Хамгийн стресс багатай 10 мэргэжлийг тодруулжээ

АНУ-д хүмүүс өдөр тутамдаа сэтгэл гутралд орох явдал ихэссэн бөгөөд энэ нь тэдний хийж буй ажилтай холбоотой болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Хэдийгээр ажлын байр бүхэнд дарга болон хамтран ажиллагсдын үл ойлгогдох харилцаа, дарамт шахалт гэх мэт олон таагүй зүйлс байдаг боловч зарим мэргэжлүүд үүрэг хариуцлага болон ажиллах орчны хувьд хамаагүй стресс багатай байдаг ажээ. Ингээд та бүхэнд "US news & World Report"-ын шалгаруулсан хамгийн стресс багатай 10 мэргэжлийг танилцуулж байна.

Хамгийн стресс багатай 10 мэргэжлийг тодруулжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Статистикийн мэргэжилтэн

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 34%

Эдгээр математик сэтгэлгээтэй мэргэжилтнүүд эрүүл мэнд, улс төр, инженерчлэл, эдийн засаг гэх мэт олон салбарын бүх төрлийн мэдээллийг задлан шинжилдэг. Тэд мэдээлэл цуглуулахын тулд судалгаа хийж, санал асуулга явуулж, програм хангамж ашиглан баримт материалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нь таамаглан цаашдын хандлагыг тодорхойлох үүргийг хүлээн ажилладаг.

Статистикийн мэргэжилтэн

9 Массажист

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 26%

Энэ мэргэжил бусад хүмүүст стрессээ тайлахад нь тус болдог. Массажны эмч нар хүмүүсийн булчинг суллаж, биеийнх нь өвдөлтийг намдааж, мэдрэлийн ядаргааг нь арилгаж өгдгөөс гадна хэрхэн сунгалтын дасгал хийх ёстойг зааварчилдаг.

Массажист

8 Археологич

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 4%

Зохиомол дүр Индиана Жонсийн амьдрал үнэхээр стресстэй байдаг хэдий ч бодит амьдрал дээрх археологичид илүү тайван орчинд хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг судлах эрэл хайгуулаа явуулдаг. Тэд судалгаанд ашиглах зорилгоор араг яс, эртний багаж хэрэгсэл зэргийн үлдэгдлийг хайх, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах ажлуудыг хийдэг.

Археологич

7 Сонсголын төхөөрөмжийн мэргэжилтэн

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 20%

Эдгээр эрүүл мэндийн ажилтнууд өвчтөнүүдийн сонсгол хэр хэмжээнд алдагдсан байгааг тодорхойлж тэдэнд тохирох сонсголын аппаратыг суулгаж өгч, аливааг цэвэр тод сонсдог болоход нь тусалдаг.

Сонсголын төхөөрөмжийн мэргэжилтэн

6 Будагчин

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 6%

Тэд будагч бодисыг ашиглаж барилгын гадна болон дотор ханыг хамгаалах, гоёж чимэглэх ажлуудыг хийдэг. Мөн будагчид угсардаг шатан дээр давчуу хавчигдмал орон зайд ч ажиллах шаардлагатай болдог учир тусгай маск зүүдэг юм.

Будагчин

5 Зураг зүйч

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 19%

Зураг зүйчид газар зүйн мэдээллийг цуглуулан дахин боловсруулж  түүнийг энгийн хүн харахад ойлгомжтой, хялбар болгодог. Түүнчлэн тэд орон зайн зураглал, гэрэл зураг, хиймэл дагуулаас авсан зураг болон гэрлийн дүрслэл, холын хэмжүүрийн технологийг ашигладаг юм. Ийм мэргэжилтэй хүмүүс төрийн болон хувийн хэвшлийн компаниудад ажилладгаас гадна заримдаа газрын зураг болон байршил тогтоох програмыг хөгжүүлдэг аж.

Зураг зүйч

4 ​Дулаалгын инженер

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 5%

Гэр, оффис болон бусад үйлчилгээний барилгууд тэдний ачаар л дулаахан, тав тухтай байдаг. ​Дулаалгын инженерүүд халуун, хүйтнийг гадагш, дотогш нэвтрэхээс сэргийлж, дуу чимээнээс тусгаарлах материалуудыг хана болон таазанд суурилуулж, халаалтын систем хэвийн температураа барьж байгаа эсэхэд анхаарч ажилладаг.

​Дулаалгын инженер

3 Нягтлан бодогч, аудитын ажилтан

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 1%

​Тэд өгөгдсөн маягт, програм хангамжуудыг ашиглаж компанийн гүйлгээ болон бусад дансны мэдээллийг боловсруулж, хадгалах үүргийг хүлээдэг юм. Мөн орлого, зарлагын тэнцлийг нэгтгэж, тайлан тооцоог нарийвчлан гаргадаг. Энэ мэргэжилд математикийн болон компьютерын тусгай програмын мэдлэг шаардагддаг.

Нягтлан бодогч, аудитын ажилтан

2 ​Байгаль хамгаалагч

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 12%

Байгаль хамгаалагчид эко системийн эрүүл ахуйд үнэлгээ өгдөг ба тэд бизнесийн байгууллагууд болон олон нийтийн газруудын бохирдлын зэргийг үнэлэн агаар, уснаас дээж авч лабораторид шинжилж, тэднийг байгаль хамгаалах дүрэм журмыг мөрдөж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг. Ийм мэргэжилтэй хүмүүс засгийн газрын агентлагууд, лаборатори болон зөвлөх фирм зэрэг газруудад ажиллах боломжтой.

​Байгаль хамгаалагч

1 Хүн судлаач - Антропологич

2026 он хүртэлх ажлын байрны өсөлт: 4%

Антропологичид хүн болон мичний зан ааш, хэл, соёл, биологийн бүтцийг судалдаг ба ийм мэргэжилтэй хүмүүс судлаач, профессор, музейн эрхлэгч эсвэл бизнесийн болон бусад байгууллагуудад зөвлөхийн ажлыг хийж болдог. Мөн тэд ихэвчлэн мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ бичих, засгийн газрын байгууллагууд болон жирийн хүмүүст зөвлөгөө өгөх үүрэгтэйгээр ажилладаг байна.

Хүн судлаач - Антропологич

15
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()