Солонгосын амтат далайн байцайтай шөл хийх жор

Солонгост төрсөн өдрөө тэмдэглэж буй хүмүүст эсвэл дөнгөж амаржсан эмэгтэйд заавал энэ шөлийг хийж өгдөг. Далайн байцайтай шөлийг төрсөн эмэгтэйд шууд уулгадаг учир нь миёг нь илчлэг багатай, амин дэм, эрдэс тэжээлээр баялаг байдагт оршино. Мөн энэ нь жин хасахад нөлөөлж, хаванг буулгадаг аж.  Үүнээс гадна Чосон үеийн эрүүл мэндийн сударт миёгийг өөх шатааж, эрч хүчийг сэлбэдэг талаар өгүүлсэн байдаг билээ. Ингээд та бүхэнд Солонгосын алдарт "Миёггук" буюу далайн байцай, үхрийн мах, сүмстэй шөлийг хэрхэн бэлдэх жорыг хүргэе.

Солонгосын амтат далайн байцайтай шөл хийх жор
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Орц:

20 гр хатаасан далайн байцай

100 гр үхрийн мах

Сүмс:

½ цайны халбага буурцгийн сүмс (3 гр) 

½ цайны халбага нунтаг сармис (2,8 гр)

0,1 гр нунтаг хар перец

1 хоолны халбага гүнждийн тос (13 гр)

8 аяга ус (1.6 л)

1 цайны халбага цайвар буурцгийн сүмс (6 гр)

2 амны халбага давс  (8 гр)

Орцоо бэлдэх:

1.Хатаасан далайн байцаагаа 30 минутын турш усанд дэвтээнэ. Дараа нь 4 см-ийн өргөнтэй хэрчинэ.

2.Үхрийн махаа 2.5 см-ийн хэмжээтэй дөрвөлжин, 0.2 см-ийн зузаантай хэрчээд шар буурцгийн сүмсээрээ амтална.

Хийх арга:

1.Тогоондоо гүнждийн тосоо хийж халаагаад дотор нь үхрийн махаа хийж, 2 минутын турш дунд зэргийн гал дээр хуурна. Тэгээд дээрээс нь хэрчсэн далайн байцаагаа хийж дахин 3 минут шарна.

2.Ингээд усаа нэмээд 5 минутын турш ширүүн гал дээр буцалгана. Шөлөө буцалмагц галаа дунд зэрэг хүртэл нь багасгаж 20 минутын турш буцалгах хэрэгтэй.

3. Эцэст нь, та цайвар өнгийн сүмс, давсаа нэмээд дахин буцалгаарай.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()