Дараах нөхцөл байдлуудад хэзээ ч битгий эелдэг байгаарай!

Биднийг хүүхэд байхаас эхлэн хүн бүрд талархлын үгс хэлж байх хэрэгтэй гэж зааж сургадаг. Гэхдээ зарим үед эелдэг зан нь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг юм. Тэгэхээр та дараах тохиолдолд хэзээ ч сайхан аашлах ёсгүй гэдгийг санаарай.

Дараах нөхцөл байдлуудад хэзээ ч битгий эелдэг байгаарай!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүлгэн шилжүүлэлт

Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хэт эелдэг байх нь маш их аюулыг дагуулдаг.  Мэдээж, эмэгтэйчүүд, хүүхдэд зам тавьж өгөх нь зүй ёсны хэрэг боловч энэ нь зөвхөн тухайн нөхцөл байдлаас хамаарна гэдгийг санаарай.

Жишээлбэл, та олон хүн бужигнасан газраас гарч байгаа бол  баатарлаг нэгэн болохын оронд тухайн орчинд ажиллаж буй зааварлагчийн зөвлөгөөг дагах нь зүйтэй. Учир нь хэн нэгнийг түрүүлж гаргах гэсэн оролдлого нь түгжрэл үүсгэж, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Нүүлгэн шилжүүлэлт

2 Замын хөдөлгөөнд оролцох

Машин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлах хэрэгтэй болохоос биш эелдэг занг чухалчилж болохгүй. Жишээлбэл, зарим сайхан ааштай жолооч нар гарцгүй газраар зам хөндлөн гарч буй хүнд зам тавьж өгөхөөр түр зогсдог нь замын хөдөлгөөнд саад учруулдаг. Ялангуяа настай хүн, эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүнд ийм маягаар зам тавьж өгөх нь элбэг тохиолддог.

Гэтэл үнэн хэрэгтээ тэдгээр хүмүүс жолооч бүрийг л зам тавьж өгнө хэмээн бодож байнга гарцгүй газраар зам гарах нь бий. Түүнчлэн хажуу талын эгнээгээр зорчиж байгаа жолоочид зам гарч байгаа хүн харагддаггүй учир явган зорчигч машинд мөргүүлэх магадлалтай байдаг юм.

Замын хөдөлгөөнд оролцох

3 Удирдлагын буруу хандлага

Ихэнх ажилчид удирдлагынхаа үгнээс зөрж чаддаггүй бөгөөд  түүний буруу байсан ч санал нэгдэх нь бий. Гэтэл энэ нь бүх ажилчдад, төдийгүй байгууллагад сөргөөр нөлөөлөх нь бий. Жишээлбэл, 2010 онд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскогийн онгоц сүйрсэн шалтгаан нь нисэх онгоцны багийнхан удирдлага, томоохон албан тушаалтнуудын үгэнд орж, цаг агаарын таагүй нөхцөл байдалд газардсанд оршино.

Гэхдээ эсрэгээрээ бас нэгэн жишээ бий. 1960 онд эмч Фрэнсис О. Келсийг "FDA" (АНУ-ын хүнс эмийн хэрэглээний холбоо)-оор "Kevadon" бэлдмэлийг баталгаажуул хэмээн удирдлагууд нь тушааж байсан ч тэрбээр тус эм, бэлдмэлийг хортой гэдгийг мэдэж байсан учир шаардлагыг нь биелүүлээгүй аж. Эцэст нь тухайн эмийн гаж нөлөө батлагдаж олон мянган хүний амь насыг аврагдсан билээ.

Тиймээс заримдаа зоригтой байж, удирдлагынхаа бурууг ойлгуулж, өөрийн санал бодлоо хэлэх нь зүйтэй.

Удирдлагын буруу хандлага

4 Жендерийн өрсөлдөөн

Эрдэмтдийн судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эелдэг, сайхан ааштай байдаг гэнэ. Түүнчлэн бүсгүйчүүдийн хүн бүртэй эелдэг харилцаатай байх гэсэн оролдлого нь тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд сөргөөр нөлөөлдөг ба эмэгтэйчүүд үүнээс л болж өөрийгөө доогуур үнэлж, эцгийн эрхт ёсыг хүлээн зөвшөөрдөг аж. Тиймээс албан тушаал ахиж, зорилгодоо хүрэхийн тулд хааяа ч муухай аашлах хэрэгтэй юм.

Жендерийн өрсөлдөөн

5 Эелдэг зан зуршил болох

Эелдэг зан зуршил болсон тохиолдолд хүмүүс заримдаа шаардлагагүй үед сайхан аашлахыг хичээдэг. Жишээлбэл, үүнд дургүй зүйлсдээ эелдгээр татгалзах гэж оролдох, бусдын уур бухимдлыг дарахыг хичээх, олны өмнө эвгүй байдалд орохгүй байхын тулд аюултай нөхцөл байдалд биеэ барих зэрэг багтана.

Мөн бие хамгаалах урлагийн мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хэрвээ хэн нэгэн тань руу довтлох, дээрэмдэх оролдлого хийж байвал боломжит бүхий л аргаараа олны анхаарлыг татахыг хичээх ёстой аж.

Эелдэг зан зуршил болох

6 Эргэн тойронд буй хүмүүсийн залхаасан байдал

Хүн бүрд уйтгартай уулзалтаас гарч явах, хөршөөсөө харилцаагаа таслахыг хүсэх тохиолдол гардаг. Тэгвэл дээрх байдлаас зугтахын тулд та ердөө татгалзах хэд хэдэн үгтэй байхад л хангалттай. Гэхдээ хамгийн гол нь өөртөө итгэлтэйгээр хэлэх хэрэгтэй шүү:

Та доорх үгсээс жишээ авч эелдгээр "Үгүй" гэж хэлж сураарай.

-Уучлаарай, би хожигдож байна.

-Миний явах цаг боллоо. Тун удахгүй миний автобус ирнэ.

-Харамсалтай нь би танд хангалттай цагийг зарцуулж чадахгүй нь. Би маш их яарч байна.

-Таны яриаг таслахыг хүсэхгүй байгаа ч би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна гэх мэт.

Эргэн тойронд буй хүмүүсийн залхаасан байдал

7 Эрүүл мэнд, халамж

Англичуудын дунд хийсэн судалгаанаас харахад хавдартай иргэдийн 40% нь эмчийнхээ санааг зовоохгүйн тулд эмнэлэгт ханддаггүй ажээ. Тэдний хувьд амьд үлдэхээс илүү эелдэг байдал нь чухал гэнэ шүү.

Эрүүл мэнд, халамж

22
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()