Оймсоо өмд, гуталтайгаа дэгжин хослуулж өмсөх 8 арга

Гадуур хувцсандаа тааруулж оймсоо сонгоход олон дүрэм журам байхгүй ч та аль болох тод өнгийг сонговол сайхан харагдана шүү. Тэр ч утгаараа та бүхэнд оймсоо сонгохдоо анхаарах ёстой чухал зүйлсийг танилцуулж байна.

Оймсоо өмд, гуталтайгаа дэгжин хослуулж өмсөх 8 арга
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Алаг эрээн өнгийг сонгохгүй байх

Хэрвээ та шоо хэлбэртэй хээтэй өмд өмссөн бол өөр төрлийн хээтэй оймс өмсөхгүй байхыг зөвлөе. Эрчүүдийн өмд ихэнхдээ ямар нэгэн хээгүй байдаг учраас хээгүй, тод өнгийн оймс өмсөх хэрэгтэй.

Алаг эрээн өнгийг сонгохгүй байх

2 Оймсныхоо өнгийг гадуур хувцасныхаа өнгөнөөс эсрэгцүүлэн сонгох

Хэрвээ таны гадуур хувцас энгийн, даруухан саарал, бор, цэнхэрдүү өнгөтэй бол оймсныхоо өнгийг хурц, тод байлгавал зүгээр юм.

Оймсныхоо өнгийг гадуур хувцасныхаа өнгөнөөс эсрэгцүүлэн сонгох

3 Зангиа эсвэл халаасныхаа хэлбэртэй тохируулах

Оймсоо гадуур хувцасныхаа өнгөтэй тохируулж өмсөхөөс гадна зангиа болон халаасныхаа хэлбэртэй тааруулах хэрэгтэй. Ингэхдээ өнгө эсвэл хээг нь харгалзан үзэж сонгоорой. Мөн танд гадуур хувцсаа улиралтайгаа нийцүүлж сонгохыг зөвлөж байна.

Зангиа эсвэл халаасныхаа хэлбэртэй тохируулах

4 Бусад хувцаснууддаа ч мөн адил анхаарал хандуулаарай

Тод өнгийн оймсыг байнга өмсөх ёстой гэж хэт туйлширч болохгүй. Учир нь ямар үед, ямар хувцас өмсөж байгаагаасаа шалтгаалан оймсоо сонгох нь зүйтэй. Жишээлбэл, та хуриманд уригдаж гэж бодьё л доо. Тэгэхээр хар костюм дээр тод улаан эсвэл улбар шар өнгийн оймс өмссөн байвал тийм ч таатай харагдахгүй л болов уу. Тиймээс бусдад яаж харагдахаа бодолцож үзэх хэрэгтэй шүү.

Бусад хувцаснууддаа ч мөн адил анхаарал хандуулаарай

5 Цагаан өнгөнөөс өөр өнгийг туршиж үзэхэд илүүдэхгүй

Ихэнх эрчүүд цагаан өнгийн оймс өмсдөг. Харин бид та бүхэнд гадуур хувцастайгаа тохируулан өөр өөр өнгийн оймс өмсөж үзэхийг санал болгож байна. Өмссөн хувцаснаас гадна оймсоор нь тухайн хүний өвөрмөц байдал, зан чанарыг тодорхойлж болдог учраас өөрийгөө илэрхийлэх нэгэн илэрхийлэл болгож оймсоо зөв сонгож байгаарай.

Цагаан өнгөнөөс өөр өнгийг туршиж үзэхэд илүүдэхгүй

6 Оймс, өмд хоёроо тохируулан өмсөх

Хэрвээ та энгийн байдлаар хувцаслах сонирхолтой бол хувцасныхаа өнгийг дагуулж оймсоо сонгоорой.

Оймс, өмд хоёроо тохируулан өмсөх

7 Оймс, гутлын зохицол

Өдөр тутам өмсдөг гутлаа тод өнгийн оймстой хослуулан өмсвөл зохимжтой харагддаг. Гэхдээ гуталтайгаа тохируулж оймсоо сонгохдоо ямар өнгө эвтэйхэн харагдах болон ямар өнгийн хувцас өмссөнөө давхар бодолцож үзэх хэрэгтэй. Жишээлбэл, та бор өнгийн гутлыг цайвар жийнсэн өмдтэй өмссөн бол бараан өнгийн оймс сонгох нь зүгээр юм.

Оймс, гутлын зохицол

8 Костюм өмссөн бол даавуун оймс сонгоорой

Даавуун оймс нь таны хөлд агаар нэвтрүүлдэг тул оймсоо сонгохдоо загвараас гадна чанарыг нь харгалзан үзэх хэрэгтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд оймсоо дараах зүйлсийг бодолцож сонгоорой. Үүнд:

  • Хэтэрхий эрээн оймс таныг завгүй харагдуулдаг учраас аль болох өмсөхгүй байх.
  • Хувцаснаасаа өөр өнгийн оймс өмсөх нь таныг өвөрмөц харагдуулна.
  • Зангиа, халаастайгаа оймсоо тохируулах.
  • Хувцсаа хэт тод эсвэл хэт даруу байхаар сонгохгүй байх.
  • Зааланд л биш бол цагаан оймс өмсөхгүй байх.
  • Өмд болон оймсоо энгийн, цэвэрхэн байхаар сонгох.
  • Оймс, гутлынхаа өнгийг тохируулан өмсөх.
  • Хөлдөө амьсгалах боломж өгье гэвэл даавуун оймс сонгох.

Костюм өмссөн бол даавуун оймс сонгоорой

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()