107 настай эмээгийн цоглог амьдрал

2019-07-27, 13:14
3,545

Олон хүмүүс хөгширч, өөрсдийн залуу насны эрч хүч, цог жавхаагаа алдахаас айдаг. Харин Их Британи улсын иргэн Эйлин Аш (Eileen Ash) өөрийн амьдралын гайхалтай хэв маягаараа нас бол зүгээр л нэг тоо гэдгийг баталсаар байна. Тэрбээр 2019 оны намар 108 хүрэх бөгөөд амьдралынхаа турш нийт 4 хаан, 23 ерөнхий сайдын нүүр үзжээ. 

107 настай эмээгийн цоглог амьдрал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Иог болон спорт

Тэрээр 30 жилийн турш иогоор хичээллэж буй бөгөөд залуудаа Английн крикетийн шигшээ багт 12 жилийн турш тоглосон аж. Түүний хэлснээр спорт болон дасгал сургуулилт нь үргэлж түүний амьдралын нэгэн  хэсэг байсан бөгөөд тэр тусмаа иог нь хүний бие, сэтгэл санаа болоод тархийг хүчирхэг болгодог ажээ. Найз нөхөд нь түүнийг иогийн хатан хаан хэмээн хочилдог

Иог болон спорт

Мөн тэрээр өөрийн 90 насныхаа төрсөн өдрөөр авсан шар өнгийн Мини Купер машинаа ямар ч зовлонгүйгээр барьдаг аж. "Би үргэлж л идэвхтэй амьдрахыг оролддог байсан. Бага насандаа  хүртэл үргэлж мод руу авирч, гүйж харайдаг байсан" хэмээн тэрбээр дурсдаг аж. Мөн хөдөлгөөнөөс гадна эрүүл хооллох нь хамгийн чухал бөгөөд өдөр бүр 2 хундага дарс уудаг болохоо ярьж байжээ.

105 насны төрсөн өдрөөр нь "BBC" түүний талаар нэвтрүүлэг хийсэн байна. Нэвтрүүлэгт оролцохдоо хэлж ярьж байгаа зүйл нь маш ухаалаг, саруул төдийгүй тоглоом наргиан хийж байсан нь хүмүүсийг гайхуулжээ. Ярилцлагын төгсгөлд тэрбээр "Үнэндээ би сайн гентэй төрснөөрөө азтай хүн" хэмээн наргисан байна. 

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()