Бидэнд энгийн харагддаг ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

Харвардын Их Сургуулийн судлаач Пол Харрисын хийсэн судалгаанаас харахад хүүхдүүд 2-5 жилийн туршид нийт 40 мянган асуулт асуудаг гэнэ. Харин бид насанд хүрсэн хойноо тэнгэр яагаад цэнхэр, сүү яагаад цагаан байдаг талаар огт боддоггүй аж. Гэхдээ бидний амьдралд байгаа юм бүхэн цаанаа утга учиртай байдгийг санах хэрэгтэй билээ.

Бидэнд энгийн харагддаг ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

1 Тарпизан өмд хэрхэн үүссэн бэ?

Тарпизан буюу доошоогоо өргөссөн өмд нь 1813 оны үед усан цэргийнхний дүрэмт хувцас байжээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь тэдний хувьд хэрэглэхэд хялбар байсан аж. Жишээлбэл, усан цэргүүд завин дээр цэвэрлэгээ хийх үедээ өмднийхөө түрийг дээш нугалаад норгохгүй байх давуу талтай байжээ.

Үүнээс гадна тэд усанд унах аюултай байсан бөгөөд ус руу унасан тохиолдолд тарпизан загвар нь өмдөө хурдан хугацаанд тайлж, сэлж гарах боломжийг бүрдүүлж байсан гэнэ.

Тарпизан өмд хэрхэн үүссэн бэ?

2 Лондонд яагаад улаан өнгийн утасны бүхээг байдаг вэ?

Лондонд хамгийн анхны утасны бүхээг 1920 онд бий болжээ. Үүнийг анх бетоноор хийдэг байсан бөгөөд доторх нь цайвар, шилтэй хэсгийн хүрээ нь л улаан өнгөтэй байсан аж.

Гэхдээ 1924 онд утасны бүхээгний шинэ загварын тэмцээнийг зарлаж, түүнд Жайлс Гилберт Скотт ялснаар тус утасны өрөөг ганаар биш ширмээр хийх болж, цайвар өнгийг нь улаан болгож өөрчилсөн байна. Ийнхүү өнгийг нь өөрчлөх нь агаарын бохирдол, утаа манангийн үед хүмүүст сайн харагдаж байхад чиглэгджээ.

Учир нь 1952 оны их утааны үеэр хүмүүс тайзыг харж чадахгүй байсан болохоор бүх төрлийн кино, тоглолтуудыг нэг хэсэгтээ цуцалж байжээ. Харин улаан өнгө нь ямар ч үед маш тод харагддаг байна. 

Лондонд яагаад улаан өнгийн утасны бүхээг байдаг вэ?

3 Хаалганы бариулыг яагаад гуулиар хийдэг вэ?

Хүн бүр мөнгөн эдлэлийн ач тусын талаар болон түүнийг ус цэвэршүүлэх зорилготойгоор ашигладаг гэдгийг ч мэддэг.

Гэвч мөнгө, цайр, зэс, тугалга, алт, мөнгөн ус зэрэг нь хөгз, мөөгөнцөр, нян болон бусад бичил биеттэй амархан урвалд ордог аж. Тиймээс хаалганы бариулыг гуулиар хийдэг бөгөөд энэ нь бүх төрлийн нянг устгах чадвартай байдаг юм.

Хаалганы бариулыг яагаад гуулиар хийдэг вэ?

4 Усан цэргийн цамц яагаад судалтай байдаг вэ?

Анх усан цэргийн албаныхан судалтай цамц өмсөх ёсгүй байжээ. Мөн энэ төрлийн хувцсыг ихэнхдээ хоригдол, өвчтөн, санваартан нар л өмсдөг байсан аж.

Гэхдээ хамгийн анх усан цэргийнхнийг судалтай цамц өмсгөх дүрмийг 1858 онд Наполеон санаачилж байсан юм. Үүний шалтгааныг мэргэжилтнүүд тус судал нь далайн дунд цэргүүдийг ялгахад болон хайгуулын ажил хийхэд тусалж байсантай холбож тайлбарладаг. Сонирхуулахад, анхны усны хувцас хүртэл судалтай байсан гэнэ шүү.

Усан цэргийн цамц яагаад судалтай байдаг вэ?

5 Хөл бөмбөгт яагаад улаан, шар картыг ашигладаг вэ?

1966 оны Аргентин болон Английн хөл бөмбөгийн тоглолтын үеэр Аргентины тоглогч Антонио Раттин хэлний асуудлаас болж Германы шүүгч Рудольф Крайтляны үгийг ойлгоогүй байна. Түүнийг талбайгаас гарахыг шаардсан ч тэр ойлгоогүйн улмаас 9 минутын турш тоглолтын талбай дээр байсан гэнэ. Английн тамирчид ч үзэгчдийн адилаар сануулгыг ойлгоогүй учир талбай дээр үймээн үүссэн юм.

Улмаар хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч Кен Астон илүү ойлгомжтой шийтгэлийн системийг гаргасан бөгөөд энэ нь гэрлэн дохионы тэмдэглэгээгээр улаан, шар картыг ашиглах байсан ажээ.

Хөл бөмбөгт яагаад улаан, шар картыг ашигладаг вэ?

6 Бомберын ханцуй дээр хэрхэн халаас үүссэн бэ?

1955 онд "МА-1" бомбер хүрэм анх үүссэн бөгөөд энэхүү хувцсыг бөмбөгдөгч онгоцны нисгэгчид өмсдөг байжээ.

Мөн загвар зохион бүтээгчид хүрэмний ханцуй дээр халаас хийх саналыг тавьсан нь нисгэгчдэд маш их таалагдсан юм. Уг халаасанд жижиг зүйлс болох түлхүүр, тамхи зэргийг хийх боломжтой байсан бөгөөд тухайн үед үүнийг “тамхины халаас” хэмээн нэрлэж байжээ.

Бомберын ханцуй дээр хэрхэн халаас үүссэн бэ?

7 Пальто болон цуван дээрх мөрдөс ямар учиртай вэ?

1901 онд үүссэн цув нь цэргүүдэд илүү хөнгөн хувцаслахад нь тусалдаг байжээ. Тиймээс зарим нэг гоёлын мэт зүйлс нь тусгай утга учрыг агуулдаг байна.

Жишээлбэл, цээжин дээр буй зөөлөвч нь цохилтын хүчийг бууруулах, мөрдөс нь цэргийн мөрийг бууны үрэлтээс хамгаалах зориулалттай байсан юм.

Орчин үеийн пальто болон цуванд ч мөрдөс бий. Анх мөрдсийг сумны цүнхийг халтирахаас сэргийлэх, хувцсан дээр бууны бүчний ором гарахаас сэргийлж хийж байсан гэнэ. Бууг зөвхөн нэг мөрөн дээрээ үүрдэг байсан учир дардас нь ч гэсэн ганц байсан аж.

Пальто болон цуван дээрх мөрдөс ямар учиртай вэ?

8 Эрэгтэй гуталд яагаад нүх хэрэгтэй вэ?

Оксфорд ботинк дээр байдаг нүхийг анх XVII зууны үед Ирланд болон Шотландын малчид гаргаж байжээ. Тэд намгархаг газар ажилладаг байсан учир гутлаа хурдан хатаахын тулд ийнхүү нүхлэх болсон байна.

Улмаар хэсэг хугацааны дараа гоёлын зориулалттайгаар гутлыг нүхэлж эхэлсэн бөгөөд энэ нь язгууртнуудын дунд нэлээд алдартай болжээ. Гэхдээ үүнийг зөвхөн хөдөө орон нутагт л өмсөх зөвшөөрөлтэй байсан гэнэ. Харин Эдуард VII нүхтэй гутлаа гольф тоглох үедээ болон хотоор явахдаа ч өмсөж байсан аж. Үр дүнд нь бусад загварлаг хүмүүс ч түүнийг дуурайж эхэлснээр малчдын гутал орчин үеийн залуусын трэнд загвар болж чадсан юм.

Эрэгтэй гуталд яагаад нүх хэрэгтэй вэ?

9 Эрчүүд яагаад пиджакныхаа хамгийн доод талын товчийг товчилдоггүй вэ?

Шулуун загвартай пиджак анх XIX зууны 2-р хагаст үүсжээ. XIX зууны сүүл үед эрчүүд костюмыг албан бусаар өмсдөг байсан бөгөөд тэд үүнийг спортоор хичээллэх, морь унах, салхинд гарахдаа болон далайн эрэг дээр амрахдаа хүртэл өмсдөг байв. Тиймээс залуучууд чөлөөтэй хөдөлж байхын тулд доод талын товчийг нь товчлохгүй үлдээдэг болжээ.

Үүнээс гадна энэхүү уламжлал Британийн хаан Эдуард VII-оос гаралтай гэх домог ч бий.  Тэрбээр маш загварлаг нэгэн байсан учир эрэгтэй хувцаслалтад хувьсал хийсэн гэгддэг юм. Жишээлбэл, Эдуард цилиндр хэлбэртэй малгайны оронд бүрх малгай, өмдний сум, цагаан зангианы оронд хар зангиаг моодонд оруулж байжээ.

Эрчүүд яагаад пиджакныхаа хамгийн доод талын товчийг товчилдоггүй вэ?

10 Олон ангит киног бид яагаад “савангийн дуурь” гэж нэрлэдэг вэ?

Анхны савангийн дуурь гарах үед айл болгонд зурагт байгаагүй хэдий ч радио бол байсан юм. Тиймээс ихэнхдээ өдрийн цагаар савангийн дуурийг аудио бичлэгээр дамжуулж байсан бөгөөд түүнийг гэрийн эзэгтэй нар ахуйн ажлаа хийх явцдаа сонсдог байжээ.

Мөн уг аудио цувралын дундуур "Procter&Gamble", "Colgate-Palmolive"-ын сурталчилгаа их явдаг байсан юм.  Улмаар олон ангит киног угаагч бодистой холбож тайлбарлах болсон бөгөөд 1930 оны үед Америкчууд олон ангит киног “Савангийн дуурь” гэж нэрлэх болжээ. Харин 1940 оны үед радио нэвтрүүлгийн 90% нь савангийн дуурь болсон гэдэг.

Олон ангит киног бид яагаад “савангийн дуурь” гэж нэрлэдэг вэ?

51
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()