Улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан 5 дарангуйлагч

“Дарангуйлагч” гэх үгийг сонсоход таны толгойд ямар бодол орж байна? Магадгүй зэрлэг хэрцгий, иргэдээ айдаст автуулсан нэгэн мэт санагдах болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн бүх дарангуйлагчид зэрлэг балмад байгаагүй гэнэ. Хэдийгээр тэд “шударга бус” шийдвэр гаргадаг байсан ч бидний танд танилцуулах гэж буй дарангуйлагчид нь бусдаасаа арай өөр бөгөөд улс орныхоо хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан удирдагчид юм.

Улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан 5 дарангуйлагч
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Фидель Кастро, Куба

Тэрбээр 47 жилийн турш төр барьсан бөгөөд удирдах арга барилын хувьд яах аргагүй дарангуйлагч гэж тооцогдоно. Хэдийгээр Кастро өөр үзэлтнүүдийн эсрэг харгис шийдвэрүүд гаргаж байсан ч тэрбээр Карибын хямралын үеэр Кубын төрийг чадварлаг удирдаж, хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийн жирийн тариачдын амьдралыг дээшлүүлж, улмаар улсын эдийн засаг сайжирч, өөрөө баатар болон хүндлэгдсэн юм.

Түүнчлэн ЗХУ задарсны дараа Куба улс бусад социалист лагерийн орнуудын адилаар ардчилсан улс болоогүй бөгөөд үүнд Кастрогийн бие даасан шийдвэрүүд ихээр нөлөөлжээ.

Өдгөө Куба улс нь аажмаар боловч тогтвортой хөгжиж байгаа бөгөөд жуулчид, хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг. Кубын өнөөгийн энэ хөгжилд Кастрогийн улс төрийн бодлого үнэтэй хувь нэмэр оруулсан ба энэ ч утгаараа Кастрогийн ихэнх журам одоог хүртэл мөрдөгдөж,  Кубын иргэд түүнийг бахархалтайгаар дурсдаг юм.

Фидель Кастро, Куба

2 Муаммар Каддафи, Ливи

Муаммар Каддафи нь 1969 онд Ливи улсын төрийн тэргүүн болжээ. Тэрээр бусад дарангуйлагчдын адилаар  улс төрийн эсрэг үзэлтнүүдийн амь насыг хороож, дарангуйлал тогтоож байсан ч цаг төрийн байдал хэвийн болмогц энгийн иргэдийн амьдралыг сайжруулахад ихээхэн анхаарчээ. 1968 онд Ливийн ард иргэдийн бичиг үсэгт тайлагдсан төвшин 27% байсан бол 9 жилийн дараа 51 хувьд хүртлээ өссөн байна. Нутгийн нэн ядуу иргэд орон сууцтай болсноос гадна улс орны ундны усны асуудлыг бүрэн хангаж чаджээ. 

Харамсалтай нь төр удирдаж байх сүүлийн хэдэн жилдээ Каддафи гадны орнуудын улс төрд хэт их анхаарал хандуулж эхэлсэн байна. Улмаар Ливийн дотоодын асуудалд анхаарал суларснаар ард иргэдийн хоорондох зөрчил хурцдаж, иргэний дайн үүсэх нөхцлийг бүрдүүлсэн аж. Энэхүү үл ойлголцол одоог хүртэл Ливид үргэлжилсээр байна.

Муаммар Каддафи, Ливи

3 Симон Боливар, Латин Америкийн орнууд

Боливар нь одоог хүртэл Венесуэль болон Латин Америкийн зарим орны бахархалт баатар хэвээр байгаа гэнэ. Тэрбээр Латин Америкийн орнуудыг Испанийн колончлолоос гаргахад маш их зүйлийг хийснээрээ алдартай.

Үнэндээ Боливар нь Венесуэль, Колумби, Перу болон Боливийн дарангуйлагч байсан юм.  Гэхдээ түүнийг зөвхөн эрх мэдлийн төлөө тэмцэж байсан гэх хүмүүс бараг үгүй. Тэрбээр Өмнөд Америкийн Нэгдсэн Улсыг байгуулах хүсэлтэй байсан бөгөөд энэхүү нэгдэлд Бразилаас бусад бүх Өмнөд Америкийн орнуудыг багтаах зорилготой байжээ. Харамсалтай нь түүний энэ санаа амжилтанд хүрээгүйгээс гадна, түүнийг тус бүс нутгийн Напелеон болохыг хүссэн хэмээн буруутгаж байсан гэнэ. Харин таны хувьд түүний зорилго зөв болов уу?

Симон Боливар, Латин Америкийн орнууд

4 Иоаннис Метаксас, Грек

Грек улсыг 5 жил дарангуйлсан тэрбээр 1936-1941 оны хооронд буюу насан эцэс болтлоо төр барьжээ. Тухайн үеийн төрийн тэргүүнүүдээс ялгарах онцлог нь тэрбээр газар нутгаа тэлэхийн тулд дайны арга ашиглаагүйд оршино. Эсрэгээрээ тайван замаар улс орноо хөгжүүлж, хөршүүдтэйгээ найрсаг оршин тогтнох хүсэлтэй байсан юм.

Гэвч 1940 оны 10 сарын 28-нд Италийн фашист удирдагч Муссоллини Грект бууж өгөх шаардлагыг тавьсан байна. Муссолиний тавьсан шаардлага бүрт Метаксас "үгүй" гэж хариулж байсан (өдгөө 10-р сарын 28-ныг Грекчүүд "Үгүй-н өдөр" гэж тэмдэглэдэг) бөгөөд эцэст нь Италийн арми нутаг дэвсгэрт нь нэвтрэх үед Грекчүүд зэвсгээ агсаж, бүрэн бэлтгэлтэйгээр хүлээн авчээ. Улмаар Муссолини Гитлерээс тусламж гуйхаас өөр аргагүй болсон аж.

1941 онд Метаксас залгиур хоолойн үрэвслээс болж нас баржээ. Харин зарим хүмүүс түүнийг хордуулсан гэж үздэг.

Иоаннис Метаксас, Грек

5 Франциско Франко, Испани

Тэрбээр Испанид фашист тоталитар дэглэмийг тогтоож, дайны үед Тэнхлэгийн орнуудыг дэмжиж байсан боловч улсынхаа хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсан нь үнэн билээ.

Түүхчид түүнийг фашист биш харин анти-коммунист үзэлтэн гэж тодорхойлдог. Испанийн иргэний дайны үеэр тэр улаантнуудын эсрэг тэмцэж, II дайны үед нацистуудад түүхий эдийн хангамж явуулж байсны зэрэгцээ Гитлерт хандаж "нацистуудын ялалт бус харин коммунистуудын ялагдлыг хүлээж байгаа" болохоо хэлж байжээ.

Тэнхлэгийн орнуудын уналтын дараа Франкогийн дэглэм Испанид 30 жилийн турш үргэлжилсэн байна. Энэ хугацаандаа тэрбээр Испанийн фашист нам болох Фалангагийн нөлөөллийг багасгаж, иргэний дайнд амиа алдсан дайчдад зориулж дурсгалын цогцолбор босгожээ. Мөн түүний удирдлаган дор Испанийн эдийн засаг цэцэглэн хөгжиж, бусад Европын хөгжингүй орнуудтай мөр зэрэгцсэнийг дурдах хэрэгтэй.

Франциско Франко, Испани

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()