Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй

Нина Тэйлор (Nina Taylor) нь 20 гаруй жил загварын ертөнцөд хүч үзсэн тун амжилттай яваа модель юм. Энэ хугацаанд Нина "Chanel", "Tom Ford" зэрэг олон алдартай брэндүүдтэй хамтран ажилласны зэрэгцээ Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ. Гэхдээ ийм амжилттай загвар өмсөгч гэхэд түүнийг таньдаг хүн тун цөөн. Яагаад тэр вэ?

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Учир нь тэрбээр "гарны модель" хийдэг буюу камерын дуранд зөвхөн гар нь ордог гэсэн үг юм.

Тэрбээр төрөл бүрийн бүтээгдэхүүнийг барьж зураг авахуулахаас гадна үзэсгэлэнтэй фото моделуудын гарыг "орлодог" байна.

Нинаг өдгөө загварын ертөнцийнхөн "Гар моделийн Кэйт Мосс" хэмээн нэрлэдэг.

Нина өөрийнхөө орлогын эх үүсвэр болсон гарыг 2 сая паундаар даатгуулсан гэнэ.

Тэрбээр цаг наргүй ажилладаг нэгэн бөгөөд өдөрт 2-3 удаа зураг авалтад оролцдог ажээ.

Тэрбээр нэг зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг бөгөөд энэ тухайгаа "Миний царай биш зөвхөн гар зурган дээр гардаг учраас ашиг сонирхлын зөрчил гардаггүй. Тиймээс би өдөр бүр өөр брэндтэй хамтран ажилладаг. Заримдаа нэг өдөрт 2-3 өөр газарт очиж зураг авалтад ордог" гэж хэлсэн байна.

Нина нэг өдөрт 5000 паундын орлого олдог байна.

Тэрбээр зарим тохиолдолд энгийн моделуудын гарыг өөрийнхөөрөө "орлодог".

Тэрбээр 20 жилийн турш ажиллахдаа Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт ЙоханссонДеми Мур, Жоржиа Мэй Жаггер зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ. 

Энэ зурган дээр Нина жүжигчин Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)-ийн нүүрэнд хүрч байна.

Нинагийн гар энэхүү зурган дээр буй алдартай брэндүүдийн сурталчилгаа болон сэтгүүлүүдийн нүүрийг чимжээ.

Энэ төрлийн модель болох гэж буй хүмүүсийн гарын арьс нь маш булбарай, сорви, өө сэвгүй байх ёстой. Мөн хуруу нь тэгшхэн, үе нь гоёмсог, харьцаа нь яг таарсан байх хэрэгтэй аж.

Сайн анзаарах юм бол Нинагийн гар таны сүүлд харсан сурталчилгаан дээр байх боломж тун өндөр юм.

61
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()