Хамгийн "солиотой" аргаар өшөөгөө авсан 8 хүн

Хоолонд хор хийх, засгийн газрын эсрэг бослого гаргах, интернетэд хуурамч мэдээлэл цацах гэх мэт маш олон аргаар хүмүүс замд нь саад болсон нэгнийг зайлуулдаг. Гэхдээ дээр дурдсанаас ч илүү сонирхолтой, аймшигтай аргаар өшөөгөө авч байсан хүмүүсийн хачирхалтай түүх олон байдаг ажээ.

Хамгийн "солиотой" аргаар өшөөгөө авсан 8 хүн

1 “Хайртай” хөршдөө зориулсан дунд хуруу

Мичиган дахь тайчих клубийн эзэн Алан Марковец нь гэр бүлээ цуцлуулсныхаа дараа нэлээд хямарчээ. Хожим нь тэрбээр экс эхнэрийнх нь хажуу талын байр зарагдах гэж байгааг мэдээд тэрхүү байрыг худалдаж авч "Дунд хуруу”-ны хөшөөг босгосон байна.

“Хайртай” хөршдөө зориулсан дунд хуруу

Уг хөшөө нь 3 метр орчмын өндөртэй учир шөнийн цагаар ч маш тод харагддаг юм. Гэхдээ Алан байрны эргэн тойронд амьдардаг өөр хүмүүсийг бодож, дунд хуруугаа зөвхөн экс эхнэрийнхээ унтлагын өрөөний цонхоор харагдахаар газар байрлуулсан гэнэ.

Аланы хэлж байгаагаар тус баримал нь түүний экс эхнэрийн нууц амрагт зориулагдсан ажээ.

2 Жорж Бушын нүүрэн дээгүүр алхаж болох л юм...

1991 онд Иракийн зэвсэгт хүчин Персийн булангийн дайнд татагдсанд Садам Хусейн ихээхэн сэтгэл дундуур байсан учир Жорж Бушаас сонирхолтой аргаар өшөөгөө авахаар шийджээ. Учир нь түүний тушаалаар Иракийн “Аль Рашид” зочид буудлын шалан дээр Жорж Бушийн зурагтай мозаик шалыг байрлуулснаар хүмүүст Америкийн ерөнхийлөгчийн хөрөг зураг дээгүүр алхах боломж олдсон юм. Иракийн тэргүүний тус өшөө авалтыг барууны орныхон хөгжилтэй байдлаар байдлаар хүлээн авсан бол, ойрх дорнодын орнуудад хэн нэгний нүүрэн дээр гишгэх нь маш их доромжлол байдаг ажээ. Улмаар 2003 онд Америкийн цэргүүд тус буудлыг устгасан бөгөөд мозаик шалнаас юу ч үлдээгүй гэдэг.

Жорж Бушын нүүрэн дээгүүр алхаж болох л юм...

3 Каирын зурагтын цамхаг уу эсвэл том хэмжээтэй дунд хуруу юу?

Каирын зурагтын цамхаг 187 метр өндөртэй бөгөөд энэ нь хотын дээр тун бардам сүндэрлэдэг юм. Гэхдээ уг барилгын ард маш хөгжилтэй түүх бий. 1952 онд Египет болон АНУ-ын хооронд маргаан үүсэж, улмаар 1950-иад оны дунд үед Тагнуулын Төв Газрын төлөөлөгч  Египетийн эрх баригчдыг хахуульдахаар сая долларыг хүлээлгэн өгчээ.

Тухайн үед Египетийн засгийн газарт авилгын эсрэг тэмцэгч Гамаль Абдель Насер байсан бөгөөд тэрбээр Америк улс төрчдийн хууль бус үйлдэлд маш ихээр хилэгнэж өвөрмөц аргаар өшөө авахаар шийджээ. Учир юу вэ гэвэл, Гамаль Абдель Насер тэдний мөнгийг авч, түүгээр нь Каирын зурагтын цамхгийг босгосон байна. Гэхдээ энэ нь Египетийн Америк руу харуулж буй “Дунд хуруу”-г бэлгэддэг аж.

Каирын зурагтын цамхаг уу эсвэл том хэмжээтэй дунд хуруу юу?

4 Нэг хүнээс өшөө авахын тулд 38 хүний амь насыг хороожээ

Рестораны эздүүдийн ширүүн өрсөлдөөнөөс болж 2002 онд Хятадын Таньшань хотод 38 хүн амь насаа алдаж байжээ. Учир нь тэдний нэг Чэнь Чжэнлин маргаандаа хэт улайрч, өрсөлдөгчийнхөө хоолонд хархны хор хийсэн байна. Үүнээс болж 38 хүн нас барж, 200 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэдэг.

Хожим нь Чэний хэлж байгаагаар тэр зөвхөн өрсөлдөгчийнхөө рестораны үйлчлүүлэгчдийн гэдсийг л хямраахыг хүсэж байсан ч хорын тунг тохируулж чадаагүй гэнэ. Улмаар түүнд Хятадын шүүхээс  цаазаар авах ял оноосон юм.

Нэг хүнээс өшөө авахын тулд 38 хүний амь насыг хороожээ

5 Санторум хүний овог уу эсвэл сайтын нэр үү?

Америкийн ЛГБТ-чүүдийн холбооныхон АНУ-ын хотын захирагчаас өшөө авахаар шийджээ. Учир нь Рик Санторум нэртэй улс төрч ижил хүйстнүүдийн талаар нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлж, тэднийг маш муугаар ярьдаг байсан аж. Тэгээд л холбооныхон энэ асуудлыг маш хялбархнаар шийдсэн хэрэг.

Санторум хүний овог уу эсвэл сайтын нэр үү?

Ижил хүйстэн сэтгүүлч Дэн Сэвиж нь түүний овгийг өөр утгатайгаар тайлбарлаж, “Санторум” хэмээх нэртэй өөрийн сайтыг нээжээ. Тэр нь богино хугацаанд алдартай болж "Google"-ийн хайлтын илэрцэд тэргүүн байрыг эзэлж байсан Рик Санторумын албан ёсны хуудсыг хайлтын илэрцийн эхэнд харагдахгүй болгоход хүргэсэн байна. Энэ нь тухайн үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байсан улс төрчийн хувьд нэлээд том асуудал болж, тэрбээр "Google"-ын удирдлагуудад хандсан ч амжилт олж чадаагүй юм. Түүнчлэн одоо ч “Санторум” сайт улс төрчийн өмнө байсаар л байгаа билээ.

6 Хайрынхаа төлөө бусдын амь насыг хороосон нь...

2012 оны 11-р сард Нэнси Рэни өөрийн охин Кари Фарвераас нэгэн гунигтай захиаг хүлээн авчээ. Тэрбээр захиандаа найз залуугаасаа салсан учир тун удахгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэх магадлалтай байна хэмээн бичсэн байв. Улмаар 3 хоногийн дараа бүсгүй удирдлагууддаа нүүхээр боллоо гэж хэлээд ажлаасаа гарч, хэсэг хугацааны дараа шинэ "Facebook" хуудас нээж, "Тун удахгүй Дэйвтэй гэрлэх болно" хэмээн аз жаргалтайгаар нийтэлсэн байжээ. Ээжийнх нь санаа зовж охин руугаа чат бичсэн боловч хариу ирэхгүй байсан тул тэрбээр цагдаа нарт охиноо алга болсон гэж тэмдэглүүлсэн байна. Гэвч харамсалтай нь, Каригийн нас баралтын шалтгааныг 4 жилийн дараа л олж тогтоосон юм.

Түүнийг хороосон алуурчин нь 47 настай Шанна Голяр байсан бөгөөд тэрбээр Дэйвт дурласан байсан учир өрсөлдөгчөөсөө хэрцгий аргаар ангижрахаар шийдсэн аж. Улмаар бүсгүй Каригийн нэрийн дор хуурамч хаяг нээсэн төдийгүй мөрдлөг явагдаж байх үед бас нэгэн үл мэдэх бүсгүйн талаарх мэдээллийг цагдаа нарт өгч өөрийн аллагыг нуухаар оролдож байжээ.

Хайрынхаа төлөө бусдын амь насыг хороосон нь...

7 «Ferrari» таалагдаагүй учир «Lamborghini» гаргасан нь

Ферруччо Ламборгини болон Енцо Ферраригийн хоорондын маргаанаас болж "Lamborghini" хэмээх шинэ загварын спорт машин үүснэ гэж хэн санах билээ. 1950-иад оны үед Феррари хэдийгээр алдар нэрд хүрээгүй, шийдвэрлэх асуудлуудтай байсан ч багагүй тооны авто машиныг худалдаанд гаргасан байсан юм. Харин тухайн үед Ферруччо трактор үйлдвэрлэх тал дээр анхаарч, хурдан авто машин бүтээхийг хүсэж байв.

Гэвч Ферраригийн авцалдах араа нь муу ажиллаж, үргэлж солих хэрэгтэй байсан бөгөөд Ламборгини тэр талаарх гомдлыг Енцо Феррарид мэдэгдсэн боловч юу ч өөрчлөгдөөгүй юм. Улмаар хоёр Итали залуу хоорондоо маргалдаж, Ферраригийн хэлсэн үг Ламборгинид таалагдаагүй учир тэрбээр өөрийн авто машины шинэ үйлдвэрийг нээж, Ферраригийн дутуу зүйлсийг нөхөж өөрийн "Ламборгини" гэх авто машиныг үйлдвэрлэх болжээ.

«Ferrari» таалагдаагүй учир  «Lamborghini»  гаргасан нь

8 Эргэн тойрон

Хятадын удирдлагууд болон хувийн орон сууц эзэмшигчдийн хооронд шинэ зам тавих тал дээр асуудал үүсэх болжээ. Түүнчлэн орчин үед зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууцыг нураах нь байж боломгүй зүйл юм. Гэхдээ Хятадын удирдлагууд замын ойролцоо амьдарч буй хүмүүст нөхөн төлбөр олгож, байшинг нь нураах саналыг тавьсан ч амласан мөнгөний хэмжээ нь иргэдэд огтхон ч таалагдаагүй юм.

Улмаар 2012 онд засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүст таагүй явдал тохиолджээ. Учир юу вэ гэвэл, тохиролцоонд хүрч, нүүхийг хүсээгүй Ло Боржены гэрийг тойруулан зам барьсан байв. Энэхүү 5 давхар барилгын бүх оршин суугчид нүүсэн боловч Ло нүүхгүйгээр шийдсэн байжээ. Эцэст нь тэрбээр аргагүйн эрхэнд бууж өгч, өөр газар амьдрах болсноор уг барилгыг нэн даруй нурааж, шинэ зам тавьсан гэдэг.

Эргэн тойрон

35
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()