Дэлхийн хамгийн үнэтэй 10 нохойны үүлдэр

2019-08-05, 16:25
13,104

Хүмүүс нохойг хамгийн сайн анд нөхрөө гэж үздэг учраас тэднийг гөлөг байхаас нь авч тэжээдэг билээ. Түүнчлэн хэрвээ та цэвэр цусны үүлдрийн нохой авч, тэмцээнд оруулахаар шийдсэн бол гөлөгөө сайтар сургаж, ихэд хайрлаж өсгөх хэрэгтэй юм. Учир нь нохой тэжээхэд вакцин, хоол, тоглоом зэрэгт нэлээдгүй их зардал гардаг шүү дээ. Гэхдээ энэ асуудлаас өмнө та ямар нохой авах вэ гэдгээ шийдэх ёстой. Тэр ч утгаараа нохойд хайртай уншигчдадаа зориулан дэлхийн хамгийн үнэтэй нохойн үүлдрийн талаарх мэдээллийг хүргэж байна. Сонирхуулахад уг жагсаалтыг 10.000 долларын үнэтэй нохой тэргүүлж байгаа билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 нохойны үүлдэр
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Чехийн влчак - 1400 ам.доллар

Влчак буюу Чехсловакийн чоно нь Евразийн чоно болон Герман хоньч нохойн эрлийз юм. Хэрвээ та Влчак авья гэвэл ганцхан Чех улсад л энэхүү үүлдрийн нохой байдгийг санах хэрэгтэй. Түүний гадаад төрх, сэргэлэн цовоо байдал нь чонотой нэлээд төстэй ба бараг л хуцдаггүйгээс гадна биеийн хэлийг маш сайн уншиж чаддаг юм.

Чехийн влчак - 1400 ам.доллар

9 Салюки - 2500 ам.доллар

Салюкийг Египетийн дээдсийн нохой гэж нэрлэдэг бөгөөд түүнийг Египетийн Фараонуудын үнэнч нөхөр байсаар ирсэн гэж үздэг. Мөн Хятад улсын торгоны замын худалдаачид гөрөөс, туулай зэргийг агнуулахаар Салюкийг авч явдаг байсан ба энэ нь хамгийн эрт гэрийн тэжээмэл болсон нохойнуудын нэг гэгддэг. Салюкийн гадна төрх нь өндөр, нарийхан уртаас гадна ойролцоогоор 27 кг орчим жинтэй байх нь бий. Үүнээс гадна тэр маш их хөдөлгөөнтэй учраас нохойгоо гэртээ байлгадаг хүмүүст тохиромжгүй юм.

Салюки - 2500 ам.доллар

8 Перугийн Инка Оркид - 3000 ам.доллар

Энэ үүлдрийн нохой нь үсгүй юм шиг харагддаг ч толгой эсвэл хөл хэсэгтээ үстэй байдаг. Арьсны өнгө нь зааных шиг саарал боловч цөөхөн тохиолдолд шоколадан бор юм уу, зэс шиг шаргал өнгөтэй байх нь бий. Харин хөл нь цоохор, заримдаа толботой юм шиг харагддаг. Инка Оркид нь 4-55 кг жинтэй 3 төрөл байдаг ба үсгүй учраас түүнд нарнаас хамгаалах, арьсан дээр нь батга гарахаас сэргийлэх гэх мэт маш арчилгаа шаардагддаг. Түүнчлэн өвлийн улиралд энэ нохойд хүрэм өмсүүлж даарахаас нь хамгаалах хэрэгтэй.

Перугийн Инка Оркид - 3000 ам.доллар

7 Лохен - 3000 ам.доллар

"Lowchen" гэдэг нэр нь Германаар бяцхан арслан гэсэн утгатай. Энэ нохой нь 35 см урттай, 8 кг (эр) жинтэй байдаг. Лохен нь маш ховор үүлдэр бөгөөд жилд хэдхэн зуугаар л худалдаанд гардаг байна. Түүнчлэн дундад зууны Герман, Францад түүнийг дээдсүүдийн хамгийн сайн найз гэж үздэг байсан ба тэр маш найрсаг, тоглох дуртай, хайр татсан нохой юм. Лохен хүүхдэд дуртай учраас таны хүүхдийн сайн найз болж чадна.

Лохен - 3000 ам.доллар

6 Азава - 3000 ам.доллар

Азава нь зөвхөн Америк, Канадад л худалдаанд гардаг маш ховор Африкийн үүлдрийн нохой юм. Африкийн овог аймгууд азаваг ан авд гаршуулж байсан ба тэрбээр цагт 40 милл хүртэл хурдан гүйж чаддаг учраас гөрөөс, туулай агнадаг байж. Мөн азава маш зоригтой болохоор том амьтдыг ч хөөж чаддаг байжээ. Түүний гадаад төрх алтан шаргал, бор өнгөтэй, өндөр, нарийхан байдаг. Хэрэв та уг нохойг авч тэжээхээр шийдсэн бол үргэлж гадуур гаргаж бас маш их хайрлах хэрэгтэй шүү.

Азава - 3000 ам.доллар

5 Акита Инү - 4500 орчим ам.доллар

Акита нь Холливудын олон кинонд тоглож байсан бөгөөд саяхан түүний зурагтай “meme” гарснаар бүр ч их алдартай болж чадсан юм.  Япон улсын хойд хэсгээс гаралтай гэгддэг энэ нохой одоо Япон, Америк гэсэн 2 төрлийн үүлдэртэй болжээ. Японы цэвэр үүлдрийнх нь маш үнэтэй байдаг. Акитагийн гадна төрх, зан ааш нь Сибирийн Хаскитай төстэй. Тэрбээр том толгой, зузаан үстэй нэлээд хүнд нохой бөгөөд хүйтэнд амьдрахад тохиромжтой байдаг аж. Үүнээс гадна акита эзнээ сайн хамгаалдаг ба хоол идсэнийхээ дараа өөрийгөө цэвэрлэдэг маш цэвэрч нохой юм.

Акита Инү - 4500  орчим ам.доллар

4 Роттвейлер - 6000 ам.доллар

Роттвейлерыг анх ачаатай мах зөөлгөхийн тулд махны худалдаачид гаршуулж байсан учраас түүнийг худалдаачны нохой гэж нэрлэх нь бий. Мөн тэрбээр маш ухаалаг, хүчтэй учраас мал сүрэг хамгаалах, хариулах ажлыг хийдэг байна. 59 кг орчим жинтэй, дайсны эсрэг зоригтойгоор тулалддаг энэ нохойг Холливудын зарим кинонуудад ширүүн догшин мэтээр харуулдаг боловч тэрбээр маш сайн гэрийн тэжээвэр нохой юм.

Роттвейлер - 6000 ам.доллар

3 Фараон Хаунд - 6500 орчим ам.доллар

Фараон Хаундыг Египетийн болон Малтийн уугуул нохой гэж үздэг. Энэхүү нохой нь өндөр, хүч чадалтай маш ухаалаг мэт харагддаг ба баярласан үедээ чих, хамраа хөдөлгөдөг байна. Арьсны өнгө нь улаандуу бөгөөд 25 кг хүртэл жинтэй. Харин өндрийн хувьд эм нь 53 см, эр нь 63,5 см байдаг. Тэрбээр тун бие даасан, зөрүүд зантай учир гэртээ тэжээхдээ сайн сургах хэрэгтэй.

Фараон Хаунд - 6500 орчим ам.доллар

2 Төвдийн банхар - 7000 ам.доллар

Уг үүлдэр нь Төвд, Непалаас гаралтай хамгийн том нохойнуудын нэг юм. 82 см хүртэл өндөртэй, 73 орчим кг орчим жинтэй тэрбээр эрт үед гэр, мал сүргээ чоно, ирвэснээс хамгаалах үүрэгтэй байжээ. Мөн маш зөрүүд, догшин зантай учраас түүнийг сургахад нэлээд хэцүү байдаг. Сонирхуулахад, 2013 онд Хятадад улаан өнгөтэй банхар 1.9 сая доллароор зарагдаж байжээ.

Төвдийн банхар - 7000 ам.доллар

1 Самоед - 4000-10000 ам.доллар

Самоед үүлдрийн нохойн нэр нь Сибирийн нэгэн омгоос үүсэлтэй ба түүнийг анх цаа буга хариулж, чарганд хөллөх зориулалтаар гаршуулж байжээ. Сибирийн Хаскитай адил хүйтэнд тэсвэртэй, 30 орчим кг жинтэй тэрбээр хүчирхэг, ширүүн боловч найрсаг, сонор сэрэмжтэй нохой юм. Самоедын үс нь харшил үүсгэдэггүй учраас дэлхийн зарим улсад үсээр нь ороолт, бээлий хийдэг гэнэ шүү.

Самоед - 4000-10000 ам.доллар

23
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()