Батганы сорвийг хэрхэн арилгах вэ?

Хэрэв та батганы сорвитой болсон бол сэтгэлээр унах болоогүй шүү, яагаад гэвэл бүх сорвижилт нь байнга тогтож үлддэггүй. Эмчийн бичиж өгсөн жор болон зөв, сайн бүтээгдэхүүнээ олж чадвал нүүрэн дээрх сорвио бүдэгрүүлэх, өнгийг нь мэдэгдэхгүй болгох боломжтой.

Батганы сорвийг хэрхэн арилгах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Урьдчилсан сэргийлэх арьс арчилгааг бүхнээс чухал бөгөөд батганы дараа сорви үлдэх эсвэл нүхжилт үүсгэхгүйн тулд арьсаа хэрхэн арчлах вэ гэдгийг хамгийн түрүүнд сурах хэрэгтэй. Хэрэв аль хэдийн энэ үе нь өнгөрчихсөн бол хамгийн түрүүнд сорви эсвэл өнгө хувирч толбо тогтох хоёрын аль нь болохыг ялгаж сурах хэрэгтэй аж. Нэлээн том, гүн байсан батганы дараа ихэнхдээ сорви тогтдог. Сорви бол арьсны зөвхөн өнгийг нь солих бус бүтцэд нь ч мөн өөрчлөлт оруулдаг. Сорви тэр чигээрээ тогтдог бол бараан толбо нь 6-аас 12 сарын хугацаанд арилах боломжтой байдаг.

 

1 Батга гарсны дараа яах ёстой вэ?

Ямар ч тохиолдолд батга дөнгөж гарсны дараа шахахгүй байх хэрэгтэй. Хүмүүс батгыг шахангуут доторх идээ нь гараад хурдан эдгэнэ гэж боддог учраас хэцүү байж магадгүй. Гэвч энэ бол буруу ойлголт. Харин ч ингэснээр эргэн тойронд нь батга гарах нөхцөл болдог. Үүнээс гадна бактерыг арьсандаа илүү гүн шингэх эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй цаашлаад энэ нь сорви болох, илүү их батга гарах шалтгаан болдог.

Хоёрдугаарт, нарны тос байнга түрх. Гадаа нартай, бороотой, бүрхэг байх эсэх нь хамаагүй. Хэрэв тодорхой хугацааг гадаа өнгөрөөх гэж л байгаа бол нарнаас арьсаа хамгаал. Нарны хэт ягаан туяа нь арьсыг чинь гэмтээгээд зогсохгүй батга гарах, дараа нь сорви болж үлдэх эрсдэлийг нэмдэг.

Батга гарсны дараа яах ёстой вэ?

2 Нэгэнт сорви үлдсэн үед яах вэ?

Салицилийн давстай бүтээгдэхүүн

Сорви болж үлдэж магадгүй эсвэл нэлээн том гарсан тохиолдолд тэр хэсэгтээ салицилийн давсны хүчил агуулдаг бүтээгдэхүүн түрхээрэй. Ийм найрлагатай түрхлэг нь батга бусад хэсэг рүү тархах болон арьс гэмтэхээс хамгаалдаг. Гэхдээ, заримдаа салицилийн давсны хүчил нь үрэвссэн батгыг түр хугацаанд бүр муутгах тохиолдол байдаг учраас маш нимгэн түрхэж, болгоомжтой хэрэглэх бөгөөд үрэвслийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэглэхээ шууд зогсоох хэрэгтэй.

Нэгэнт сорви үлдсэн үед яах вэ?

Буудайн гаралтай хүчил

Буудайн гаралтай хүчил бүхий бүтээгдэхүүнийг батганы сорвижилт эсвэл наранд түлэгдэж харласан хэсгийн арьсанд түрхэж цайруулбал илүү үр дүнтэй. Энэ нь меланин ялгаруулалтыг багасгаж, сорвижилт бий болох үед замбараагүй болдог нөсөө үүсгэгч эс буюу гажиг меланоцитийг зогсоодог.

Ниацинамидаар нөсөө толбыг багасгах

Ниацинамид нь бараан толбо, нөсөө толбыг багасгахад хамгийн сайн нөлөөтэй бөгөөд өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх үйлчилгээтэй орц агуулагддаг байна. Нөсөө толбыг арьсны гадна давхарга дээр гарч ирэхээс өмнө зогсоодог. Өдөр тутамдаа хэрэглэснээр нөсөө толбын үйлчлэл багасч бараан толбо аажмаар алга болдог. 

Дээрх гурван найрлагыг агуулсан бүтээгдэхүүнийг эмчийн жороор, сайтар судалж байж авахыг бүү мартаарай.

Гэртээ бичил-зүү ашиглах

Бичил-зүү аргыг ашиглахын тулд танд арьс сэргээх үйлчилгээтэй маш бичил хэмжээтэй зүүнүүд бүхий дермароллер (арьсны өнхрүүш) гэдэг багаж хэрэгтэй. Бичил-зүү аргыг ашигласнаар арьсанд маш жижиг хэмжээний ‘гэмтлүүд’ үүсэх бөгөөд эдгэрэх явцдаа арьсны коллаген болон уургийн хэмжээг маш ихээр ихэсгэдэг. Энэ нь эргээд сорви, багахан хэмжээний үрчлээнд сайнаар нөлөөлдөг бөгөөд нөсөө толбыг багасгадаг.

Арьсны эмч нар үр дүнтэй байх эсэхийг харгалзан үзэж зааварчилгаа өгдөг учраас эмчдээ хандаж, өөрт тохирсон, санал болгосон бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Дермароллерыг хэтэрхий их ашиглавал арьсаа гэмтээх учраас өөрт тохирсон хэмжээгээр хэрхэн, яаж ашиглах заавар, зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах зайлшгүй шаардлагатай. 

3 Байгалийн аргаар арилгах

Нимбэгний шүүс:

Арьсны борлосон хэсгийг арилгаж, жигд өнгөтэй болгоход нимбэгэнд агуулагдах C амин дэм тус болдог.

  • Нүүр цэвэрлэгч хөвөн, эсвэл чих ухагч хөвөнг нимбэгний шүүсэнд дүрээд сорвитой хэсэгт шууд түрхэнэ. Хатсаны дараа бүлээн усаар угаана. Өдөрт 1-2 удаа давтана.
  • Түрхсэн нимбэгний шүүсийг угааж арилгаагүй байхдаа нарны шууд тусгалд гарч болохгүйг анхаараарай.

Байгалийн аргаар арилгах

Зуун настын гель:

Зуун наст нь үрэвслийг дарах, шинэ эд үүсгэх үйл явцыг түргэсгэх үйлчилгээтэй. Сорви үүсэхийн эхний шатанд хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно. Зуун наст агуулсан тосыг сорвижсон хэсэгтээ зөөлөн иллэг хийн түрхээрэй.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()