Хятад улсын дэлхийг хамгийн ихээр гайхшруулсан 10 мега-төсөл

Үсрэнгүй хөгжлийн эрин үед Хятад улс аль хэдийнээ суралцагчаас манлайлагч болон дэвшиж дэлхийн тавцанд гарч иржээ. Доорх 10 бүтээн байгуулалт бол Хятад улс газар тариалангаас техник технологи хүртэлх бүхий л салбараа гайхалтайгаар хөгжүүлж байгаагийн илрэл юм.

Хятад улсын дэлхийг хамгийн ихээр гайхшруулсан 10 мега-төсөл
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 "Beidou" навигацийн хиймэл дагуулын систем

"Beidou" навигацийн хиймэл дагуулын систем бол Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн бие даасан систем бөгөөд энэхүү хиймэл дагуулыг хөөргөснөөр Хятад улс өөрийн гэсэн навигацийн хиймэл дагуулыг хөөргөсөн дэлхийн гуравдагч улс болсон юм. Үүнээс гадна тэд 2020 оны үед "Beidou"-г олон улсын систем болгон өргөжүүлж дэлхий нийтэд навигаци буюу зүг чиг, байршил тогтоох үйлчилгээг үзүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

"Beidou" навигацийн хиймэл дагуулын систем

2 Том оврын зорчигч тээврийн онгоц "С919"

"С919" онгоц нь 2017 оны 9 сарын 28-ны 7:22 минутад Шанхай хотоос Пудоны олон улсын нисэх буудал хүртэлх 2 цаг 46 минутын туршилтын нислэгийг үйлдэж амжилттай газарджээ. Ингэснээр Хятад улс дэлхий дээрх цөөн тооны том оврын зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэгч улсуудын нэг болсон билээ.

Том оврын зорчигч тээврийн онгоц "С919"

3 Супер гибрид будаа

2017 оны 10 сарын 15-нд Хятадын шинжлэх ухааны академийн академич Юуан Лонгпингээр ахлуулсан судалгааны баг "Xiang Liangyou 900" хэмээх супер гибрид будааны шинэ төрлийг Хөбэй мужийн хөдөө аж ахуйн академийн туршилтын баазад амжилттай гаргаж авсан бөгөөд дунджаар нэг акр талбайгаас 1142.02 кг, нэг гектар талбайгаас 17.2 тонн ургац хураан авснаар тэд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.

Супер гибрид будаа

4 "Tianzhou 1" ачааны сансрын хөлөг

2017 оны 9 сарын 22-нд "Tianzhou 1" сансрын хөлөг задгай сансар дахь лабораторийн туршилтууд болон бусад шаардлагатай үйл ажиллагааг амжилттай хийж дуусган тойрог замыг орхисон юм. 

"Tianzhou 1" бол Хятадын анхны ачаа тээврийн сансрын хөлөг бөгөөд даалгаврынхаа явцад тойрог зам дахь сансрын станцын нэмэлт хөдөлгүүрийг дүүргэж, өөрөө автоматаар сансарт залгагдах гэх мэт нэн чухал ажлуудыг гүйцэтгэж Хятадын сансрын станцыг барьж байгуулах болон сансарт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай чухал туршлагуудыг хуримтлуулж чаджээ. Улмаар Хятад улсын сансар судлалын програмд үсрэнгүй ахиц гарсан билээ.

"Tianzhou 1" ачааны сансрын хөлөг

5 500 метрийн радиустай радио телескоп

2016 оны 9 сарын 25-нд Хятадын "Tianyan" (тэнгэрийн нүд) гэж нэрлэгдсэн дугуй хэлбэрийн радио телескоп баригдаж дуусжээ. Уг хамгийн том, дан тавган антен бүхий хамгийн мэдрэмтгий радио телескоп нь 13.7 тэрбум гэрлийн жилийн зайнаас цахилгаан соронзон долгионыг хүлээн авах чадвартай бөгөөд энэ нь Америкийн алдарт Арикус телескопын бүрэн хүчин чадлаараа ажиллах үеийнхээс 10 дахин илүү гэсэн үг юм.

500 метрийн радиустай радио телескоп

6 "Jialong" жолоодлоготой усанд шумбагч

2017 оны 6 сарын 27-ны өдрийн 11:47 минутад Хятад улсын анхны дотооддоо үйлдвэрлэсэн гүний шумбагч онгоц болох "Jialong" нь 7062 метрийн гүнд хүртэл шумбалт хийж, өмнөх рекордыг шинэчлэн тогтоосон ба энэ нь одоогоор дэлхийд хамгийн гүнд шумбасан хөлөг болоод байна.

"Jialong" жолоодлоготой усанд шумбагч

7 Квантум технологийн туршилтын хиймэл дагуул "Mozi”

2017 оны 6 сарын 16-нд Хятадын Квантум технологийн туршилтын хиймэл дагуул "Mozi” анх удаа мега-метрийн зайнаас бичил долгионыг хүлээн авснаар харилцаа холбооны тоон технологийн салбарын хөгжлийг нэг шат ахиулж, үсрэнгүй амжилт гаргасан юм. Харин 2016 оны 8 сарын 16-нд хөөргөсөн тус хиймэл дагуулыг Хятад улс бие даан хөгжүүлсэн аж. Түүнчлэн харилцаа холбооны квантум технологийг гаднаас нууцаар сонсох болон унших боломжгүй бөгөөд энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг гэнэ.

Квантум технологийн туршилтын хиймэл дагуул "Mozi”

8 "EMU" хурдны галт тэрэг

"EMU" хурдны галт тэрэг бол Хятадын Төмөр замын корпорацын оюуны өмчийн эрхтэйгээр удирдан үйлдвэрлэсэн, дэлхийн стандартыг шинэ төвшинд гаргаж ирсэн хурдны галт тэрэг бөгөөд цагт 350 км хурдалж чаддаг нь Хятад улсыг энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болгоод байна.

"EMU" хурдны галт тэрэг

9 Эрдэм шинжилгээний хиймэл дагуул "Wukong"

2015 оны 12 сарын 17-ны өглөөний 08:12 минутад Хятад улсын анхны хар материйг судлах хиймэл дагуул "Wukong” амжилттай хөөрсөн бөгөөд энэ нь хамгийн өргөн ажиглалтын цар хүрээ бүхий судалгааны хиймэл дагуул юм.

Эрдэм шинжилгээний хиймэл дагуул "Wukong"

10 "Hong Kong-Zhuhai-Macao" гүүр

"Hong Kong-Zhuhai-Macao" бол Жухай, Хонг Конг болон Макаог холбосон суваг бүхий далай дээгүүрх гүүр юм. Гүүрийн нийт урт 55 км бөгөөд "Эверестийн оргил" гэгддэг энэхүү гүүр одоогийн байдлаар дэлхийн хамгийн хол зайг холбосон, хамгийн урт ган төмрөн, хамгийн урт газар доогуурх туннель ажээ.

"Hong Kong-Zhuhai-Macao" гүүр

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()