Түүхэн хүмүүсийн бодит төрх ямар байсан бэ?

2019-07-27, 12:16
17,581

Эрт цагт хүмүүс ямар дүр төрхтэй байсныг бид зөвхөн тэднийг дүрсэлж зурсан хөрөг зургаас л харах боломжтой байдаг. Тэгвэл эрдэмтэд эртний хүмүүсийн үлдэгдэл ДНХ-г ашиглан орчин үеийн технологийн тусламжтай тэдгээрийг бодитоор буюу 3D-гээр бүтээжээ. Ингээд хамтдаа хүмүүс үеийн үед хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэцгээе.

Түүхэн хүмүүсийн бодит төрх ямар байсан бэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Францын Анри IV хаан

1589-1610 он хүртэл Францыг удирдсан эзэн хаан Анри IV Католик шашинтнуудын гарт амиа алджээ. Мөн тэрбээр улс орны халамжийн бодлогод ихээр санаа тавьдаг байсан учир түүнийг Сайн хаан Анри гэж цоллодог байсан аж. Түүний гавлын ясыг ашиглан царайных нь 3D хувилбарыг бүтээснийг та доорх зургаас харж байна.

Францын Анри IV хаан

2 Ава

Ава бол 3700 жилийн өмнө Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүн юм. Түүнийг бусадтай нь адил хөрсөн доор биш чулуугаар хийсэн хиргисүүрт оршуулсан байсан нь Ава-г их чухал хүн байсан гэж үзэхэд хүргэсэн юм. Шотландын археологич Маяа Хоол болон шүүх эмнэлгийн зураг гаргагч Хю Моррисон хамтран Авагийн бодит төрхийг гаргаж чаджээ.

Ава

3 Меритамум

2000 жилийн настай Меритамум хэмээх нэртэй занданшуулсан шарилын эсийг ашиглан орчин үеийн технологиор бодит дүрсийг нь бүтээжээ. Мельбурний Их сургуулийн эрдэмтэд түүний гавлын ясыг шинжилж 18-25 насны, 162 см өндөр, цус багадах өвчтэй нэгэн байсныг тогтоосон юм. Гэхдээ түүний үхлийн шалтгаан болоод биеийн бусад хэсгүүдийг олоогүй хэвээр байна.

Меритамум

4 Дублиний эр

2014 онд археологичид 500 жилийн өмнө амьдарч байсан эрийн үлдэгдлийг олжээ. Тэрээр 4 хэсэг цогцосны нэг бөгөөд тэдний бие болоод эдлэл хэрэглэлээс нь харахад хүнд хөдөлмөр эрхэлдэг, ядуу хүмүүс байсан гэж дүгнэхэд хүрсэн юм. Гавлын яс нь сайн хадгалагдаж үлдсэн учир эрдэмтэд түүнийг 500 жилийн өмнө хэрхэн харагдаж байсан дүр зургийг гаргажээ.

Дублиний эр

5 Никола Коперник

Коперник бол Сэргэн мандалтын үеийн математикч, одон оронч байсан бөгөөд нар дэлхийг биш дэлхий нарыг тойрдог гэдгийг баталсан анхны хүн юм. Тэрээр 70 настайдаа өөд болжээ. Харин шүүх эмнэлгийн зураг гаргагчид түүний биеийн үлдэгдлийг ашиглан тухайн цаг үедээ хэрхэн харагддаг байсныг олж мэдэхийг оролдсон нь энэ аж.

Никола Коперник

6 Иоханн Себастиан Бах

Барокко үеийн хамгийн том төлөөлөгч Бах бол бүх цаг үеийн хамгийн суут хөгжмийн зохиолчдын нэгт тооцогддог юм. Шотландын антропологич Каролин Вилкинсон Бахын нүүрний бүтцийг ашиглан түүний 3D хувилбарыг бүтээж чаджээ.

Иоханн Себастиан Бах

7 Неолитын үеийн эр

Эрт Неолитийн үеийн эрийн үлдэгдлийг 1863 онд ухан гаргаж байжээ. Харин энэхүү 5500 жилийн өмнө амьдарч байсан 40 настай эрийн бодитой болгосон нь доорх зураг дээр харагдаж байна.

Неолитын үеийн эр

8 Жеймстауны Жэйн

Жэйн бол 17-р зуунд Английн Жеймстаунд амьдарч байсан 14 настай охин юм. Түүний гавлын яс болон хөлийн ясыг 2012 онд амьтны сэг, хоолны үлдэгдэл дундаас олсон байна.

Харин доктор Дуглас Оусли ясыг нь шинжилгээнд оруулаад түүний толгойг тасдан хөнөөсөн болохыг тогтоожээ. Улмаар доктор Оусли түүнийг ханнибализмд өртсөн, тухайн үед Жеймстауны иргэд өвөл өлсөж, хүний мах идэж байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Жеймстауны Жэйн

9 Тутанхамон фараоны төрсөн ээж, Нефертити

Залуу хатагтай гэж нэрлэгддэг занданшуулсан шарил бол Египетийн Тутанхамон фараоны ээж гэдгийг ДНХ-ын шинжилгээгээр тогтоожээ. Ээж нь яг хэн байсан нь бүрэн тодорхой биш боловч түүнийг Нефертити гэж олон хүн таамагладаг. Харин эрдэмтэд биеийн үлдэгдлийг нь ашиглан чухам хэрхэн харагддаг байсныг мэдэхийг оролдсон байна.

Тутанхамон фараоны төрсөн ээж, Нефертити

10 Максимильян де Робеспьер

1789-1799 оны Францын хувьсгалд гол үүрэгтэй оролцсон гэдгээрээ Максимильян де Робеспьер алдартай. Тэрээр 1794 онд 36 настайдаа цаазаар авахуулсан юм. Харин эрдэмтэд түүний гавлын ясыг ашиглан амьд сэрүүн байхдаа зураг дээрхээсээ огт өөр харагддаг байсныг олж мэджээ. Тэрээр хараа муутай, хамарнаас нь байнга цус гардаг, арьсны өвчтэй, нүүрэн дээрээ цагаан бурхан өвчний олон сорвитой байсныг олж мэдсэн байна. 

Максимильян де Робеспьер

11 Английн III Ричард хаан

1483-1485 оны хооронд Английг удирдаж байсан III Ричард хаан дайны талбар дээр харамсалтайгаар амь насаа алджээ. Нас барахдаа тэрээр 32 настай байсан бөгөөд бие цогцос нь 5 зууны туршид хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан юм. Харин 2012 онд түүнийг Лестэр хотын нэгэн машины зогсоол доороос олжээ. Эрдэмтэд түүний гавлын яс болон ДНХ-г ашиглан 3D хувилбарыг бүтээжээ.

Английн III Ричард хаан

12 Контекст 958

Доорх зураг дээрх эр 700 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд судлаачид түүнийг Контекст 958 гэж нэрлэдэг юм. Судлаачид түүний шүд болон араг яснаас авсан дээжээ ашиглан түүний нүүрний төрхийг гаргажээ. Мөн тэд түүний араг ясан дээрх мөр, арьсыг шинжлээд 40 орчим настай, маш хичээнгүй ажиллаж амьдардаг байсан гэдэг дүгнэлт гаргасан юм.

Контекст 958

13 Падуагийн Антони

Падуагийн гэгээн Антони нь 1195 онд Португалийн Лисбон хотын Католик сүмийн лам байжээ. Тэрээр Италийн Падуад 35 настайдаа нас барсан бөгөөд хойч үе нь түүний ядуу, өвчтэй хүмүүст гаргасан сайхан сэтгэлийг нь үнэлж нэр алдрыг нь үүрд мөнхөд дурсаж явах болсон байна. Харин 2014 онд шүүх эмнэлгийн шинжээчид түүний гавлын ясны дижитал хуулбарыг бүтээжээ.

Падуагийн Антони

14 Шотландын хатан хаан Мэри

1542-1567 онг хооронд Шотландын хатан хаан байсан бөгөөд ердөө 6 настайдаа анх хаан ширээг авсан юм. Тэрээр 18 жил Английн хатан хаан Элизабетагийн асрамжид байсан боловч түүнийг 1586 онд Элизабетагийн аллагаыг зохион байгуулсан гэж буруутгаж, улмаар цаазаар авсан аж. Түүнийг цаазаар авах үед тэрээр 44 настай байжээ.

Шотландын хатан хаан Мэри

15 Ариш

Ариш нь өнөөгийн Тунист 2500 жилийн өмнө амьдарч байсан, 19-24 насандаа нас барсан нэгэн юм. Эрдэмтэд түүнийг хэрэгтэн хайх техник ашиглан тухайн цаг үедээ хэрхэн амьдардаг байсныг нь олж мэдэхээр бодит хувилбарыг нь бүтээжээ.

Ариш

45
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()