Хамгийн өндөр IQ-тэй хүмүүс ямар төрлийн хөгжим сонсдог болохыг тогтоожээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд АНУ-ын Сэтгэл зүй судлалын хүрээлэнтэй хамтран судалгаа явуулсны үр дүнд тухайн хүний оюуны чадамж нь сонсдог хөгжимтэй нь холбоотой болохыг тогтоожээ. Тэд Хорват улсын нэгэн их сургуулийн 467 гаруй оюутнууд дээр судалгаа хийснээр дараах үр дүнд хүрсэн байна.

Хамгийн өндөр IQ-тэй хүмүүс ямар төрлийн хөгжим сонсдог болохыг тогтоожээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Судалгаанд оролцсон оюутнууд IQ-ийн тест бөглөсний дараа өөрийн сонсдог жанраа нэрлэсэн аж.

Ингээд үр дүнг гаргахад хамгийн өндөр IQ оноо авсан оюутнууд сонгодог, жазз, амбиент хөгжим түлхүү сонсдог нь тодорхой болсон байна.

Харин рок, алтернатив, панк, метал сонсдог оюутнууд тэднийг удаалсан буюу харьцангуй өндөр оноо авсан байна.

Харамсалтай нь хип хоп, поп, трап хөгжимд дуртай оюутнууд бараг бүгдээрээ IQ-н тестэнд муу оноо авсан аж. 

Хэдийгээр 500 гаруй хүний үр дүнгээр нийтийг дүгнэхэд бэрх ч гэсэн энэ судалгаагаар оюуны чадамж, хөгжмийн тааламж хоёр хэрхэн холбогддог талаар ерөнхий гаргалгаа гаргаж болох юм. Түүнчлэн хүн бүрийн хөгжим сонсох зорилго нь ялгаатай буюу зарим нь гүн гүнзгий мэдрэмж, таашаал авах гэж сонсдог бол зарим нь бүтээмжээ сайжруулах зорилгоор сонсдогийг дурдах хэрэгтэй.

Гэхдээ энэ судалгааны үр дүн нь тийм ч шинэлэг зүйл биш аж. Хэдэн жилийн өмнө Канадын эрдэмтэд хүүхдийн сэтгэхүйд хөгжмийн үзүүлэх нөлөөг судалсан бөгөөд багаасаа олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглосон хүүхдүүд бусдаас илүү хичээлдээ сайн байдгийг илрүүлж байжээ.

19
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()