Барууны жуулчид нэртэй "гуйлгачдыг" Азиуд ад үзэж эхэлжээ

Гадаад улс орноор аялна гэдэг хүний сэтгэлийг сэргээж, нүдийг баясгадаг сайхан зүйл билээ. Гэхдээ ихэнх хүмүүст хилийн чанадад аялж зугаалах бэл бэнчин байдаггүй. Харин сүүлийн жилүүдэд зарим нэг барууны аялагчдын дунд Азийн өндөр хөгжилтэй орнуудаар аялангаа гуйлга гуйдаг "моод" дэлгэрчээ.

Барууны жуулчид нэртэй "гуйлгачдыг" Азиуд ад үзэж эхэлжээ
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Үүргэвчтэй аялагчид ийм аргаар хэрэглээний мөнгө, замын зардлаа олох явдлыг "Begpacking" гэж нэрлэдэг. Тэд очсон газартаа мөнгө гуйж замын зардлаа олоод дараагийн нутагтаа очин ахиад л эхнээс нь түүнийгээ давтдаг аж. "Begpacker"-ууд нутгийн иргэдээс мөнгө авахын тулд багахан урлагийн тоглолт үзүүлэх, эсвэл зүгээр л суугаад гуйлга гуйдаг гэнэ. Зарим нь бүр бичиг баримтаа гээсэн, мөнгөө хулгайд алдсан гэж худлаа хэлдэг бөгөөд тэднийг өрөвдсөн иргэд мөнгө өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна.

Түүнчлэн аялал жуулчлалаас гол орлогоо олдог Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ асуудал шүдний өвчин болж эхэлж байгаа бөгөөд нэг хэсэг нь тэдгээр "гуйлгачдыг" хил дээр орж ирэхэд нь сайтар шалгаж, нягтлаад нутаг буцаадаг болсон гэнэ. 

 

1 Энэ залуу саяхан хар салхинд өртсөн хотод аяллаа үргэлжлүүлэх мөнгө гуйгаад зогсож байна

Энэ залуу саяхан хар салхинд өртсөн хотод аяллаа үргэлжлүүлэх мөнгө гуйгаад зогсож байна

2 Дэлхийгээр аялах хүсэлтэй гуйлгачин Хонг Конгд

Дэлхийгээр аялах хүсэлтэй гуйлгачин Хонг Конгд

3 Нэгэн эмээ амь зуухын тулд хог ухаж байхад түүний дэргэд нэг гадаад эмэгтэй Тайланд руу аялах мөнгө гуйгаад сууж байна

Нэгэн эмээ амь зуухын тулд хог ухаж байхад түүний дэргэд нэг гадаад эмэгтэй Тайланд руу аялах мөнгө гуйгаад сууж байна

4 Орос эр хүүтэйгээ акробат үзүүлбэр үзүүлэн мөнгө олж байгаа нь

Орос эр хүүтэйгээ акробат үзүүлбэр үзүүлэн мөнгө олж байгаа нь

5 Цагаан арьст залуу Сөүл хотод хэтэвчээ гээсэн хэмээн мөнгө гуйж байна

Цагаан арьст залуу Сөүл хотод хэтэвчээ гээсэн хэмээн мөнгө гуйж байна

6 "Бусдаас өөр байх"-ын тулд гуйлга гуйж буй аялагчид

"Бусдаас өөр байх"-ын тулд гуйлга гуйж буй аялагчид

7 Аялж явахдаа нөхөртөө хаягдсан эмэгтэй хүүхэдтэйгээ хамт гуйлга гуйж байгаа нь

Аялж явахдаа нөхөртөө хаягдсан эмэгтэй хүүхэдтэйгээ хамт гуйлга гуйж байгаа нь

8 Орос залуу Хонг Конгд ирээд мөнгөгүй болжээ

Орос залуу Хонг Конгд ирээд мөнгөгүй болжээ

9 Сөүлд гуйлга гуйж буй цагаан арьст эмэгтэйг цагдаа яахаа мэдэхгүй байна

Сөүлд гуйлга гуйж буй цагаан арьст эмэгтэйг цагдаа яахаа мэдэхгүй байна

10 Энэ эмэгтэй хүүхэдтэйгээ хамт 2014 оноос эхлэн худлаа хэлж, гуйлга гуйж байгаа ажээ

Тэрбээр Америкаас ирсэн, хэл мэдэхгүй, төлбөрийн картаа хаясан тул хүүхдэдээ хоол авч өгөх мөнгөгүй хэмээн худал хэлж 2014 оноос хойш гуйлга гуйжээ.

Энэ эмэгтэй хүүхэдтэйгээ хамт 2014 оноос эхлэн худлаа хэлж, гуйлга гуйж байгаа ажээ

11 Гэр бүлээрээ мөнгө гуйж байна

Гэр бүлээрээ мөнгө гуйж байна

12 Үнэтэй камертай ч гуйлга гуйх хэрэгтэй болжээ

Үнэтэй камертай ч гуйлга гуйх хэрэгтэй болжээ

13 Өөрийн авсан зургаа зарж буй залуу

Өөрийн авсан зургаа зарж буй залуу

14 Хүн тэвэрснийхээ төлөө мөнгө нэхэж буй аялагчид

Хүн тэвэрснийхээ төлөө мөнгө нэхэж буй аялагчид

Нэг тэврэлт 100 иен

15 Сөүлд гудамжны тоглолт үзүүлж буй хөгжимчин залуу

Сөүлд гудамжны тоглолт үзүүлж буй хөгжимчин залуу

16 Вьетнамд аяллын зургаа зарж буй залуу

Вьетнамд аяллын зургаа зарж буй залуу

17 Бөмбөр тоглож, зургаа зарж байна

Бөмбөр тоглож, зургаа зарж байна

18 Нас тийм ч чухал биш

Нас тийм ч чухал биш

19 Фи Фи хэмээх аралд хүрэхийн тулд гуйлга гуйсан нь

Фи Фи хэмээх аралд хүрэхийн тулд гуйлга гуйсан нь

20 Хамтдаа гуйж байна

Хамтдаа гуйж байна

21 Бас нэгэн "Begpacker"

Бас нэгэн "Begpacker"

22 Сөүл дэх "Баян" гуйлгачид

Сөүл дэх "Баян" гуйлгачид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()