Дундад Азийн орнууд руу аялах 7 шалтгаан

Ихэнх хүмүүс аяллаар явахдаа Дундад буюу Төв Азийн орнуудыг алгасдаг бөгөөд энэ нь маш буруу сонголт юм. Учир нь дэлхийн энэ хэсэгт хүн ардын зочломтгой зан, үзэсгэлэнт байгаль гээд үзэж харах зүйл маш их байдаг. Мөн хэрэв та бартаат замаар аялахыг хүсдэг бол хамгийн түрүүнд ийшээ л очих хэрэгтэй шүү. Ингээд та бүхэнд Төв Ази руу аялах ёстой 7 шалтгааныг танилцуулж байна.

Дундад Азийн орнууд руу аялах 7 шалтгаан
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Каспийн тэнгисийг гатлах

Аяллаар явахдаа Төв Ази хүртэл шууд л нисчихвэл уйтгартай шүү дээ. Тэгэхээр та адал явдлаар дүүрэн аялахыг хүсэж байвал гаталга онгоцыг сонгох нь зүйтэй. Учир нь усан онгоц дээрээс нар жаргах агшин гайхалтай сайхан харагддаг юм. Гэхдээ та шахуу хуваарьтай явж байгаа бол энэ замыг сонгох хэрэггүй. Яагаад гэвэл, гаталга онгоцонд албан ёсны эргээс хөдлөх, зорьсон газартаа буух цагийн хуваарь байдаггүй. Тасалбар худалдагч хүртэл онгоц яг хэзээ ирэх талаар хэлж мэддэггүй ба усан онгоц нь зүгээр л зорчигч дүүрсэн үед хөдөлдөг аж. 

Мөн усан онгоцоор тэнгисийг гатлах нь цаг хугацааны хувьд удаан боловч илүү хөгжилтэй байдаг. Тиймээс та Бакугийн эрэгт очоод гаталга онгоц хэзээ ирэх вэ гэдгийг асууж мэдээрэй. Зарим хүмүүс усан онгоцыг хуучин бас бохир байдаг гэж гомдоллосон байдаг ч одоо бол өмнөхөөсөө хавьгүй дээр олон шинэ завь гарсан байгаа. Түүнчлэн дэлгүүр байнга онгойхгүйн дээр тэнгисийн голд бүтэн өдөржин аялах магадлалтай тул ус болон хүнсээ сайтар нөөцлөх хэрэгтэй шүү.

Хэрэгцээт мэдээлэл:

Усан онгоц хөдлөх газар: Баку, Азербайжан

Очих газар: Туркменбасы,Туркменистан эсвэл Актау, Казахстан

Хөдлөх цаг: Өдөр бүр үд дундын үед

Жич: Каспийн тэнгисийн гаталга онгоцонд суухаасаа өмнө Кавказаар аялах цаг гаргаарай.

Каспийн тэнгисийг гатлах

2 Дэлхий дахинд танигдаагүй хотоор зочлоорой

Хэдийгээр Туркменистаны визийг авах амаргүй байдаг ч та тэнд очсондоо харамсахгүй шүү. Учир нь энэхүү нууцлаг оронд үзэж харах зүйл маш их бий. Ялангуяа нийслэл хот Ашхабат нь дэлхий дээрх хамгийн бага жуулчид очдогоороо долоод жагсдаг учраас та бусад аялагчид төдийгүй оршин суугчидтай нь ч ховорхон таарах болно.

Үүнээс гадна гудамж бүрийн үзүүрт харуулд гардаг цагдаа нарыг эс тооцвол тус газар яг л хаягдсан хот мэт санагддаг ба бүх талаараа цөлөөр хүрээлэгдсэн байдаг.

Ашхабат нь бүхэлдээ цагаан гантиг чулуугаар баригдсан бөгөөд өргөн гудамжнууд, алтан баримлууд зэрэг нь гарцаагүй бусдаас онцгой юм. Мөн удирдлагууд нь хотоо сансраас харагддаг болгохыг хүссэн тул одоо энэ газар шөнийн цагаар Лас Вегасаас ч илүү өнгөлөг байдаг аж.

Дэлхий дахинд танигдаагүй хотоор зочлоорой

3 Тамын хаалга

Туркменистаны Дэрвэз хотын ойролцоо Каракумын цөлийн дунд хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй шатаж буй хийн тогоо байдаг. Сонирхуулахад, энэхүү хийн тогоо өмнө нь байгалийн хийн талбай байсан бөгөөд 1971 онд Зөвлөлтийн инженерүүд өрөмдлөг хийх үеэр нурсан аж. Улмаар аюулт байгалийн хийг агаарт тархаахгүйн тулд галдахаас өөр аргагүй болсон ба тэр цагаас хойш нутгийн иргэд энэ газрыг "Тамын хаалга" гэж нэрлэх болжээ. 45 жилийн дараа ч одоог хүртэл унтрах шинжгүй шатсаар байгаа уг "тамын хаалгыг" очиж үзсэнээр та гайхалтай дурсамжуудыг бий болгох болно шүү.

Тамын хаалга

4 Торгоны замын төв дундуур аялаарай

Узбекистан улс эртнээс эдүгээ хүртэл торгоны замын гол цөм байсаар ирсэн билээ. Өнгө алаглах захууд болон хотуудаар зугаалах үед яг л цаг хугацааг ухраагаад торго дурдан, бусад шинэ соргог бүтээгдэхүүнийг арилжаалдаг байсан тэрхүү өнгөрсөн үед очсон мэт санагддаг. Мөн Бухара, Самарканд, Кива зэрэг эртний хотууд нь аяллын зургийн цомгоо баяжуулахад чинь туслах бөгөөд оюу хавтангаар хийсэн барилга болон лалын шашны сүмүүд нь үнэхээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлдэг юм. Тиймээс жинхэнэ Төв Азийн уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл хамгийн түрүүнд Узбекистаныг зориорой.

Торгоны замын төв дундуур аялаарай

5 Памирын зам

Памирын "М41" зам нь дэлхийн хамгийн өндөрт оршдог замуудын нэг бөгөөд энэ нь Афганистаны Мазар-Иш-Ариф хотыг Киргизстаны Ош хоттой холбодог. Гэхдээ ихэнх аялагчид Памирын адал явдлаа Тажикстаны Душанбе хотоос эхэлдэг ба алдарт Памирын зам таныг дэлхийн дээвэр гэж нэрлэгддэг өндөр оргилуудын дэргэдүүр, Афганистаны хилийн дагуу аялуулах болно. Ихэнхдээ аялагчид жолоочтой жийп машин хөлсөлдөг төдийгүй цөөн хэд нь дугуйгаар аялдаг байна. Уг цаст оргилын хурдны замаар аялахад үнэхээр гайхалтай санагддаг бөгөөд замд таарсан нутгийн оршин суугчид ч бүгд маш найрсаг зантай байдаг юм.

Жич: Хангалттай хувцас авч яваарай. Учир нь энэ газарт өдрийн цагаар дулаахан ч шөнөдөө осгож мэдэхээр хүйтэн байдаг бөгөөд зун очсон ч оргил дээр нь цас хаялдаг билээ.

Памирын зам

6 Өнгөлөг базаараас худалдан авалтаа хийгээрэй

Базаар буюу захууд нь худалдаа арилжааны гол төв бөгөөд энэ нь Төв Азид жижиг хотхоноос томоохон хотуудад хүртэл хаа сайгүй байдаг. Эдгээр захууд нь өнгө алагласан байдлаараа олон танигдаж чадсан ба үүнд бүх төрлийн хувцас, хоол хүнс, амтлагч гээд таны санаанд орох бүхэн байдаг. Мөн захаар хэсэх нь сонирхолтойгоос гадна танд орон нутгийн ахуй амьдралын талаар таньж мэдэхэд чинь туслах болно шүү.

Хэдийгээр хөл хөдөлгөөн, шуугиан чимээ ихтэй ч та тэндэхийн бүх л төрлийн хоолноос амсаж үзээрэй. Киргизстаны Бишкек хотод байрлах Ош базаар (Ош хотын базаартай андуурав) нь Төв Азидаа хамгийн томд тооцогддог аж.

Өнгөлөг базаараас худалдан авалтаа хийгээрэй

7 Арал тэнгис дэх хаягдсан хөлгийн үлдэгдлүүд

Арал тэнгис өмнө нь загасаар баялаг, үзэсгэлэнтэй нуур байсан ч одоо бараг ширгэж алга болжээ. Учир нь Зөвлөлт Холбоот улсын үед энэ тэнгист цутгаж байсан голуудыг ашиглан суваг шуудуу барьж байгуулснаар тэнгис рүү цутгадаг байсан усны урсгал татарсан юм. Одоо элсэн цөлийн голд хаягдсан усан онгоцны үлдэгдлийг Казахстаны Арал хот мөн Узбекийн талаас Мойнак хотоос харж болох бөгөөд тонуулчид төмрийн үлдэгдлийг нь зөөсөөр байгаа гэнэ.

Арал тэнгис дэх хаягдсан хөлгийн үлдэгдлүүд

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()