Түүхэнд хамгийн их айдас төрүүлж байсан дайнч үндэстнүүд

Олон мянган жилийн туршид тоо томшгүй их дайн тулаан болж байсан ч цөөхөн хэд нь л хүний ой ухаан, сэтгэл зүйд хэзээ ч мартагдахааргүй тод үлдсэн байдаг. Тэр утгаараа бид та бүхэнд дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн аймшигтай, зоригт дайчдыг танилцуулж байна.

Түүхэнд хамгийн их айдас төрүүлж байсан дайнч үндэстнүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Монголчууд

Тооны хувьд цөөн, зөвхөн нум сум, илдээс бүрдсэн хөнгөн зэвсэг агссан морьтон цэргүүд бусад түүхэн үйл явдлуудтай харьцуулвал асар богино хугацаанд тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг армиудыг өмнөө сөхрүүлж чадсан нь үнэхээр гайхам билээ. Монголын их цэргийн амжилттай байлдан дагуулалтын нууц нь хаад, жанждын чадварлаг, ухаалаг удирдлага, тактик, түүнээс хамаарсан цэргүүдийн эмх цэгц, дэг журам, бэлтгэл, тэсвэр хатуужил юм. Түүнчлэн монгол морины туулах чадвар, хурд, зэвсэг, тэр дундаа нум сумны дэвшилтэт технологийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймдээ ч Чингис хаанаар удирдуулсан монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том, үргэлжилсэн газар нутаг бүхий эзэнт гүрнийг байгуулж чадсан юм.

Монголчууд

2 Кельтүүд

Кельтийн дайчид "Хүмүүний сүнсийг толгойд оршдог" гэж үздэг байсан тул хамгийн олон хүн алж толгойг нь олз болгон цуглуулсан дайчныг хамгийн нэр алдартайд өргөмжилдөг байжээ. Түүнчлэн ийм төрлийн цуглуулгатай байх нь Кельтийн соёлын хүндэтгэлд тооцогддог байсан аж. Үүнээс л харахад тэдний ямар харгис хэрцгий, аймшигтай дайчид байсан нь ойлгогдож байгаа биз ээ.

Кельтүүд

3 Норман дайчид

Эдгээр Викингүүдийн үр сад нь нь морины дэлэн дээр хэрцгийгээр тулалддаг чадвараа өвөг дээдсээсээ өвлөн авсан гэлтэй. Энэ нь ч тэдэнд өрсөлдөгчөө маш хурдан цохиж, зугтаах боломжийг бий болгодог аж. Түүнчлэн Норманчууд дайснаа будлиулахын тулд дэвшилтэт цэргийн тактикийг хэрэглэдэг байсан анхны хүмүүсийн нэг билээ.

Норман дайчид

4 Македончууд

Түүхийн хуудаснаа Македонийн цэргүүдийг хамгийн аймшигтай дайчид байсан талаар тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэд маш даруухнаар газар тариалан эрхлэн амьдардаг байсан ч гайхамшигт Александрын эцэг II дугаар Филлипийн удирдлага дор Европ нэр хүндтэй болж эхэлсэн юм. Македонийн арми нь маш сахилга баттай, дадлага туршлагатай, дэглэм сайтай байсан бөгөөд тэд байлдааны халуун цэгт ухаалаг стратеги ашигладаг байв. Македонийн цэргүүд туйлын үнэнч байсан учраас гайхамшигт Александрыг дагаж 20,000 милл газрыг эзлэн авахдаа ямар нэгэн шан харамж огт аваагүй гэдэг. Тэд зөвхөн тулалдаж чадна гэсэн шалтгаанаар л дайнд явдаг байжээ. 

Македончууд

5 Спартууд

Спарт хөвгүүд хүссэн ч, эс хүссэн ч тулааны урлагт 5 настайгаасаа бэлтгэгдэж эхэлдэг байв. Тэд хуаранд амьдарч 12 настайдаа бүрэн зэвсэглэж, зэрлэг талд гардаг байсан гэдэг. Харин 18 нас хүрснийхээ дараа Спарта улсын армид бүхий л амьдралаа зориулдаг байжээ. Спартаны дайчид ихэвчлэн 60 нас хүртлээ тэтгэвэрт гардаггүй байсан юм. 

Спартууд

6 Хүннүчүүд

Барууны сурвалж бичгүүдэд дурдсанаар өрнө зүг нүүдэллэсэн Хүннүчүүд маш зэрлэг байсан ба тэд дөнгөж төрсөн эрэгтэй хүүхдийн хацрыг нь зүсдэг байжээ. Энэ нь түүнд энэ орчлонд ирсэн цагаас нь эхлэн өвдөлтийг мэдрүүлж, бүхнийг даван туулж сургахтай холбоотой аж. Норманчуудын адил Хүннүчүүд морины дэлэн дээр мэргэжлийн тулалддаг байсан бөгөөд тэд Европыг донсолгож, хүмүүсийн зүрхэнд айдас хуруулдаг байлаа. Мөн Хүннүчүүд тухайн цаг үедээ дэлхийн хамгийн дэвшилтэт холын тусгалтай зэвсэг болох "Хүннү нум"-ийг зохион бүтээж байсан юм.

Хүннүчүүд

7 Викингүүд

Эзлэн түрэмгийлэл, дээрэм тонуул хийдгээрээ алдартай Викингчүүд МЭ 11-р зуунд өөрсдийн хүч чадлынхаа оргилд хүрч байв. Тэд мэргэжлийн далайчид, сэлэмчид, тэнгисийн цэргийн дайчид байсан. Түүнчлэн Викингийн урт завь нь ихэвчлэн 60 орчим дайчны хүчин чадалтай байсан тул тэдэнд усан замаар маш хурдтайгаар явах боломжийг олгодог байжээ.

Викингүүд

8 Азтекийн дайчид

Эр зориг нь Азтек дайчдын хувьд зүгээр л тоглоомын нэр байв. Азтек хөвгүүд 17 настайдаа армид элсэж, сэлэм гэхээсээ илүү жад, туялзуур жад болон бороохойгоор тулалддаг байжээ. Мөн гүйцэд хуягласан дайчин л Азтекийн хамгийн нэр хүндтэй, аймшигтай дайчинд тооцдог байсан ба зэрэг дэвээ нэмэхийн тулд тэд олзлогсдыг авчирдаг байсан юм.

Азтекийн дайчид

9 Самурай нар

Самурайчууд илдээ тун их нандигнадаг байсан бөгөөд тэд Бушидо гэгддэг Самурайн эр зоригийн сургаалыг дагаж мөрддөг байв. Мөн Самурайн дайчид сэлэмний эрдмээ хоригдлууд дээр туршдаг байсан ба тэдний хуяг дуулга, илд нь гайхалтай хөнгөн мөн хүчтэй байжээ. Үүнээс гадна тэд маш өндөр мэдлэг боловсролтой байсан юм.

Самурай нар

56
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()