Таны шүдийг эрүүл байлгах 6 хүнсний бүтээгдэхүүн

Шүдний эрүүл мэнд нь таны иддэг хүнснээс шууд шалтгаалдаг. Америкийн шүдний холбооноос гаргасан зөвлөмжид амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хооллолтын дэглэм барихтай адил чухал болохыг дурдсан байдаг. Тиймээс хэрвээ та сайхан инээмсэглэлтэйгээ удаан байхыг хүсэж байвал доорх жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаарай. 

Таны шүдийг эрүүл байлгах 6 хүнсний бүтээгдэхүүн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан идээ

Бяслаг идэх нь амны хөндийн шүлтлэгийн төвшинг нэмэгдүүлж, шүд цоорох эрсдлийг бууруулдаг болохыг "EurekAlert!" мэдээллийн сайтад нийтэлжээ. Учир нь бяслагт кальци, уураг болон шүдний пааланг гэмтэхээс сэргийлдэг эрдэс бодисууд ихээр агуулагддаг ба зажлах үед аман дахь шүлсний хэмжээ ихэсдэг аж.

Харин тараг нь кальци, уургаар баялгаас гадна үүний пробиотик хэмээх ашигтай бактери нь шүд цооролт үүсгэдэг бактериудаас буйлыг хамгаалдаг байна. Мөн хэрвээ та хоолны дэглэмдээ таргийг түлхүү оруулахаар шийдсэн бол нэмэлт сахаргүй энгийн таргийг сонгоорой.

Цагаан идээ

2 Навчит ногоон ургамлууд

Навчит ногоон ургамлыг идэх нь эрүүл хооллолтын дэглэмд багтдаг. Учир нь тэдгээр ургамлууд калор багатай, эрдэс витаминаар баялаг байдаг юм. Буржгар байцаа, бууцай зэрэгт кальци ихээр агуулагддаг тул шүдний пааланг гэмтэхээс сэргийлж, амны хөндийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Мөн ногоон ургамалд фолийн хүчил болон жирэмсэн эмэгтэйн буйлыг хамгаалдаг B-ийн төрлийн бусад витаминууд агуулагддаг гэдгийг "MedlinePlus" эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. Гэхдээ хэрвээ та хооллолтондоо навчит ногоон ургамал оруулж чадахгүй байгаа бол идэх салатандаа нэг атга бууцай нэмэх эсвэл пиццагаа багахан хэмжээний буржгар байцайтай хольж идээд үзээрэй. Мөн смүүтийндээ хүссэн ногоон ургамлаа хийж ч болох юм.

Навчит ногоон ургамлууд

3 Алим

Америкийн шүдний холбоо (ADA) нь хүмүүсийг чихэрлэг зүйлсээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөдөг ч хэд хэдэн хүнс тэрхүү бүтээгдэхүүний жагсаалтаас хасагдсан байдаг. Үүний нэг нь алим юм. Алим нь чихэрлэг хэдий ч ислэг болон усаар баялаг байдаг ба үүнийг идсэнээр шүлс ихээр ялгарч, аман доторх бактери болон хоолны үлдэгдлүүд цэвэрлэгддэг байна. Мөн алимны ислэг нь буйланд тэжээл өгдөг аж. Тиймээс та өдрийн хоолны дараа нэг ширхэг эсвэл тал алим идэхэд илүүдэхгүй юм шүү.

Алим

4 Лууван

Энэ нь алим шиг ислэг ихтэй бөгөөд хоолны дараа атга түүхий лууван идсэнээр шүлс ялгаралт ихсэж, шүд цоорох эрсэл буурдаг байна. Лууван нь ислэгээс гадна А витаминаар баялаг учир та салатаа хэдэн хэрчим луувангаар чимж эсвэл давжаа лууванг дангаар нь идэж байгаарай.

Лууван

5 Цоохор майлз /Celery/

Цоохор майлз нь амт муутай, шүүслэг байдаг ч алим, луувантай адилхан бактери, хоолны үлдэгдэл зэргийг шүдний завсар, амны хөндийгөөс цэвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Мөн үүнд А, С витамин болон буйлны эрүүл мэндийг хангах антиоксидант агуулагддаг юм. Хэрвээ та цоохор майлзаа амттай болгохыг хүсвэл бяслагт цөцгийгөөр (Cream cheese) амтлаад үзээрэй.

Цоохор майлз /Celery/

6 Алмонд самар

Алмонд самар нь чихэр багатай ч кальци, уургаар баялаг байдаг. Тиймээс та үүнийг хоолныхоо дараа болон салаттайгаа хольж идэхэд хамгийн тохиромжтой юм.

Алмонд самар

Та навчит ногоон ургамал, цагаан идээ, ислэг ихтэй жимс зэргийг хооллолтондоо нэмэхээс гадна уух зүйлдээ анхаарах хэрэгтэй шүү. Элдэв төрлийн жүүс, хийжүүлсэн ундаа нь шүдэнд өнгөр тогтоож, сийрэгжүүлэх эрсдэлтэй байдаг тул хамгийн зөв сонголт тань ус байх болно гэдгийг санаарай.

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()