Хятадын интернетийн од бүсгүй үнэн царайгаа санамсаргүй илчилжээ

"Эрхэм дээдэс Цао Билуо" нэрээр цахим орчинд видео блог хийж нэр алдарт хүрсэн бүсгүй урд хөршийн олон нийтийн сүлжээнд томоохон  шуугиан тарьжээ. Түүнийг олон жилийн турш залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн шүтэн бишрэгчид нь боддог байсан боловч "Эрхэм дээдэс Цао Билуо" нь үнэндээ 58 настай эмэгтэй болох нь тодорхой болжээ.

Хятадын интернетийн од бүсгүй үнэн царайгаа санамсаргүй илчилжээ
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Цао Билуо өөрөө техникийн алдаа гаргаснаас болоод үнэн төрхөө илчилж орхисон байна. Тэрбээр өөр нэг интернетийн алдартантай хамт хятадын "Twitch" гэж болох "Douyu" сүлжээнд стриминг хийж байхад уг явдал болжээ.

Шууд бичлэгийн явцад үзэгчид түүнийг филтерээ аваад жинхэнэ царайгаа харуулахыг хүссэн байна. Учир нь шүтэн бишрэгчид нь түүнийг царай хөөрхөн болгодог тусгай филтер ашигладгийг гадарладаг байсан ч ялдам дуу хоолойтой Цаог 58 настай гэж хэн ч төсөөлөөгүй байжээ.

Тэдний хүсэлтийг сонссон Цао хэрэв өөрт нь 100 мянган юань хандивлавал жинхэнэ царайгаа харуулна гэсэн аж.

Үзэгчид ч гар таталгүй хандив өгцгөөсөн бөгөөд нийт мөнгөн дүн 40 мянган юань хүрээд байхад Цаогийн ашигладаг филтер сааталд орж, ажиллахаа больсноор түүний жинхэнэ төрх гарч ирсэн байна.

Бүх зүйл илчлэгдсэний дараа олон хүн дургүйцлээ илэрхийлжээ. Түүний шууд бичлэгийг үзэж байсан хүмүүсийн ихэнх нь гарсан төдийгүй бүр зарим нь өгсөн хандиваа буцаасан гэнэ.

Гэхдээ энэ явдлаас болоод Цао Билуогийн нэр хүнд буурах биш харин ч өссөн төдийгүй дагагчдын тоо нь өсөж 650 мянга хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()