Бусдын сэтгэлийг эзэмдэхэд гоо үзэсгэлэн чухал биш гэдгийг баталсан хүчирхэг 10 эмэгтэй

Эрчүүдэд зөвхөн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд таалагддаг гэх ойлголт бодит байдалтай огтхон ч нийцдэггүй. Учир нь эгэл жирийн бүсгүйчүүд ч эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж, зүрхийг нь шархлуулж байсан түүх энэ дэлхий дээр цөөнгүй бий. Мөн эрчүүд бүсгүйчүүдтэй гоо үзэсгэлэнгийн хэмжүүрээр харилцаа холбоо үүсгэх нь ховор байдаг аж. Ингээд та бүхэнд гадаад төрх, төгс бие галбир чухал биш болохыг баталсан бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Бусдын сэтгэлийг эзэмдэхэд гоо үзэсгэлэн чухал биш гэдгийг баталсан хүчирхэг 10 эмэгтэй
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Клеопатра

Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра олон эрчүүдийн харцыг булааж байсан талаарх түүх олон бий. Тэрбээр өөрийнхөө ахтай хайр сэтгэлийн холбоотой болж, Цезарийн хүүхдийг төрүүлж, хожим нь Марк Антонитой амрагийн харилцааг үүсгэж байсан юм. Мөн түүнийг эрчүүдийн харемтай байсан гэлцдэг бөгөөд Клеопатра нэг шөнийг хамт өнгөрүүлсэн эрчүүдийнхээ амь насыг хороож байсан гэх яриа ч бий. Гэхдээ энэ тал дээр түүхчид одоог хүртэл хоорондоо маргалддаг юм.

Клеопатра

2 Роксолана

Роксолана хэрвээ 21-р зуунд амьдарч байсан бол өөрийн бие галбираараа Ким Кардашьянаас ч илүүд тооцогдох байв. Гэхдээ Сулейман хааны үед түүний гоо үзэсгэлэнг үнэлдэггүй байжээ. Мөн хүмүүс бүсгүйн хатуу зан араншинг ирээдүйд хүн бүрийн анхаарлыг татах болно гэж таамаглаж байсан бөгөөд тэр нь ч биеллээ олсон юм.

Учир нь төрийн эрх мэдлийг авч чадаагүй тэрбээр Сулейман хааны ерөнхий зөвлөх, анд нөхөр болсноос гадна 6 хүүхдийг нь төрүүлж өгч байжээ. Гэхдээ хүүхдүүдийн нэг нь бага байхдаа нас барсан гэдэг. Түүх судлаачид болон улс төрчид одоог хүртэл бүсгүйн хурц ухааныг шүтэн биширсээр байдаг билээ.

Роксолана

3 Элизабет I

Английн хатан хаан Элизабет I төрийн үйл хэргийг маш амжилттай зохион байгуулж байсан бөгөөд зарим хүмүүс түүнийг бодит байдал дээр эрэгтэй хүн ч гэж таамагладаг байв.

Учир нь тэрбээр нүүрээ маш их будаж, өөрт үл зохицох хувцас, гоёл чимэглэлийг хэрэглэдэг байжээ. Түүнчлэн бүсгүй бусдын бахархсан харцанд маш их дуртай байсан ч “Онгон хатан хаан” нэрээ хадгалсаар л дууссан юм.

Элизабет I

4 Екатерина I

Оросын анхны хатан хаан Екатерина I улс төрд Елизабет хатан хаан шиг амжилтад хүрч чадаагүй ч түүний нэр түүхэнд мөнхлөгдөн үлдсэн юм. Герман гаралтай Екатеринаг үзэсгэлэнтэй бүсгүй гэж тодорхойлоход хэцүү байсан бөгөөд тэрбээр намхан, бас махлаг байжээ. Гэхдээ хатан хаан маш олон шүтэн бишрэгчтэй байснаас гадна эрчүүдтэй харилцах тун дуртай байсан гэдэг.

Нөхрийгөө нас барсны дараа тэрбээр төрийн үйл хэрэгт оролцох хэд хэдэн залуустай холбоо тогтоож, тэдэнд удирдах эрх мэдлийг олгож байв. Түүнчлэн Екатерина I бүх төрлийн хов живийг даван туулж, эрх чөлөөтэй амьдарч чадаж байсан нь олох хүний бахархлыг төрүүлдэг билээ.

Екатерина I

5 Гала

Энгийн нэгэн сэхээтэн гэр бүлээс гаралтай, Казанид төрсөн Елена Дьяконова нь дэлхий нийтэд Гала нэрээрээ алдаршсан байдаг. Магадгүй эцэг, эх нь түүнийг алдартай зураачийн охин тэнгэр болно гэж төсөөлөө ч үгүй байсан биз. Гала 1929 онд Каталонийн зураачтай танилцаж, гэрлэж байжээ. Гэвч хосууд салж, тэрбээр дахин хэд хэдэн удаа өөр залуустай гэр бүл болж байсан юм.

Улмаар бүсгүйн зан араншин өөрөөс нь 10 насаар дүү зураач Сальвадор Далигийн анхаарлыг татаж, Галад санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжийг өгчээ. Тэрбээр зураачийн цор ганц эмэгтэй модель, охин тэнгэр нь байсан бөгөөд түүнийг нас барсны дараа Дали танигдахын аргагүйгээр өөрчлөгдсөн гэдэг.

Гала

6 Уоллис Симпсон

Английн хаан Эдуард VIII нь Уоллисоос болж өөрийн суудлаасаа татгалзсанаар бүсгүйн тухай дэлхий даяар мэдэх болжээ. Тэдний харилцаа 1934 онд эхэлсэн бөгөөд тэр үед ирээдүйн хаан Эдуард нь Уэльсийн ханхүү байсан юм. Түүнчлэн Уоллис хоёр удаа гэрлэж байснаас гадна ханхүүтэй хайр сэтгэлийн холбоотой байх үедээ өмнөх гэрлэлтээ ч цуцлуулаагүй байжээ.

Хэдийгээр Британийн засгийн газар болон сүмийн ажилчид ханхүүгийн сонголтод дургүй байсан ч түүнийг хаан ширээнээсээ татгалзсаны дараа буюу 1936 онд тэдний гэрлэлтийг баталж өгчээ. Эдуард VIII-ын суудлаасаа татгалзах өргөдөлдөө “Би хайртай эмэгтэйнхээ тусламжгүйгээр улс орны үйл хэргийг явуулж чадахгүй” гэж бичсэн байдаг. Улмаар “Times” сэтгүүл түүнийг “Оны шилдэг” хэмээн өргөмжилсөн юм.

Уоллис Симпсон

7 Жаклин Кеннеди

Ихэнх зургуудад Америкийн тэргүүн хатагтай маш үзэсгэлэнтэй харагддаг боловч гэрэл зурагчид түүний зургийг дарахад зөв өнцөг олж, гэрэлтүүлэг сонгоход олон цагийг зарцуулдаг байв. Түүнчлэн Жаклин өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч, нүүр будалт, гоёл чимэглэл, хувцаслалтдаа маш их анхаардаг байснаа хэлж байжээ.

Жаклин нөхөртэйгөө танилцсаныхаа дараа “Тэр бол АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ч хамгийн үнэтэй эрдэнэ юм” хэмээн яриандаа дурдаж байсан юм. Сонирхуулахад, бүсгүй үргэлж өөрийн хавтгай цээж, 41 размерын хөлийг нуухыг хичээдэг байснаас гадна гоо сайхны мэргэжилтнүүдээс том ам, хавтгай хамрыг нь засаж өгөхийг гуйдаг байжээ.

Жаклин Кеннеди

8 Марлен Дитрих

XX зууны эхэн болон дунд үед Марлен Дитрихтэй өрсөлдөхүйц эмэгтэй байхгүй байсан бөгөөд түүнийг зөвлөлтийн “Секс бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэдэг байв. Тэрбээр өөрийн хувцаслалт болон нүүр будалтад их цаг зарцуулдаг байсан ба нэгэн ярилцлагынхаа үеэр “Би өөрийн гоо үзэсгэлэн, төгс бус байдлаа сайхан ааш зан, эелдэг байдлаараа нөхдөг” хэмээн хэлж байсан юм.

Түүнчлэн Марлен, нүүрнийхээ хэлбэрийг гоё болгохын тулд шүдээ авахуулж, үргэлж чанга хатуу дэглэмийг барьдаг байсан хэдий ч найруулагч Жозеф фон Штернберг түүнийг яг л “Далайн үхэр” шиг харагддаг гэдэг байжээ.

Марлен Дитрих

9 Эдит Пиаф

Эдит Пиафын төгс бус гадаад төрхийг түүний хөгжмийн авьяас нь далдалдаг байв. Тэрбээр 2 удаа гэрлэж байсан ба маш олон шүтэн бишрэгчидтэй байжээ. Мөн дотнын найз Марлен Дитрих нь “Эдитийн шүтэн бишрэгчдийн дунд толгой эргэх шиг болдог” гэж хэлж байжээ. Харин бүсгүйн дурлалт залуус түүнийг “Болжморхон” хэмээн өхөөрддөг байсан аж.

Эдит Пиаф

10 Присцилла Чан

Марк Зукерберг 25 насандаа анхны тэрбум долларын орлогоо олсноор дэлхийн хамгийн баян, хүсэмжит ганц бие залуусын тоонд багтах болсон юм. Тэрбээр 9 жилийн турш хүүхдийн эмч мэргэжилтэй Присциллатай болзсоныхоо дараа гэрлэх санал тавьж, 2012 онд гэрлэлтээ батлуулж байжээ. Марк өөрийн эхнэрийн талаар “Миний эхнэр ухаалаг байдлаараа ямар ч эрийн сэтгэлийг татаж чаддаг учир би түүнийг харддаг” гэж хэлж байсан юм.

Присцилла Чан

26
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()