Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

Хүн төрөлхтөн ихээхэн мухар сүсэгтэй байдаг. Гэхдээ зарим түүхэн хараалууд ердөө л золгүй тохиолдол байх нь бий.  Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай хараалуудыг танилцуулж байна. Эдгээр нь золгүй явдал уу аль эсвэл үнэхээрийн далдын нөлөөтэй байсан уу гэдгийг бурхан л мэдэх байх...

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

1 Озигийн хараал

5300 жилийн тэртээ Хүрэл зэвсгийн үед үхсэн “Мөсний хүн” Озигийн хөлдөж, занданшсан цогцсыг 1991 онд  Австри-Италийн хилийн зааг дээр байдаг Озалын нуруунаас олж байжээ. Гэхдээ Озигийн цогцост үзлэг хийсэн шүүхийн задлангийн шинжээч Рэйнар Хэнн жилийн дараа авто ослын улмаас нас барсан бол Озигийн цогцсыг Хэннд хүргэж өгсөн Курт Фриз мөн л удалгүй цасан нурангинд даруулж үхсэн юм. Харин Озигийн биеийг анх олж нээсэн Хэлмут Саймон 2004 онд ууланд авирч байхдаа унаж өөд болсон байдаг. Тэгээд ч зогсохгүй Саймонг хайх аврах багийг удирдаж байсан Дитер Варнек Саймоны оршуулгаас хэдхэн цагийн дараа зүрхний шигдээсээр амьсгал хураасан ажээ. Хэдийгээр энэ тохиолдлууд нэлээд их мэт сонсогдож байгаа ч Озийг судлах ажилд оролцсон олон зуун хүмүүсийг авч үзвэл нас барагсдын дээрх тоо танд тийм ч жигтэй санагдахгүй л болов уу.

Озигийн хараал

2 Mуммигийн хараал

Зарим мэдээллүүдэд Тутанхамун хааны бунхан “Хааны амгалан тайван байдлыг алдагдуулсан хэнд ч үхэл ирэх болно” гэх аюул заналхийлсэн бичээстэй чулуугаар хамгаалагдсан байсан талаар бичсэн байдаг. Харин Египетийн судлаачид болох Ховард Картер, Лорд Карнарвон нар юунаас ч айлгүйгээр 1922 онд хааны бунхныг нээжээ. Гэхдээ тун удалгүй бунхан руу орсон хүмүүст хачирхалтай үйл явдлууд тохиолдсон юм. Дурдвал, Лорд Карнарвон 4 сарын дараа Египетэд шумуулд хазуулснаасаа болж үхсэн бөгөөд түүнийг нас барснаас хэдхэн цагийн дараа Англи руу буцахад хайртай нохой Сьюзи нь гасалсаар амьсгал хураасан байна.

Түүнчлэн Карнарвоны санхүүч Жорж Жэй бунханд зочилсноос 6 сарын дараа халуурч нас барсан бол Өмнөд Африкийн саятан Вулф Жоел бунханд очсоноосоо хэдхэн сарын дараа алуулсан юм. Үүнээс гадна Картерийн Археологийн багийн гишүүн А.С Майс  хүнцлийн хордлогоор өөд болсон бол 1929 онд хувийн туслах  нь орондоо боймлуулсан байдалтайгаар олдсон гэдэг. Гэхдээ судлаачид бунхныг нээх ажилд хэдэн арван хүмүүс оролцсоны ихэнх нь эрүүл саруул, урт удаан амьдарсан болохыг тогтоосон ба тэд зарим үхлийн шалтгааныг бунхныг нээх үед дэгдсэн хортой хөгз болон бактериас үүдсэн байж болзошгүй гэж таамаглажээ.

Mуммигийн хараал

3 Доголон Төмөрийн булшны хараал

14-р зууны үед баруун болон төв Азийн өргөн уудам нутгийг удирдаж байсан цэргийн гарамгай тактикч "доголон" хочит Төмөрийн дайны байлдан дагууллын үед 17 сая хүн амиа алдаж байв. Хэдий тийм боловч тэрбээр архитектур болон урлагийн салбарын нэртэй дэмжигч байжээ.

1941 онд Иосиф Сталин, Узбекистаны Самарканд хотод байрлах Төмөр хааны булшийг нээлгэхээр археологичдийн багийг явуулжээ. Гэхдээ Төмөр хааны авсыг нээхээс өмнө багийнхан "Миний булшийг нээсэн хүн надаас илүү агуу түрэмгийлэгчийг суллах болно” гэсэн бичээсийг олсон байдаг. Харин үүнээс хэдхэн цагийн дотор Адольф Гитлер харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчиж Зөвлөлтийн нутаг руу халдаж, улмаар 26 сая орос хүний амь насыг авсан дайн дэгдсэн билээ. Улмаар 1942 онд Сталин Муслим шашны заншлын дагуу Төмөрийн булшийг Самарканд хотод эргүүлэн залахыг тушаасан бөгөөд түүний дараа Германы цэргүүд Сталинградад бууж өгсөн гэдэг.

Доголон Төмөрийн булшны хараал

4 Хоупын алмаз

Францын  худалдаачин Жан Баптист Тавернье Энэтхэгийн шүтээний нүднээс 115 каратын цэнхэр алмазыг хулгайлсныхаа төлөөсөнд нохойд идүүлж үхэх ял авсан гэж домогт өгүүлдэг.

Гэхдээ бодит байдал дээр 1669 онд тэрбээр Францын XVI Людовик хаанд алмазыг худалдаад, баян чинээлэг болж, өөрөө тэтгэвэртээ гарсан байдаг юм. Гэхдээ уг алмаз XVI Людовик хааны хатан, Францын хувьсгалын үеэр цаазлуулсан Мариа Антуанетын гарт очихоос өмнө бүх зүйл хэвийн байжээ.

Харин дараа нь Английн Лорд Фрэнсис Хоуп тэрхүү эрдэнийн чулууг өвлөн авсныхаа дараа Америкийн од бүсгүйтэй гэрлэж, хосууд эд хөрөнгөө үрэн таран хийж, алмазыг зарснаар ядуурч, юу ч үгүй болсон гэдэг.

Тэгээд 1912 онд Эвалин Уолш Маклэйн тэрхүү алмазыг худалдаж авахад хүү нь авто ослоор нас барж, охин нь амиа хорлож, нөхөр нь (хожим нь сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн) өөр эмэгтэй рүү явсан байдаг. Улмаар Смитсоны Үндэсний Байгалийн Түүхийн музей 1958 онд Хоупын очир эрдэнийг худалдаж авсан ба тус чулууг өмчилж байхдаа ямар нэгэн зовлонд унаагүй юм. Гэхдээ түүнийг зөөж явсан шууданч осолд орж хүнд гэмтсэн байдаг. Хэдийгээр тэрбээр амьд үлдсэн ч эхнэр болон нохой нь тун удалгүй үхэж, байшин нь хүртэл шатсан юм.

Хоупын алмаз

5 Типпеканугийн хараал

Америкийн уугуул иргэдийг удирдан цагаан арьст иргэдийн эсрэг байлдаж байсан Текумсе нь АНУ-ын 9 дэх ерөнхийлөгч Харрисоны цэргүүдэд Типпеканогийн тулаанд ялагдсаныхаа дараа түүнийг хараасан гэдэг.

Түүхчид 1840 онд Харрисоныг ерөнхийлөгч болсноос хойш 20 жилийн давтамжтайгаар уг албанд сонгогдсон хүн бүр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нас барсан болохыг тэмдэглэсэн байдаг. 

Дэлгэрүүлбэл, Харрисон өөрөө ерөнхийлөгч болсноос ердөө сарын дараа сүрьеэгээр өөд болсон бол 1860 онд сонгогдож байсан Абраам Линкольн, 1880 онд сонгогдсон Жеймс А. Гарфильд, 1900 онд сонгогдсон Уильям Мак-Кинли нар аллагад өртөж амиа алджээ. Харин 1920 онд сонгогдсон Уоррен Хардинг, 1940 онд сонгогдсон Франклин Рузвельт нар өвчний улмаас албан өрөөндөө өөд болцгоосон бол Жон Кеннеди (1960) бусдын гарт амиа алдсан юм. Сүүлд, 1980 онд сонгогдсон Роналд Рейган 1981 онд буудуулж байсан ч амьд үлдэж чадсан бөгөөд түүгээр хараал арилсан гэлцдэг.

Типпеканугийн хараал

6 Гоат болон Чикаго кабсын хараал

1945 онд "ямаа" хочтой Билли Сианис гэдэг залуу өөртэйгөө хамт ямаа авчирсан гэх шалтгаанаар бэйсболын "Chicago Cubs" багийн тоглолт болж байсан цэнгэлдэхээс хөөгдсөн байдаг. Багтартлаа уурласан Сианис клубээс гарахдаа “Кабс дахиж ялалт байгуулахгүй!” гэж хараан хэлжээ. Улмаар Кабс баг үнэхээр л дараагийн тоглолтондоо ялагдсан төдийгүй бүтэн зууны турш "Дэлхийн цуврал " тэмцээнд нэг ч түрүүлээгүй юм. Гэхдээ ихэнх хүмүүс тус хараалыг зүгээр л мухар сүсэг гэж үздэг бол шүтэн бишрэгчид нь үүнийг олон жилийн турш нухацтайгаар хэлэлцэж байгаа юм.

Тэр явдлын дараахан "Кабс"-ын цэнгэлдэх байдаг Күүк гүнлигийн цагдаагийн газар гольфын талбайн ойролцоогоос модонд толгойг нь тасалсан ямаа хүлсэн байхыг олж байсан гэдэг. Харин түүнээс хэдэн өдрийн дараа Чикаго Кабсын эзэн болох Том Рикеттст хаягласан, танихгүй хүний авчирсан илгээмж дотор ямааны өмхийрсөн толгой байжээ.

Гоат болон Чикаго кабсын хараал

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()