Түүхэн хүмүүсийн хэлсэн хамгийн алдартай эцсийн үгс

Алдартай хүмүүсийн үхэхдээ хэлсэн үгс нэг бол цэцэн мэргэн үгсийн санд багтдаг, үгүй бол хөгжилтэй шог марзан ярианы хэллэг болоод үлддэг. Харин та эцсийн мөчдөө ямар үг хэлэх бол гэж бодож байсан уу? Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай сүүлчийн 9 үгсийг танилцуулж байна.

Түүхэн хүмүүсийн хэлсэн хамгийн алдартай эцсийн үгс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Мари Антуанетт - Францын сүүлчийн хатан хаан

"Өршөөгөөрэй Ноёнтон, би ингэе гэж бодоогүй"

Энэ бол Францын Луи XVI хааны тансаг эхнэрийн сүүлийн үг билээ. Хүмүүсийн яриагаар бол Мари хатан өлсгөлөн тариачныг "Бялуу идүүл" хэмээн омголон, дээрэнгүй байдлаар хэлж байсан гэдэг. Гэхдээ Францын хувьсгалын үед хаан Луи, хатан Мари нар төрд тэрсэлсэн хэмээн буруутгагдаж цаазлуулсан ба хатныг Парисын гудамжаар сүйх тэргэнд авч яван шоолж доромжилсны дараагаар цаазын тавцанд аваачсан гэдэг. Тухайн үед Мари санамсаргүйгээр цаазын ял гүйцэтгэгчийн хөл дээр гишгэчихээд эелдгээр уучлалт гуйсан ба түүнээс хойш хэдхэн хормын дараа толгойгүй болсон аж.

Мари Антуанетт - Францын сүүлчийн хатан хаан

2 Людвиг ван Бетховен - Агуу хөгжмийн зохиолч

"Алгаа таш найзууд аа, хошин шог ингээд дууслаа"

Энэхүү Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены хэлсэн маргаантай гэгддэг сүүлийн үгийг Италийн тайзны хошин жүжгийн төгсгөлд хэлдэг билээ. Тэрбээр удаан өвдсөний эцэст 1827 оны 3-р сарын 26-нд шуурганаар нас барсан бөгөөд түүнийг өнгөрснөөс хэдхэн цагийн дараагаас Бетховены үлгэр домог гэх зүйл үүссэн юм. Улмаар дурсгалын зүйл ангуучлагчид нэрт хөгжмийн зохиолчийн алдартай үснээс нь хулгайлж эхэлжээ. Гэхдээ Бетховены нэг багц үс хожим Америкийн лабораторид шинжлэгдэж түүний хар тугалгад хордсон байсан нь тогтоогдсон гэдэг.

Людвиг ван Бетховен - Агуу хөгжмийн зохиолч

3 Жэймс Доналд Франц - Алуурчин

"Сайн уу? нөхдөө. Маргааш сонины эхний гарчиг ийм байвал ямар байна? "Франц шарсан төмс"! (Ёгт байдлаар "Франц үхлээ" гэсэн утгатай)"

Алуурчин Жэймс Доналд Франц нь Оклахома мужийн цаазаар авахуулсан хамгийн сүүлчийн гэмт хэрэгтэн бөгөөд тэрбээр нэг өрөөнд хамт хоригдож байсан хүнээ алснаар цахилгаанд цохиулж үхэх ял сонсжээ. Мөн Жэймс Доналд Франц нь сүүлийн үгээ өөрийнх нь цаазыг гэрчлэхээр ирсэн хэвлэлийнхэн рүү хандаж, чангаар орилж хэлсэн гэдэг.

Жэймс Доналд Франц - Алуурчин

4 Сальвадор Аиенде - Чилийн ерөнхийлөгч агсан

 "Энэ бол сүүлийн минь үг. Миний золиосолсон бүхэн шал дэмий зүйл болохгүй гэдэгт итгэж байна. Ядаж л энэ бүхэн гэмт хэрэг, хулчгар байдал болон урвалтын эсрэг ёс суртахууны хичээл болно гэдэгт би найдаж байна"

Чили улсын ерөнхийлөгч Сальвадор Аиенде (Salvador Allende) 1973 онд Аугусто Пиношегоор удирдуулсан төрийн эргэлтийн үеэр амь эрсдсэн бөгөөд түүнийг сүүлийн үгээ радиогийн шууд дамжуулахаар хэлж байх үед ард нь буун дуу тод сонсогдож байжээ. Улмаар төд удалгүй ерөнхийлөгчийг "АК-47" буугаа аваад дайнд тулалдахаар явсан гэж зарласан байна. Өөрөөр хэлбэл тэрбээр амиа хорлосон юм. Гэхдээ түүнийг дэмжигчид тухайн үед Аиендег алуулсан гэж маргаж байсан ба тэрхүү буу нь найз Фидел Кастрогийнх нь бэлэг байжээ.

Сальвадор Аиенде - Чилийн ерөнхийлөгч агсан

5 Нострадамус - Зөнч

"Маргааш би энд оршихгүй"

Нострадамус зөнч мэргэн байсан уу гэдэг гол нь биш хамгийн чухал нь тэр өөрийнхөө үхлийг тодорхой мэдэж байсан юм. Учир нь 16-р зууны зөнч туслахдаа ийнхүү хэлснийхээ маргааш үхсэн байдалтай олдож байжээ. Тухайн үед түүний зөн билгийг дөрвөн мөрт гэж нэрлэдэг ба хэлсэн зүйлсэд нь нэр ус, он сар, газар болон бэлэг тэмдгийн шинж бүхий үйл явдлууд дурдагддаг байв. Мөн Нострадамусын хэлсэн бүхэн нээлттэй хариултыг үлдээж, халуун мэтгэлцээний цөм болдог байжээ. Тэрбээр үхдэг өдрөө ертөнцийн төгсгөлийн талаарх зөгнөл дээрээ ажиллаж байсан гэдэг.

Нострадамус - Зөнч

6 Хамфри Богарт - Америкийн жүжигчин

 "Би хэрэггүй л Шотланд вискигээс татгалзаж мартини уулаа"

Холливудын домог Хамфри Богартын хэлсэн сүүлчийн үг бол энэ юм. Тэрбээр архинд согтуурагч, тамхи татагчдын хамтлаг "Рат Пак"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд 1954 онд хорт хавдар туссанаа мэдсэн ч оройтох хүртэл нь юу ч хийж чадаагүй гэдэг. Улмаар Хамфри Богарт 1957 оны нэгдүгээр сард 57 настай байхдаа орон дээрээ хэвтээд эхнэр Лаурэн Бакалл болон хүүхдүүдээ тэврэн салах ёс гүйцэтгэж байжээ.

Хамфри Богарт - Америкийн жүжигчин

7 Уинстон Черчилль - Их Британийн ерөнхий сайд

"Би бүхнээс уйдаж байна"

Төрийн нэрт зүтгэлтэн, уран илтгэгч Уинстон Черчилль сэхээнд орохынхоо өмнө ийнхүү хэлж байсан бөгөөд тэрбээр 90 хүрснээсээ 9 хоногийн дараа өөд болж байв. 20-р зууны дайны үеийн хамгийн мундаг удирдагч хэмээн нэрлэгддэг түүний Их Британичуудыг "хэзээ ч бүү бууж өг" гэсэн агуулга бүхий илтгэл олон хүмүүст урам зоригийг төрүүлсэн байдаг. Тиймдээ ч тэд дэлхийн 2-р дайнд ялж чадсан юм. Гэхдээ Уинстон Черчилль 90 наслаад эх орныхоо төлөө амьдралынхаа туршид хийсэн бүхнээ орхиод тэнгэрт хальсан билээ.

Уинстон Черчилль - Их Британийн ерөнхий сайд

8 Жон Барримор - Америкийн жүжигчин

"Үхэх ээ? Найз минь дээ, тэгж хэлж болохгүй. Барримор овогтон өөрсдөд нь тийм энгийн зүйл тохиолдохыг хүлээн зөвшөөрөхгүй"

Америкийн тайз, дэлгэц, радиогийн жүжигчин тэрбээр дуугүй болон дуутай киноны хоёр үеийг дамжсан хүн юм. Жон Барримор театрын эрин зууны хүн бөгөөд одоогийн алдартай жүжигчин Дрю Барриморын өвөө билээ. Тэрбээр архи, тамхийг ихээр хэрэглэдэг байсан ба 1942 онд Рүди Валлийн радио нэвтрүүлэгт орж байх үедээ харваж тэр өдөртөө нас барсан юм. Эррол Флинний тэмдэглэлд бичигдсэнээр бол кино найруулагч Раоул Волш нь Барриморын биеийг оршуулахаас нь өмнө "зээлж" сандал дээр суулган Флиныг ирэхэд нь хараасай гэж хүссэн гэжээ. Гэхдээ энэ түүх одоог хүртэл эргэлзээтэй хэвээрээ байдаг юм.

Жон Барримор -  Америкийн жүжигчин

9 Доминик Бур - Франц хэл судлаач

"Би бараг л үхэж байна эсвэл би үхлээ - Аль аль нь л зөв"

Францын хэл соёл, зөв бичгийн дүрэмч тэрбээр дэндүү цэцэн мэргэн хүн байсан агаад өөрийн зөв бичгийн дүрмийн чадвараа 1902 онд үхэх гээд хэвтэж байхдаа хүртэл гаргаж чаджээ. Гэхдээ таны толгойд Доминик Бур өөрийнхөө сүүлийн үгсийн цэг таслалыг хүртэл хэрхэн бичихээ бодолцсон гэж үү гэх асуулт орж ирж байна уу?

Доминик Бур - Франц хэл судлаач

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()