"Google" компани дэлхийн дарангуйлагч болсныг батлах 10 шалтгаан

Өнөө цагийн интернет ертөнцийн хамгийн том төлөөлөгч "Google" корпорацын бүтээгдэхүүнүүдийг бидний амьдралаас салгаж ойлгоход хэцүү болсон билээ. Гэвч  асар их алдар хүнд түүнтэй эн зэрэгцэхүйц  хариуцлага шаардаж байдгийг олон олон түүх нотлон харуулсаар ирсэн. Тэгвэл  хэдэн жилийн өмнөөс Google-тэй холбоотой ёс бус үйлдлүүд гарч, компанийн нэр хүндийг унагасаар байгаа юм. Дараах 10 баримт Google компанийн та бүхнээс нуусан жинхэнэ нүүр царайг харуулах болно.

"Google" компани дэлхийн дарангуйлагч болсныг батлах 10 шалтгаан
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Монополи үйл ажиллагаа

2017 оны зун "Google" компани нь Европын холбооноос хамгийн өндөр буюу 2.7 тэрбум ам долларын торгуульд унасан. Учир нь тус компани Европын зах зээл дэх ноёрхлоо ашиглан, хайлтын жагсаалтаас өрсөлдөгчдийнхөө нэрийг хассан байна. Энгийнээр тайлбарлавал, "Google" Европын холбооны бүхий л  цахим орон зайд монополио тогтоожээ. Сонирхолтой нь, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн сайн нь байсандаа биш харин тэд өөрсдийнхөөсөө илүү сайн хувилбарыг хэрэглэгчдээс нуух зорилгоор ийнхүү ажиллажээ.

Монополи үйл ажиллагаа

9 Сөрөг мэдээллийг нуун дарагдуулдаг

Ихэнх компаниудын адил, "Google" ч гэсэн өөрсдийн талаарх таагүй, сөрөг мэдээлэл сонсох дургүй бөгөөд бусдаас ялгаатай нь тэд мэдээллийг устгах аргаар шийдвэрлэж чаддаг юм. 

Түүнчлэн "Google"-д таалагдаагүй вэб сайтуудыг хайлтын илэрцээс хасахаар заналхийлж байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ.

Сөрөг мэдээллийг нуун дарагдуулдаг

8 Тэдний эсрэг зогссон хэн бүхнийг ажлаас нь халж байв

"Google" компани нь шинэлэг санал санаачилгыг дэвшүүлдэг судалгааны төвүүдийг дэмжиж ажилладаг гэдгээрээ алдартай. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Вашингтон, Лондон, Брюссельд байдаг. Гэвч хэрэв эрдэмтэд Google-тэй санал нийлэхгүй бол яах вэ? Юу болох нь маш тодорхой.

Барри Лин интернет дэх хайлтын системийн акул болох Google компанийг "монополи үйл ажиллагааны эсрэг торгуулсан нь зөв шийдвэр байсан" гэх утга бүхий влог нийтэлсэнтэй холбогдуулан түүнийг ажлаас нь халжээ. Лин нь Google компанийн хандивлагч байгууллага болох “Шинэ Америкийн сан”-гийн гишүүд байсан юм. 

Тэдний эсрэг зогссон хэн бүхнийг ажлаас нь халж байв

7 Цензур

Саяхан, "Google" компани өөрийн апп стороос "Gab" гэх олон нийтийн цахим сүлжээний сайтыг хассанаар хүмүүсийн анхаарлын төвд дахин өртсөн юм. Үүний шалтгаан нь сөрөг, үзэн ядсан үг хэллэг байв.

Үнэн хэрэгтээ тэрхүү сайт нь ердөө л үг хэлэх эрх чөлөөг олгодог АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтыг дагасан байв.

Энэ нь "Google" компани тус програмыг "Twitter"-тай өрсөлдөхүйц ирээдүйтэй гэж үзсэн учир зориудаар хассан гэсэн таамаглалд хүргэж байгаа юм. Твиттер нь ISIS, KKK-ийн албан ёсны хаягийг устгадаггүйг бас дурдах хэрэгтэй.

Цензур

6 Татвараас зайлсхийдэг

"Google" нь асар ихийг олдог мөртлөө татвар төлдөггүй дэлхийн хэдхэн байгууллагуудын нэг юм. Яг үнэндээ, Европын хэд хэдэн улс тухайн байгууллагыг татвар төлүүлэх гэж олон жилийн туршид хичээж байна. 2017 онд Итали улстай 303 сая еврогийн татварыг барагдуулах гэж оролдсон. Харин өнгөрсөн жил Франц улсад байх "Google"-ийн бүх оффисууд хоосорсон. Шалтгаан нь маш энгийн буюу татварын шалгалт байв. Жагсаалт үргэлжилсээр. Гэвч "Google" татвараа төлөх талаар огтхон ч бодолцож үздэггүй байна. Эсвэл маш удаан хугацааны дараа бодолцох биз.

Татвараас зайлсхийдэг

5 Гэмгүй "YouTube" сувгуудыг хаав

"YouTube" нь "Google"-ийн эзэмшдэг платформуудын нэг бөгөөд энэ нь суваг эзэмшигчдэд нийтэлсэн бичлэгээсээ мөнгө олох боломжийг олгодог. Харамсалтай нь, компани ганц л үйлдлээр сувгуудыг үнэгүйдүүлж эсхүл устгаж орхидог. Энэ нь ихэвчлэн жижиг суваг эзэмшигчдэд нөлөөлдөг бол томоохон суваг эзэмшигч тус асуудлаас болж байнгын санаа зовнилтой байдаг байна. Энэ мэтээр "Google"-ээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн эсрэг үйлдэл хийсээр байна.

Гэмгүй "YouTube" сувгуудыг хаав

4 Эмийн тээвэрлэлтийн дуулиан

"Google" зарим контентыг дур мэдэн хасах сонирхолтой байсныг санаж байгаа биз дээ? Тэгвэл энэ бол тэс өөр хэрэг. Тухайн төрлийн контент нь хасагдах үндэслэлгүй ч "Google" үүнийг дэмждэггүй байв. 2003 - 2011 онуудад, "Google" Америкийн хэрэглэгчдэд чиглэсэн Канадын эмийн компаниудын сурталчилгааг байршуулахыг зөвшөөрсөн байдаг. Магадгүй, энэ нь буруу байсан байх. Хил дамнасан эмийн борлуулалтыг өөгшүүлэх нь хууль бус ба Канадад ч эмийг хил дамнуулан худалдахыг хориглодог. Аюулгүй байдлын зөвлөлийнхөн "Google" үүнийг хориотой гэдгийг мэдэж байсан ч, хийхээр шийдсэн гэжээ.

Эмийн тээвэрлэлтийн дуулиан

3 Их Британийн эмнэлгийн бүртгэлийг хууль бусаар олж авч, эзэмшсэн

"Deepmind" нь "Google"-ийн хамгийн шилдэг төслүүдийн нэг гэхэд болно. Гэхдээ бие даан суралцах AI нь дэлхийн хувьсгал уу эсвэл хүн төрөлхтнийг устгах зүйл үү. 2015 онд компани нь маш сэжигтэй байдлаар их хэмжээний мэдээлэл олж авсан. Лондонгийн "Royal Free" итгэлцлийн эмнэлгүүдтэй хамтран, тэд Британийн 1.6 сая өвчтөний эрүүл мэндийн бүртгэлийг хөтөлсөн байна. Гэхдээ буруу зүйл нь юу байв? Мэдээллийг өвчтөнүүдийн зөвшөөрөлгүйгээр олж авсан талаарх мэдээ энэ онд л задарчээ. Дараа нь Британийн албан тушаалтнууд энэхүү мэдээлэл нь тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан гэдгээ зарласан.

Их Британийн эмнэлгийн бүртгэлийг хууль бусаар олж авч, эзэмшсэн

2 Wi-Fi –ийн дуулиан

Wi-Fi-тай холбоотой дуулиан 2010 онд "Google" компани "Street View"-г хөгжүүлж байсан үед гарсан билээ.

Төлөвлөгөөний нэг хэсэг нь "Google Street View"-ийн зургийг авдаг машинууд очсон газар бүрийнхээ Wi-Fi-д нэвтэрч тухайн газрын мэдээллийг авах байв. Эхэндээ энэ нь ямар нэгэн хор уршиггүй мэт байсан. Харин үүний дараагаар, маш сонирхолтой зүйл болсон юм. Wi-Fi-аар дамжуулан "Google" компани хүн бүрийн асар их хэмжээний мэдээллийг цуглуулж эхэлсэн ба үүнээс л дуулиан шуугиан дэгдсэн.

"Google" мөрдөн байцаах байгууллагатай хамтран ажиллахаас татгалзсан нь энэ тухай худал хэлснээ илчилсэн юм.  Үүнийх нь төлөө Франц улс тус компаниас 100 мянган еврогийн торгууль нэхэмжилсэн бол FTC /Холбооны худалдааны комисс/ ижил шалтгаанаар 25 мянган ам.доллар нэхэмжилжээ. Мөн Австрали улс "Google"-ээс цуглуулсан бүх мэдээллээ устгахыг шаардсан байдаг.

Wi-Fi –ийн дуулиан

1 Бараг л дайн өдөөсөн

2010 оны 11 дүгээр сард Никарагуагийн арми Коста Рикагийн нутаг дэвсгэрт халдсанаар бараг л дайн дэгдсэн. тэгвэл үүний буруутан нь хэн байв? "Google"-ийн газрын зураг. Компани санамсаргүйгээр маргаантай хилийг Коста-Рикагийн нутаг дэвсгэрээс хэдэн арван км дотогш байрлуулжээ. Энэ алдааг нь Никарагуагийн нэгэн цэргийн дарга ашиглаж, тухайн нутаг дэвсгэр лүү цэргүүдээ оруулсан байна. Улмаар энэ нь олон улсын хэмжээний томоохон маргааныг дагуулав. Цус урсаагүй нь сайн зүйл боловч, Google-ийн хайхрамжгүй байдал олон сая хүнийг аюулд оруулж чадахыг баталсан юм. Гэхдээ энэ нь алдаа биш, тэдний нууц явуулга ч байж мэдэх юм.

Бараг л дайн өдөөсөн

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()