Эмэгтэй хүн бүр 40 нас хүрэхээсээ өмнө заавал унших ёстой 12 ном

Дэлхий дахинд эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номуудад тооцогддог сонгодог бүтээлүүд олон байдаг. Тэгвэл эмэгтэй хүний амьдрал, эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл гээд бүсгүй хүний амьдралын зовлон жаргалыг олон өнцгөөс, өөр өөр цаг хугацаанд харуулсан эдгээр номууд нь таны оюун бодлыг сэргээж, ер бусын мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой, хамгийн чухал 12 номын жагсаалтыг танилцуулж байна. 

Эмэгтэй хүн бүр 40 нас хүрэхээсээ өмнө заавал унших ёстой 12 ном
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Маргарет Этвүүд - “Гэрийн үйлчлэгчийн үлгэр” (1985 он)

Этвүүдийн гайхамшигт бүтээлүүдийн нэг “Гэрийн үйлчлэгчийн үлгэр” бол хүн төрөлхтөн ямар гайхалтай чадамжтайг харуулсан зохиол юм. Тус номд энэ цаг үеэс тийм ч хол биш, ойрын ирээдүйд тоталитаржсан Христийн бүлэг АНУ-ын Засгийн газрыг түлхэн унагаж, дарлалыг тогтоож байгаа талаар гардаг. Улмаар тэрхүү аймшигт нийгэмд эмэгтэйчүүд ямар ч эрх чөлөөгүй, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн боолууд болж хувирдаг. Аймшигтай биш гэж үү?

Маргарет Этвүүд - “Гэрийн үйлчлэгчийн үлгэр” (1985 он)

2 Виржиниа Вульф - “Өөрийн гэсэн өрөө” (A Room of One's Own)

Эмэгтэй хүн бүр Виржиниа Вульфын дор хаяж нэг бүтээлийг уншсан байх хэрэгтэй бөгөөд энэхүү “Өөрийн гэсэн өрөө” номоос эхэлбэл илүү тохиромжтой. Тэрбээр номоо Кембриджийн Гиртон коллежид тавьсан лекцдээ үндэслэн бичжээ. Түүнчлэн энэ бол эмэгтэй хүний хийж бүтээх хязгаарлалт болсон хүйсийн тэгш бус байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг хамардаг маш баялаг бүтээл юм. Өөрөөр хэлбэл, жинхэнэ феминист ном гэж хэлж болох юм.

Виржиниа Вульф - “Өөрийн гэсэн өрөө” (A Room of One's Own)

3 Эрих Мария Ремарк - “Өрнөд фронтоор онцын гойд юмгүй” (1929 он)

Хэрэв таныг Дэлхийн Нэгдүгээр дайны тухай ганцхан ном унш гэвэл гарцаагүй энэ номыг л сонгоорой. Германы өнцгөөс дайныг хардаг энэхүү романыг уншсанаар та фронт дээр байгаа цэрэг хэрхэн зовж, бие махбодийн болон оюун санааны маш хэцүү асуудлуудыг тэвчиж байсныг ойлгох болно.

Эрих Мария Ремарк - “Өрнөд фронтоор онцын гойд юмгүй” (1929 он)

4 Иан МакЮан - “Цагаатгал” (2001 он)

МакЮаны хамгийн алдартай уг роман нь ердөө ганцхан худал үг ямар их хор хөнөөл учруулж болдгийг харуулсан байдаг. 1939 оны зун, тэр жилийнхээ хамгийн халуун өдөр Сесилиа хувцсаа тайлж, байшингийнхаа урд талын булаг руу үсрэх үед түүнийг дүү нь болон багийн найз Робби нь харж байлаа. Гэвч эгчийнх нь бага насны дурсамж өөрт нь худал хэлж, хуурамч төсөөлөл, дурсамжийг бий болгодог ба үр дүнд бүх зүйлс сүйрдэг юм.

Иан МакЮан - “Цагаатгал” (2001 он)

5 Жером Сэлинжер - "Хөх тариан талбайн харуул" (Catcher in the Rye)

17 настай хүү Холден Колфилд сургуулиа орхиж Нью-Йорк хотод очсоноор бэлгийн амьдралаас эхлээд оршихуйн мөн чанар гэх мэт олон зүйлийг олж мэддэг. Та ч Колфилдын өсвөр насны ертөнцөөр аялахыг хүсвэл уг номыг ядаж нэг удаа уншаарай.

Жером Сэлинжер - "Хөх тариан талбайн харуул" (Catcher in the Rye)

6 Лев Толстой - “Анна Каренина” (1877 он)

Тус романд хамгийн шилдэг, хүчирхэг эмэгтэй дүрүүдийн нэг болох Анна Каренинагийн хайр дурлал, айдас, үхэл гэх мэт түүний эмгэнэлт, ээдрээт амьдралын талаар өгүүлсэн байдаг. Энэ номыг маргаангүй хүн бүр унших ёстой.

Лев Толстой - “Анна Каренина” (1877 он)

7 Элизабет Гилберт - “Ид, залбир, хайрла" (2006 он)

Энэ бол салаа замын уулзвар дээр ирсэн бүх эмэгтэйчүүдэд зориулагдсан ном юм. Номын зохиогч Гилберт өөрийгөө шинээр нээж, салалтынхаа шархыг мартаж, дахин аз жаргалтай болохын тулд Итали, Индонез, Энэтхэг рүү ганцаараа аялж, тэр хугацаанд тохиолдсон адал явдлынхаа тухай уг бүтээлдээ бичжээ. Хамгийн гол нь Гилбертийг аялал нь “анагааж” чадсан юм. Та түүний адал явдал, тайтгарлыг мэдрэхийг хүсвэл “Ид, залбир, хайрла” номыг заавал уншаарай.

Элизабет Гилберт - “Ид, залбир, хайрла" (2006 он)

8 Маргарет Митчел - “Салхиар туугдагсад” (1936 он)

Скарлетт Ө’Хара магадгүй дэлхийн хамгийн алдартай зохиомол дүр байх. Та энэ романыг уншсанаар Америкийн Иргэний дайны үеийн догшин, хэрцгий Ө’Хара болон түүний амраг Рхэтт Батлер нарын хайр дурлалыг олж харах болно.

Маргарет Митчел - “Салхиар туугдагсад” (1936 он)

9 Ф. Скотт Фицжеральд - “Агуу Гэтсби” (1925 он)

Хэрэв зөвхөн сайн талыг нь харж дүгнэвэл Скотт 1920-иод оны Парисын зохиолчдын клубийнхнээс бидэнд хамгийн их таалагдах нь байх байсан биз. Тэгвэл түүний хамгийн алдартай зохиол болох “Агуу Гэтсби”-д Лонг-Айланд арал дээрх Жей Гэтсби, Дейзи, Том Буханан болон зохиолч Ник Карравей нарын хориодхон насны тансаг, шуугиант амьдралыг харуулдаг. Гэвч хэдийгээр тэд баян байсан ч гай зовлонгоос зугтаж чаддаггүй юм.

Ф. Скотт Фицжеральд - “Агуу Гэтсби” (1925 он)

10 Жейн Остен -“Бахархал ба Бардамнал” (1813 он)

Зохиолын эхний мөрөнд “Боломжийн хөрөнгөтэй ганц бие эрчүүд эхнэртэй байх ёстой гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн” гэж бичсэн байдаг. Мөн үүн дээр Ноён Дарсигийн "Тэр хайртай бүсгүйгээ бүх алдаа дутагдалтай нь хайрлаж, ямар ч үед нь хайртай гэж хэлдэг байсан" гэх гайхалтай өгүүлбэр гардаг юм. Та энэ мэтчилэн сэтгэл хөдөлгөм сайхан түүхийг уг номоос унших боломжтой шүү.

Жейн Остен -“Бахархал ба Бардамнал” (1813 он)

11 Харпер Ли - “Дууч шувууг хөнөөх нь” (1960 он)

Энэ нь түүний хэвлүүлсэн цорын ганц роман гэж хэлж болох бөгөөд тэрбээр тус дебютээрээ шууд л Пулитцерийн шагналыг хүртсэн юм. Улмаар энэ нь заавал унших ёстой номын жагсаалтад мөнхрөн үлдэх болсон билээ. Уг зохиолыг уншсанаар та Скоут гэх залуухан охины нүдээр Өмнөдийн арьс өнгөөр ялгаварлах үзэлд автсан нийгмийг тольдох болно. Мөн та цагаан арьст охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан өнгөт арьст залууг түүний аав өмгөөлж байгаа хэсгээс их зүйлийг сурч авах биз ээ.

Харпер Ли - “Дууч шувууг хөнөөх нь” (1960 он)

12 Хелен Филдинг - “Бриджет Жонесийн тэмдэглэл” (1996 он)

Үргэлж ганц бие байсан Бриджет Жонс болон түүний найз Филдингийн бүтэлгүй хайр дурлалыг өгүүлсэн өдрийн тэмдэглэлийг та энэ номоос унших боломжтой. Уг тэмдэглэл дээр нулимс, хайр, жин нэмэлт, хасалт, архи, согтууруулах ундаа гээд маш олон асуудал хөндөгдөх болно. Энэ нь яг л танд өөрийнхөө ухаан санаан дотор орчихсон мэт мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй.

Хелен Филдинг - “Бриджет Жонесийн тэмдэглэл” (1996 он)

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()