Ганцхан дээвэр доорх хот

Аляска муж АНУ-ын хамгийн цөөхөн хүн амтай мужид тооцогддог. Тус мужид Уиттиер хэмээх бяцхан хот бий.  Хотын нийт хүн ам болох 222 хүн (2013 оны байдлаар) “Begich Towers” нэртэй ганц 14 давхар орон сууцанд амьдардаг. Тоотой хэдэн иргэд л автомашин, амины жижиг байшинд амьдарна. Тус барилгыг 1973 онд "Nick Begich" хэмээх Аляскийн нэгэн улстөрчийн нэрийг мөнхжүүлэх санаатайгаар нэрлэсэн гэдэг.

Ганцхан дээвэр доорх хот

Үүнийг одоо "Begich Tower Incorporated" буюу "BTI" хэмээн нутгийн иргэд нь дууддаг аж. Өнөөдөр энэ хотод цагдаагийн хэлтэс, шуудангийн салбар, дэлгүүр, сүм, цайны газар, фитнесс, сургууль, эмнэлгийн тасаг бүгд өнөөх том байшинд байршдаг аж. Тэндэхийн ихэнх оршин суугчид боомт, завины механик инженерийн ажил хийдэг бөгөөд хот дотроо байхдаа гэрийн шаахайтайгаа байдаг гэнэ шүү.

Мөн хотоос гадуур ажилладаг иргэд ч бий. Хотыг анх байгуулагдахад зөвхөн завь эсвэл галт тэргээр ирдэг байсан бол одоо Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэдэг байсан туннелийг ашиглах болжээ. Хот руу орох 4 км орчим урт хонгил татсан бөгөөд цаг тутамд машины нэг л урсгалыг явуулдаг байна. Оройны 10:30-аас хойш туннелийг хааж өглөө нь нээнэ.  Сард 900,000 жуулчид дайран өнгөрдөг энэ хотод зарим зун өдөртөө 22 цагийн турш нартай байдаг гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()