Мулан"

Нээлтээ хийх өдөр: 2020 оны 3 сарын 27

Гол дүрд: Yifei Liu, Donnie Yen, Jet Li, Li Gong.

Киноны агуулга: Хуа Мулан бол Хятадын нэр төртэй дайчны том охин бөгөөд тэрбээр эрч хүчтэй, ухаалаг, эрэлхэг бүсгүй юм. Гэхдээ Мулан гэр бүл тус бүрээс нэг эр хүн Эзэн хааны армид элсэх ёстой гэсэн хааны тушаалыг сонсоод өвчтэй аавынхаа оронд цэрэгт явахаар шийдэж, улмаар Хятадын хамгийн алдартай дайчдын нэг болдог билээ.

"Мулан"

9 "The New Mutants"

Нээлтээ хийх өдөр: 2020 оны 4 сарын 3

Гол дүрд: Maisie Williams, Anya Taylor-Joy, Alice Braga, Antonio Banderas.

Киноны агуулга: Нууц байгууламж дотор хүсэл зоригийнхоо эсрэг түгжигдсэн хэсэг залуу мутантууд өөрсдийн хүчирхэг чадвараа нээн илрүүлнэ. Сесилиа Рейес бол занганд орсон мутантын бүлэглэлийнхэнд ажилладаг, тэднийг судлах үүрэгтэй засгийн газрын нууц байгууллагын эмч юм. Түүнчлэн өмнө нь үйлдсэн нүглээсээ ангижирч, амиа аврахын тулд мутантуудад айдас, хүч чадал, эргэн тойрон дахь аюултайгаа тэмцэхээс өөр зам үлдээгүй байв.

"The New Mutants"

10 "Artemis Fowl"

Нээлтээ хийх өдөр: 2020 оны 8 сарын 29

Гол дүрд: Judi Dench, Josh Gad, Miranda Raison, Hong Chau.

Киноны агуулга: Гэмт хэрэгтнүүдийн гэр бүлээс гаралтай Артемис Фоул II бол 12 настай, ухаалаг хүү юм. Түүний ертөнцөд шидэт дагинууд хорлон сүйтгэгч хүмүүсийн уралдаанаас нуугдаж газар доогуур амьдрах ёстой болдог учир тэрбээр чухал эрэл хайгуулын ажилдаа ордог. Улмаар хүү бие хамгаалагч Бутлерын тусламжтайгаар үлгэрийн уралдааныг эцгийнхээ алга болсонтой холбоотой байж болохыг олж мэддэг юм.

"Artemis Fowl"

11 Бонус: Аватарын шинэ ангиуд

Аватарын ертөнцөд гурван шинэ кино эргэн ирэхээр болжээ. Хэдийгээр ямар нэг зураг эсвэл трейлер хараахан цацагдаагүй байгаа ч та бүхэнд дуулгах ерөнхий мэдээллүүд байна.

Анхны киногоо толилуулснаас хойш арав гаруй жилийн дараа буюу 2021 онд "Avatar" цувралын хүлээлт дуусах нь ээ.  Гэхдээ найруулагч Жеймс Камерон одоо илүү амбицтайгаар тус 3 ангийг хийхээр төлөвлөсөн гэнэ. Мөн Дисней компани Аватар 3, 4, 5-р ангиудын нээлтээ хийх өдрийг зарласан байна.

Бонус: Аватарын шинэ ангиуд

  • Нээлтээ хийх өдөр "Avatar 2": 2021 оны 12 сарын 17
  • Нээлтээ хийх өдөр "Avatar 3": 2023 оны 12 сарын 22
  • Нээлтээ хийх өдөр "Avatar 4": 2025 оны 12 сарын 19
  • Нээлтээ хийх өдөр "Avatar 5": 2027 оны 12 сарын 22

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()