Таны биед иод дутагдсаныг илэрхийлэх 10 шинж тэмдэг

Бидний олонх нь иодыг зүссэн эсвэл шалбарсан шархан дээр түрхдэг шилтэй зүйл байдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ иод нь зөвхөн халдварын эсрэг бодис биш юм. АНУ-ын Эм, Эмнэлгийн газрын тодорхойлсноор “Иод бол бамбай булчирхайн дааврын нийлэгжилтэд шаардлагатай зайлшгүй чухал нэмэгдэл” ажээ. Ингээд та бүхэнд иодын дутагдал биед тань нөлөөлж байгааг илтгэх 10 шинж тэмдгийг танилцуулж байна.

Таны биед иод дутагдсаныг илэрхийлэх 10 шинж тэмдэг
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Эрүүл хүний биед 15-20мг иод агуулагддаг ба дийлэнх нь таны биеийн бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. Харин бие организм дахь иодын хэмжээ хангалтгүй байх үед бамбай булчирхай идэвхгүй болж, гипотиреодизм тусдаг аж. Түүнчлэн хүний бие организм байгалиасаа иод ялгаруулдаггүй боловч бидний өдөр тутамдаа хэрэглэдэг загас, сүү, бяслаг, жимс, хүнсний ногоо болон иоджуулсан давс гэх мэт төрөл бүтээгдэхүүнүүдэд иод агуулагддаг юм. Гэвч харамсалтай нь, дэлхийн хүн амын 40% нь иодын дутагдалд өртөх магадлалтай байдаг ажээ. Үүнээс гадна иод дутагдлын үед олон таагүй шинж тэмдгүүд илэрдэг хэдий ч та тэр бүхнээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг юм шүү.

 

1 Хүзүү хавдах

Бамбай булчирхай хүзүүнд байрладаг гэдгийг та мэдэх үү? Иод нь бамбай булчирхайн чухал шим тэжээл болдог тул хүний биеийн хүзүү хэсэгт иод дутагдлын шинж тэмдгүүд илэрч эхлэх нь хамгийн түгээмэл байдаг аж. Америкийн бамбайн холбооны мэдээлснээр, иод дутагдлын үед хүний биеийн дааврын хэрэгцээнээс үүдэж бамбай булчирхай томордог бөгөөд энэ нь яваандаа хүзүү хавдах гэх мэт бамбай булчирхайн элдэв өвчлөлд хүргэдэг байна.

Хүзүү хавдах

2 Жин нэмэх

Бид бүгд л хоолны буруу дэглэм, дасгал хөдөлгөөний дутагдал гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас тодорхой хэмжээгээр жин нэмж байдаг бөгөөд энэ нь хүн бүрд л тохиолддог энгийн зүйл юм.

Гэхдээ хэрэв та яагаад таргалаад байгаагаа мэдэхгүй байвал бие дэх иодын хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. Австралийн бамбайн холбооны мэдээлснээр, иод дутагдсанаар хүн гипотиреодизм тусаж, таргалж эхэлдэг байна.

Жин нэмэх

3 Ядарч сульдах

Иод нь бодисын солилцоог зохицуулахад тусалдаг. Тиймээс иод дутагдах үед хүний биеийн бодисын солилцоо алдагдаж, эрч хүч тань буурсан мэт санагддаг аж. Тэгэхээр та тодорхой шалтгаангүйгээр урьдынхаасаа илүү ядарч, сульдаад байвал биед чинь хэрэгцээтэй шим тэжээлүүд багассан байж мэднэ. Эсвэл бодисын солилцоог зохицуулахад нөлөөлдөг иод дутагдаж, бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байж болзошгүй юм.

Ядарч сульдах

4 Арьс хуурайших

Арьс бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн бөгөөд бамбай булчирхай хэвийн ажиллаж байх үед арьс эрүүл толигор байдаг аж. Харин бидний бамбай булчирхай дааврыг хэрэгцээтэй байдлаар хуваарилах явцдаа хангалттай хэмжээний иодыг хүлээн авч чадахгүй байвал арьсыг хуурайшуулж хариу үйлдэл үзүүлдэг байна.

Арьс хуурайших

5 Үс унах

Олон зүйлсийн адилаар хүний үсний ургалтыг ч дааврын үйл ажиллагаа зохицуулж байдаг. Маёо Клиникийн мэдээлснээр, үс уналтад удамшил, эм, эмчилгээ болон хөгшрөлт гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Гэхдээ, та дээрх шалтгаануудын аль нь ч биш гэж бодож байвал бамбайн дааврын үйл ажиллагаагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгаж бие дэх иодоо хэмжүүлээрэй.

Үс унах

6 Даарах, жихүүдэс төрөх

Та гадаа дулаахан байхад ч үргэлж даараад байна уу? Хүн бүр харилцан адилгүй ч хэрвээ та хэвийн температуртай орчинд байхдаа бусдаас илүү даараад байгаа бол өөрийн бие дэх иодын хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. Австралийн бамбайн сангийн мэдээлснээр, хүний биеийн дулааныг бамбай булчирхай зохицуулж байдаг бөгөөд хэвийн бус биеийн дулаан нь гипотиреодизмийн шинж тэмдэг ажээ.

Даарах, жихүүдэс төрөх

7 Зүрхний хэм алдагдах

Бамбай булчирхайн нөлөөн дор байдаг хүний биеийн бас нэгэн чухал эрхтэн бол зүрх юм. "Iodine Research"-ийн мэдээлснээр, зүрх судасны систем бол бамбай булчирхайн дааврын “гол бай” бөгөөд зүрхний хэм алдагдах нь биед иод дутагдаж, бамбай булчирхайн дааврын хэвийн үйл ажиллагаа алдагдсантай шууд холбоотой байдаг юм.

Зүрхний хэм алдагдах

8 Ой тогтоолтын асуудлууд

Ой тогтоолтын асуудлууд ихэнхдээ генийн хамаарлаас болдог ч  бие дэх иодын хэмжээ нь сэргэлэн цовоо байдал, оюун ухааны хөгжилд нөлөөлж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй юм. Америкийн бамбайн холбооны мэдээлснээр, жирэмсний үеийн иодын дутагдал нь төрсний дараах хүүхдийн оюун ухааны хөгжилд шууд нөлөөлдөг аж. Тиймээс хэрэв таны хүүхдийн шинийг суралцах үйл явц болон ой тогтоолт бага зэрэг санааг чинь зовоож байвал хоолны дэглэмд нь яг одооноос анхаарч эхлээрэй.

Ой тогтоолтын асуудлууд

9 Жирэмсний үеийн хүндрэлүүд

Иод нь ургийн араг яс болон төв мэдрэлийн системийн хөгжилд зайлшгүй шаардагддаг билээ. Тиймээс жирэмсэн эхийн биед иод дутагдах нь маш эрсдэлтэй бөгөөд Америкийн бамбайн холбоо иодын дутагдлыг дутуу төрөлт болон зулбалтын нэгэн шалтгаан болдог гэж үздэг. Түүнчлэн иодын дутагдалтай төрсөн хүүхдэд тархины хөгжил, төлөвшлийн асуудлууд тулгарч, төрөл бүрийн эмгэгүүд илрэх магадлалтай байдаг юм.

Жирэмсний үеийн хүндрэлүүд

10 Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох

Хүний биеийн ихэнх хэсгүүдийн үйл ажиллагаа бамбай булчирхайтай холбоотой байдаг. Тэр ч утгаараа, эмэгтэй хүний биед иод дутагдахад сарын тэмдгийн мөчлөг нь алдагдаж эхэлдэг байна.

"Thyroid Nation"-ы мэдээлснээр, бамбай булчирхай хэт идэвхжих нь суперовуляцийг дарангуйлдаг бол иод дутагдахад бамбай булчирхай идэвхгүй болж, сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйтэж эхэлдэг ажээ.

Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох

Бонус: Иодоор баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

  • Цангис жимс
  • Кокосын тос
  • Брокколи байцаа
  • Далайн давс
  • Жамц давс
  • Гүзээлзгэнэ
  • Ногоон гоньд
  • Бууцай
  • Далайн байцаа

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()