Лас Вегас хот царцаанд "эзлэгджээ"

Хэдэн зуун сая царцааны нүүдэл Лас Вегас хотыг дайрч өнгөрч байгаа бөгөөд үүнийг хотынхон "Царцааны довтолгоо 2019" гэж нэрлэжээ. Тус хот өмнөх жилүүдийг бодвол илүү чийглэг байгаа учраас ийм олон царцааг татсан аж. Тэр ч байтугай уг царцааны нүүдэл цаг уурын радар дээр борооны үүл шиг харагдаж байсан гэнэ.

Лас Вегас хот царцаанд "эзлэгджээ"
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

"Лас Вегас орчмын радарын зураглал дээрх дүрсийг ажигласны эцэст нь үүнийг биологийн гаралтай биет болохыг тогтоолоо. Иймэрхүү дүрс ихэвчлэн шувуу, сарьсан багваахай, шавьжны нүүдэл байдаг юм" гэж АНУ-ын цаг уур судлалын хүрээлэн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Невада мужийн шавж судлаач Жефф Найт (Jeff Knight) царцаа ямар нэг өвчин тээдэггүй, хаздаггүй учраас хүнд аюул учруулахгүй болохыг мэдэгджээ.

Царцаанууд өмнөд Невада эсвэл Аризона мужаас ирсэн байж магадлалтай бөгөөд хэдэн долоо хоногийн дараа нүүдэл нь дуусах аж.

Энэхүү ер бусын үзэгдлийн зургийг Лас Вегасын иргэд буулган авч цахим ертөнцөд хуваалцсаныг хүргэж байна.

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()