Бодит амьдрал дээрх "Шрек"-ийн сэтгэл хөдөлгөм түүх

Морис Тийе (Maurice Tillet) гэх эрийн зургийг харсан хүн бүр түүнийг “Шрек” хүүхэлдэйн киноны баатартай адилхан гэж хэлдэг. Гэхдээ тэрбээр кино урлагаар бус акромегали хэмээх өвчнөөрөө дэлхийд танигдсан юм. Хэдийгээр үеийнх нь хүүхдүүд Морисыг маш ихээр шоглодог байсан ч энэ залуу бүхнийг даван туулж, спортод гайхалтай амжилтуудыг гаргаж байсан билээ. Мөн амьдралын төлөө зоригтойгоор тэмцэж байсан Морис өөртөө итгэлтэй, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй нэгэн байжээ.

Бодит амьдрал дээрх "Шрек"-ийн сэтгэл хөдөлгөм түүх

1 "Сахиусан тэнгэр" болон өвчний анхны шинж тэмдгүүд

Морис Тийе 1903 оны 10 сарын 23-нд Оросын Уралд төрж байжээ. Хүүгийн эцэг, эх нь Францаас ирсэн цагаачид байсан бөгөөд ээж нь сургуулийн багш харин аав нь төмөр замын инженерээр ажилладаг байв. Тэрбээр хүүхэд байхдаа бусдаас нэг их ялгардаггүй байсан ба эелдэг даруу төрхтэй түүнийг хүмүүс “сахиусан тэнгэр” хэмээн нэрлэдэг байжээ.

Гэхдээ Морисыг ердөө 14 настай байхад буюу 1917 онд гэр бүлийнхэн нь Октябрийн хувьсгалаас зугтаж эргэн Франц улсыг зорьжээ. Чухам тэр үед л хүүгийн өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэдэг.

"Сахиусан тэнгэр" болон өвчний анхны шинж тэмдгүүд

2 Сурлагын амжилт болон өвчний тархалт

17 нас хүрэхэд нь Морисын нүүр болон гар, хөл мэдэгдэхүйц хувирсан ба эмч нар 2 жилийн турш оношилгоо хийсний үндсэн дээр түүний өвчнийг акромегали болохыг олж тогтоосон юм. Энэхүү өвчин туссан тохиолдолд ясны хэлбэр, пропорц алдагддаг бөгөөд ялангуяа толгойн яс ихээр өөрчлөгддөг байна. Улмаар хэсэг хугацааны дараа хүүгийн даруухан, сахиусан тэнгэр мэт төрх арилж, танигдахын аргагүй болжээ.

Тэрбээр “Үеийн хүүхдүүд намайг сармагчин хэмээн хочилдог байсан болохоор би маш ихээр гутардаг байсан. Тэгээд бусдын доог тохуу болохгүйн тулд голын эрэг дээр очиж, ихэнх цагаа усны хажууд өнгөрүүлдэг байлаа" гэж хэлж байв

Сурлагын амжилт болон өвчний тархалт

Гэхдээ хүү сурлага болон спортын өндөр амжилтыг үзүүлж байжээ. Тэрбээр регби сайн тоглодог байсан учир өндөр амжилт үзүүлж, 1926 онд Английн хаан Жорж V-ын гараас хүртэл барьж байжээ. Үүнээс гадна Морис шатар тоглодог, Франц, Орос, Литв, Болгар, Англи хэлээр ярьдаг байсан аж. Харамсалтай нь, Морис хуулийн  сургуульд элсэж орсон ч өвчний үйл явц хүндэрч түүний дуу хоолойд өөрчлөлт орсноор сургуулиа орхихоос өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Хүү “Би ийм царайтай өмгөөлөгч болж чадах хэдий ч илжигний орилоо мэт дуу хоолойтойгоор хэзээ ч хүн өмгөөлж чадахгүй” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурдаж байв.

3 Амьдралыг өөрчилсөн уулзалт

Хэдийгээр Морис цэргийн чадварлаг албан хаагч болж чадах байсан ч амьдрал түүнд дахин нэг өөрчлөлтийг хийжээ. Тэрбээр 5 жилийн турш усан онгоцонд ажилласныхаа дараа кинонд жижиг хошин дүрүүдийг бүтээх болсон юм. Гэхдээ хэд хэдэн киноны зураг авалтад оролцсоныхоо дараа Морис кино ертөнцөд амжилт гаргаж чадахгүй гэдгээ ойлгож хамгаалагчийн ажилд орсон байна.

1937 онд тэрбээр санаандгүй байдлаар Литва гаралтай мэргэжлийн бөх Карл Пожеллотой танилцжээ. Улмаар Карл түүний бие галбирыг үнэлж, АНУ руу нүүж мэргэжлийн бөхөөр хичээллэх саналыг тавьсан байна.

Ингээд залуу өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олоод зогсохгүй, хүүхэд үеийн хочоороо дахин “Францын сахиусан тэнгэр” гэж нэрлэгдэх болжээ. Бөхөөр хичээллэснээс хойш Морисыг дэлхий даяар таних болж, тэрбээр хүнд жингийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож 2 удаа аварга болж байсан гэдэг.

Амьдралыг өөрчилсөн уулзалт

4 Спортын гайхалтай амжилтууд

Залуу бөх үзэгчдийн хайр, хүндэтгэлийг богино хугацаанд хүлээж чадсан бөгөөд түүний алдарт “Баавгайн атгалт” нь байнга ялалтыг авчирдаг байжээ. Мөн "Францын сахиусан тэнгэр" маань Европ түмний сэтгэлийг татсанаас гадна Америкчуудын хамгийн дуртай бөх болж, 20 жилийн турш бөхөөр хичээллэсэн юм.

Спортын гайхалтай амжилтууд

5

Эелдэг, сайхан сэтгэлтэй Морис сайн дурын үйл ажиллагаанд ихээр оролцдог байсан бөгөөд тэрбээр Ромын пап Пию XII-ын уулзалтад уригдсан цор ганц бөх юм. Түүнчлэн нэгэн удаа Морис палеонтологийн музейд неандерталийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн төдийгүй өөрийнх нь инээдийг маш ихээр хүргэж байжээ.

6 Хэзээ ч салшгүй найзууд

Морис болон түүний дасгалжуулагч Пожелло нар ажлын хамтрагчид байснаас гадна маш дотны найзууд байв. Тэд бараг л хамтдаа эрүүл мэндийн асуудалтай тулгарсан гэхэд хилсдэхгүй бөгөөд Карл уушгины хавдартай болж, харин Морисын акромегалийн архаг өвчин сэдэрч эхэлжээ.

Улмаар Карл 1954 оны 9 сарын 4-нд нас барсан бол Морис найзыгаа өөд болсон гэх таагүй мэдээг сонсоод хэдхэн цагийн дараа амьсгал хураасан гэдэг. Мөн ойр дотнын хүмүүс нь найзуудыг салгахыг хүсээгүй учир нэг газар оршуулжээ. Одоо тэд Америкийн Жастис хотын Литвийн оршуулгын газар амар тайван нойрсож байгаа ба булшны чулуун дээр нь “Үхэл ч найз нөхдийг салгаж чадахгүй” гэсэн бичиг бий.

Хэзээ ч салшгүй найзууд

Хэрвээ Морис эдгэршгүй өвчин тусаагүй байсан бол түүний хувь тавилан хэрхэх байсныг хэн ч таашгүй. Магадгүй тэрбээр мөрөөдлөө биелүүлж өмгөөлөгч болж, спортод амжилт гаргахгүй байсан ч байж болох юм.

37
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()