Та унтаж байхдаа гэнэт татганадаг бол ийм учиртай...

Хүн яагаад унтаж байхдаа татганаж, хөдөлдөг вэ? Энэ нь муу зүйл үү? Тус үйлдэл нь ямар нэг зүйлээс зугтах, өндрөөс унаж байна гэж зүүдлэхтэй холбоотой юу? гэж та өөрөөсөө асууж байсан уу? Тэгвэл уг энгийн үзэгдэл нь хүмүүсийн ухамсарт ой ухаанаас ухамсаргүй бодол санаанд шилжих үед буюу ховсын орон зайд орох үйл явц ажээ. Түүнчлэн хүмүүсийн 60-70 хувь нь нойрондоо огцом татганадаг бөгөөд ихэнх нь түүнийгээ огт санадаггүй учир үүнийг судлахад маш хэцүү байдаг аж.

Та унтаж байхдаа гэнэт татганадаг бол ийм учиртай...
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Хүн бол аль болох л их унтахыг хүсдэг цорын ганц сүүн тэжээлтэн амьтан юм. Бидний нүдний чанх ард буюу тархины дунд хэсэгт уг үзэгдлийг хариуцдаг "RAS" болон "VLPO" систем оршдог. "RAS" нь хүн унтах болон сэрэх үйлдлийг хариуцдаг бол "VLPO" нь хүний биеийг унтах үед хянадаг аж.

Дээрх хоёр систем нь хоорондоо ээлжилж ажилладаг бөгөөд нэг нь нөгөө рүүгээ шилжих үед тархи серотонин ялгаруулахаа зогсоодог. Серотонин нь хүнийг аз жаргалтай болоход тусалдаг даавар ба үүний хэмжээ багассанаар бид депрессэнд орж эхэлдэг билээ.

Гэхдээ серотонин нь биеийн том булчингууд буюу гар, хөлийг захирч, хөдөлгөхөд нөлөөлдөг. Тиймээс бид унтаж байхдаа олон хөдөлгөөн хийж чаддаггүй юм. Гэхдээ серотонин бугуй, нүд, уруул гэх мэт жижиг булчингуудыг удирддаггүй байна.

Хүн унтаж эхэлснээс хойш 90 минутын дараа мэдрэлийн импульс дамжуулагчид биеийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд ингэснээр хүн зүүдэндээ босож, гүйж чадахаа больдог. Гэхдээ "RAS", "VLPO" ээлжээ солих үед уг мэдрэл дамжуулагчид сайн ажиллаж чаддаггүй билээ. Тэгэхээр хүн дөнгөж унтаад 2 мэдрэлийн систем ээлжээ солин ажиллах үед бие организм бүрэн гүйцэд хөдөлгөөнгүй болж, мэдээ алддаггүй байна.

Мөн "RAS", "VLPO" системүүд нь бие биетэйгээ тэрсэлдэж, серотонины хэмжээг бууруулах үед хүний биеийн ухамсаргүй үйлдэл нэг хэсгээс нөгөө рүү ээлжилдэг аж. Чухам үүнээс л болж бид нойрондоо татганадаг ажээ.

Харин хувьслын онолоор бол эрт дээр үед хүн төрөлхтөн бидний өвөг дээдэс модон дээр амьдарч байхдаа орой унтах бүрдээ модноос унадаг байжээ. Харин ийнхүү унах үед тархи хамгаалах хариу үйлдэл үзүүлж, булчин шөрмөсийг хурдан хөдөлгөх үүрэг даалгаврыг цаг алдалгүй өгдөг байсан нь одоог хүртэл бидэнд дадал болон хадгалагдаж ирсэн аж. Гэхдээ хэт их хүчтэй хөдөлж, татганах нь тархины өвчин, мэдрэлийн системийн гэмтлээс болж үүсдэг паркинсон болон альцгеймер өвчний шинж тэмдэг юм. 

Мөн нэгэн шинэ судалгаагаар хүүхэд нойрондоо огцом хөдөлж, татганах нь дөрвөн мөчөө зөв сайн хөдөлгөхөд тусалдаг болохыг баталжээ. Улмаар зарим судлаачид хүнийг унтаж байх үед тархи нь үе мөчийг зөв хөдөлгөх дасгал хийдэг гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ эдгээр дундаас 100 хувь батлагдсан нь нэг ч байхгүй. Тиймээс та алинд нь итгэхээ өөрөө шийдэж болох юм.

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()